Friday, December 25, 2009

Баярын Мэнд!

Friday, December 25, 2009




Sunday, December 20, 2009

Амьд явахад 3 жил?

Sunday, December 20, 2009
Танд амьд явахад 3 жил үлдсэн гэж хэн нэгэн хэлбэл та итгэх болов уу? Мэдээж хэн, ямар нөхцөлд, яаж хэлснээс итгэх үгүй нь шалтгаална л даа. Гэхдээ дэлхий дахинаар яригдаж буй, олон кино, зохиол болоод байгаа тэр гайт зүйлс 2012 он болох үгүйд та итгэж байна уу?

Итгэсэн ч үгүй ч 2012 оны 12 сарын 21 хүртэл яг 3 жил үлдлээ. Итгэж үлдсэн хэдэн жилээ сайн сайхан өнгөрүүлэхэд анхаарах ёстой юу, эсвэл худлаа даа гэж түүнээс цаашихыг харан бүх зүйлээ зохицуулан амьдрах уу? Зарим хүмүүс юу гэж дэлхий сөнөх юм болох вэ дээ гэх юм. Зарим нь томоохон хэмжээний сүйрэл болохгүй ч гэлээ тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарна гэх юм. Миний бодлоор бол шууд сүйрчихгүй ч гэлээ, өөрчлөлтүүд гарна. Харин хир их гэдэг нууц хэвээр.

Монголчууд бие биенээсээ сонссон үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлээр шуугих их дуртай. Саяхан зун шүү дээ, УБ-т томоохон хэмжээний газар хөдөлнө гэж байсан нь худлаа болж таарсан. Зөвхөн Монголчууд л хүн төрөлхтний төгсгөл ирж байна гэж цуурч байвал итгэхгүй өнгөрөхөд буруудаад байх юмгүй. Гэтэл хаа сайгүй л 2012 гэдэг тоогоор цуурч байдаг. Миний мэдэхийн энэ тухай дөрвөн томоохон хэмжээний кино хийгдсэн. “Doomsday: 2012,” “Nostradamus 2012,” (баримтат) “Day After Tomorrow,” хамгийн сүүлд “2012” кино дэлгэцнээ гарч сүүлийн үеийн компьютер графикаар олныг алмайруулсан кино болжээ. Мэдээж Голливуд энэ хүмүүсийн хийрхлээр хөөрхөн мөнгө олчхоо мэдсэн болоод энэхүү олон киног хийсэн, түүнийг нь хүмүүс нүдээ бүлтийлгэн үзсээр байгаа. Гэхдээ л... Хэрвээ үнэн бол яах уу гэдэг бодол тархины тэртээ хойно байгаад л, чимээгүй аваарын гэрэл ассан юм шиг анивчаад байгаа л юм даа.

Tuesday, December 15, 2009

НАМУУН (2-р хэсэг)

Tuesday, December 15, 2009
Намуун ажилдаа яаран явахдаа сэтгэл нь уужирч цээжин дэх хүнд ачаа хаягдсан мэт бие нь хөнгөрч гүйх шахам алхана. Өдөржин ажил дуусах цагийг тэсэн ядан хүлээж, хайртай хүн уруугаа тэмүүлэн оргилох сэтгэл нь байн байн цаг уруу хялам хялам хийхэд хүргэн, ажиллах ямар ч хүсэлгүй болгож байлаа. Арай ядан 18 цаг болоход Намуун компьютераа унтраан ширээн дээрх зарим зүйлсээ эмхлэн гарах гэж байхад нь өрөөнийх нь үүдэнд нэгэн бор, дунд зэргийн нуруутай бүсгүй зогсож байхыг харлаа. “Хэнтэй уулзах гэж байгаа юм болдоо” гэж хэнэггүйхэн бодон гадуур хувцсаа өмсөн бүсгүйн хажуугаар гарах гэтэл “Уучлаарай, та Намуун мөн үү” гэв. Намуун нэлээд гайхан тэр бүсгүйг сайн ажиглан харав. Танихгүй бүсгүй. “Тийм ээ, би Намуун байна. Та хаанаас явна?” гэхэд бор бүсгүйн нүд нь дальдчин байж “Би тантай Ирмүүний талаар уулзаж гэсэн юм аа” гэв.

Доош харан түүний өөдөөс харахаас айн зогсох энэ бүсгүй Ирмүүнтэй ямар холбоотой бол гэж Намуун таамаглаж байх зуур өөрийн эрхгүй хар нөмрөг өөрийг нь бүрхээд авах шиг санагдав. Ажлынхнаасаа санаа зовж, “Хоёулаа ийшээ гаръя” гэж Намуун зөөлхөн хэллээ. Тэр нэг л мууг ёрыг зөгнөж зүрх нь хүчтэй цохилон, амьсгаа нь давчдан алхана. Ажлынх нь хажууханд байх нэгэн буйдхан кафед орж өөдөөс нь харан суух нөгөө бүсгүйг сайн ажлаа. Даруухан, будаг шунх бараг түрхээгүй, Намуунаас нэлээн хэд дүү болов уу гэмээр нүдэнд дулаахан бүсгүй байв. “Ирмүүн танд хэлсэн үгүйг би мэдэхгүй байна. Гэхдээ та намайг зөвөөр ойлгоорой. Би Ирмүүний хүүхдийг тээж байгаа. Одоо 4 сартай.” гэж хэлэхэд нь Намууны дотор муухайрч, нүд нь харанхуйлаад ирэв. Намуун “Юу гэнэ ээ?” гэж арайхийн ам нээлээ. “Танд тэгвэл хэлээгүй юм байна л даа. Ирмүүн бид хоёр найзлаад жил болж байгаа. 4 сарын өмнө танаас салаад манайд ирсэн юм. Тэгсэн хэд хоногийн өмнө бид 2 муудалцаад, тэр яваад өгсөн. Гар утас нь хаалттай. Би гэр уруу нь залгахлаар байхгүй гээд. Би танайд очсон юм байна гэж яагаад ч юм зөнгөөрөө мэдэрсэн. Та хоёр хүүхэдгүй. Харин бид хоёрыг холбох цусан холбоотой болсон. Та үүнийг зөвөөр ойлгох болов үү гээд би тантай уулзахаар ирлээ” гэж намуухан хэлэх бүсгүйг харж суух Намууны нүдэнд үзэн ядалт тодорно. “Ирмүүн бид хоёр хир удаж байгааг чи мэдэх үү? Чамайг хаяад над дээр ирсэн. Чи албатай юм шиг жирэмсэн болчхоод одоо надаас юу хүсээд байгаа юм бэ?” гэж Намуун уур хилэнгээр дүүрэн харцаар бүсгүйг ташуурдан орилох шахам хэллээ. Намууны дотор гал шатна. Ирмүүнд гомдох, энэ бүсгүйд уурлах аль аль нь хослон яах учраа үл олно. Нөгөөх бүсгүй чимээгүй толгой гудайлган, хий л цүнхнийхээ оосрыг имрэн сууна. Намуун “Чамтай яриад байх юм алга” гээд гүйх шахам гарлаа.

Гадаа цас будран орж байв. Гудамжны гэрэлд гялтганах цасыг харан зогсохдоо хүйтэн мэдрэх сөхөөгүй болчихсон, хүрэмнийх нь энгэр нь задгай хий л амьсгаадан зогсох Намууныг харсан хэн ч айхаар байлаа. Дахиад л өнөөх хөндүүр цээжинд нь мэдрэгдэж, дахиад л өнөөх гашуун нулимсууд хацар даган бөмбөрнө. “Яасан өөдгүй амьтан бэ! Намайг өчнөөн удаан хуурч мэхэлж байсан байна шүү дээ. Тэгээд намайг хаяж эднийдээ оччихоод муудалцхаараа над дээр ирж” гэх томоос том давлагаа мэт бодлууд түүний толгойд давлагаалан, хуй салхинд өртсөн далай мэт булгилна. Намуун нулимсаа ороолтынхоо үзүүрээр арчаад, хүрмээ товчлон гэрийн зүг алхлаа.

Цагийн өмнө булгилан тэмүүлж байсан зүрх, гүйх шахам харихаар зэхэж байсан сэтгэл аль хэдийнээ унтарчээ. Одоо Намуун удаан бодлогошрон алхана. Тэр түүндээ дэндүү их хайртай, гэхдээ Ирмүүн түүнийг ингэж хуурна, ийм байдалд оруулна гэж төсөөлөөгүй явсан сан. Ирмүүнийг хаалга хаян гарч одсон мөчөөс эхлэн Намуун өөрийгөө буруутган байж түүнийгээ сэтгэлдээ өөрөө өөрөөсөө өмөөрч байсан сан. Үнэн хэрэгтээ тэр түүгээр тоглосон болж таарлаа. “Гэрийнхээ үүдээр орохдоо Ирмүүний нүүрийг яаж харах вэ? Би яах ёстой юм бол оо? Би түүнд юу гэж хэлэх вэ?” Намуунд энэ олон асуултад хариу олдохгүй дэмий л хий бухимдана.

Алхсаар гэрийнхээ гадаа ирсэн байлаа. Цонхнууд нь гэрэлгүй харагдана. “Маргааш орой хоёулаа гоё хоол хийж иднэ тээ” гэж инээмсэглэн хэлэх Ирмүүний төрх санагдана. “Тэр алга. Хаачсан юм бол? Ойрхон дэлгүүр гарсан юм болов уу?” гэх асуултууд түүний итгэл найдварын сүүлчийн зурвасууд байлаа. Яаран гэртээ орлоо. Ирмүүн алга. Гар утас уруу нь залгахад унтраасан байлаа. Намууны зүрхэнд хурсан цөхрөл түүнд үлдсэн жоохон горьдлогыг нь таслан авч одов. Амьдралд, хайртай хүндээ бүхнээс илүүтэйгээр гоморхох Намуун хүрэмтэйгээ зөөлөн орон дээрээ хэвтлээ. Гадаа харанхуй. Хажуугаар өнгөрөх машины гэрэл л гэрийн цонхоор орж ирэх үед өрөөг бага зэрэг гэрэлтүүлнэ. Гэнэт Намууны гарт дэрнийх нь ойролцоо нэг цаас баригдав. Сандран босож гэрлээ асаан цаасыг харав. “Намуунаа, намайгаа уучлаарай. Би чамдаа тайлбарлахад дэндүү хэцүү, хүнд байдалд орчихсон. Чамайгаа гомдооё гэж бодоогүй юм шүү. Чи минь хамгийн ухаантай, хамгийн хөөрхөн бүсгүй шүү. Намайгаа уучлаарай! Би дахиж ирэхгүй” гэсэн Ирмүүний бичгийн хэв бүхий зурвас байлаа.

Sunday, December 13, 2009

НАМУУН (1-р хэсэг)

Sunday, December 13, 2009
Намууныг өглөө сэрэхэд нартай өглөө угтлаа. Шөнө бүгчим хоносон тул салхивчаа нээж шинэ өглөөний цэнгэг агаар оруулангаа Намуун цонхны шил дээрх үлгэрийн гэмээр хээ угалзыг харан хэдэн хором зогсов. Цантсан цонхны цаана хүүхдүүд сургуульдаа, бяцхан үрсээ зарим нь хөтлөн, зарим нь тэврэн цэцэрлэг уруу нь яаран алхлах эцэг эхчүүдийн хөл дор чахран дуугарах цасны дуу сонсогдоно. Ханан дээрх цаг уруу хархад 7.30 болж байв. Намуун яаралгүй галын өрөө орж ус буцалгагчаа залган, 2 ширхэг өндөг буцалгахаар тавилаа.

Намуун унтлагын өрөөгөөр орж үсний боолтоо хайнгаа Ирмүүний унтаж байгаа нь нүдний нь үзүүрт харагдсанд өөрийн эрхгүй түүнийг зүг харж нэг хэсэгтээ зогсов. “Тийм ээ, сэтгэлд нэг л тайван. Тэр минь ингээд хажууд минь байгаа гэж бодохоос өөрийгөө чимхэн сэрээмээр амттай зүүд шиг санагдана. Гэхдээ энэ зүүд биш. Тэр минь тайван унтаж байна.” гэх бодол Намууны толгойд эргэлдэнэ. Ирмүүн нэг гараа Намууны дэрэн доор хийж хөлөө хагас нугалан доош харсан тэр л байдал нь тун амгалан. Хэзээ ч урьд нь Намууныг орхиж явж байгаагүй юм шиг, өнгөрсөн 4 сар хий хоосон хар дарсан зүүд, бодол байсан мэт.

Намуун санаа алдсанаа угаалгын өрөө уруу явлаа. Хүйтэн бүлээн усаар нүүрээ угаах зуур яагаад ч юм тэр өнгөрсөн хар муухай зүүд нүдний нь өмнүүр кино шиг л жирэлзэн өнгөрнө. Хэдхэн сарын өмнө Ирмүүний хаалга саваад гарч одсоныг, олон өдөр түүнийг санагалзан, ирэх болов үү гэж нүдээ бүлтэртэл уйлж байснаа Намуун санахад өөрийн эрхгүй цээж нь хөндүүрлэнэ. Тэрхэн агшинд дотор нь нэг л юм оволзож, халуун нулимс нь дөнгөж сая угааж дууссан хацар дээгүүр нь бөмбөрөн урсаж уруул дээр нь ирж тогтоход хир гашуун байдгийг нь санах гэсэн шиг хэлээрээ амталж үзлээ. “Тийм ээ, цөхрөл гунигийнх болохоор ийм л гашуун байдаг даа” гэж Намуун өөртөө сануулна. Сэтгэлийг нь хаттал хүлээлгэж, орхиж явсан Ирмүүн ингээд л нэг өдөр ороод ирнэ чинээ санаагүй Намуун барьц алдсан нь үнэн. Баярлах, тунирхах, гомдох бүх зүйл зэрэгцээд тэр Ирмүүнд олигтойхон ч юм хэлж чадалгүй урьд шөнийн жаргалдаа мансууран унтсан. Харин одоо өглөө сэрэхэд өнгөрсөн явдал тун тод санагдаж, нөгөө л нэг гомдлын харуусал дахин түүний цээжийг өвтгөнө.

“Ирмүүн яагаад буцаад ирэв? Үнэхээр намайг санасан болов уу?” гэх мэт түм буман асуулт хөөрхий Намууны гүйцэд сэрээгүй тархийг бөмбөгдөж байв. Урьд шөнө түүнийг энхрийлж хайрлаж байсан нь урьдынхаасаа ердөө ч өөрчлөгдөөгүй санагдана. “Надад хайртай, надгүйгээр байж чадахгүй гэдгээ ухаараад ирсэн байх” гэсэн бодлоор бүх л асуултад хариулт өгөх гэж Намуун хичээн угаалгын өрөөний жижиг сандал дээр нэлээдгүй суулаа. Гэнэт цаг өнгөрч байгааг санан, сандран босож, галын өрөөнд буцалгаж орхисон өндгөө унтрааж, хүйтэн усанд сойхоор ус гоожуулан орхилоо. Урсгал усыг харан дахиад л бодолдоо дарагдан гөлрөн зогсоно. “Дахиад намайг орхиод явчихгүй байгаа” гэсэн хар, айдас түүний бодол дундуур шургална. Дахин шаналахыг тэвчиж чадахгүйгээ мэдэн Намуун энэ л асуултад хариу өгөхөөс, өөрийгөө хуурахаас айна. Айдаст бодлоосоо тур ч атугай салахыг хичээн цаг уруу харлаа. 8.00 цаг болсон байв. Ажилдаа явах цаг нь тун дөхсөнд сандран, гоожуулж байсан хүйтэн усаа унтраав. Өөртөө халуун цай аягалан, чанасан өндөгнийхөө нэгийг арилган жижиг тавган дээр тавьж ширээнд суулаа. Ширээний давс хаачсаныг ирж хайнгаа хөргөгчийн хаалган дээр наасан Ирмүүн Намуун хоёрын авахуулсан 3 жилийн өмнөх зураг нүдэнд нь торлоо. Тэр үед танилцаад удаагүй, халуухан байсан үе. Ирмүүн Намууны гарыг атгачхаад тавьдаггүй, байнга үнсэн, тэвэрч байдаг тийм л үе байсан.

Дахиад л бодол нь тасалдан орчиндоо эргэн ирж цагны цохилохоос өөр чимээгүйд цайгаа уун сууна. “Ирмүүн чанасан өндгөнд мөн ч нугасгүй шүү” гэж бодогдоход инээмсэглэл түүний нүүрэнд тодров. Түүнийхээ төлөө бүхнийг зориулж чадах сэтгэл нь Намуунд дулаахан мэдрэмж төрүүлнэ.

Чимээ гаргахгүйг хичээн хувцсаа өмсөх зуураа Ирмүүнийг дахин дахин хархад сэтгэлд нь нэг л сайхан. Нүүрээ будаж янзлан тольдох зуураа “Ирмүүнээ, хайр нь ажилдаа явлаа. Чи босох уу?” гэж асуусанд Ирмүүн нойрмоглон “За за, хайр нь бослоо” гэх нь өнгөрсөн өдрүүдийн хар дурсамжийг улам бүдгэрүүлнэ.

Tuesday, December 1, 2009

Дэндүү Давчуу

Tuesday, December 1, 2009
Клип нь жоохон муухан хийгдсэн гэж хэлмээр ч, дууны үг нь тун их таалагдлаа. Бидний амьдрал дэнүү давчуу гэж...


Monday, November 30, 2009

Итгэл ээ гэж

Monday, November 30, 2009
Хүнд итгэх итгэл гэж ариун нандин бас эмзэгхэн эд байдаг юм аа гэж. Нэг алдвал дахиж олж авах гэж ихэд гүрийх хэрэг гардаг юм байна. Өөрийнхөө арьсаар мэдэрч байна шүү :)

Би хүнийг нэг их гомдоогоод итгэлийг нь алдаад байдаггүй ч, миний итгэлийг алдсан хүний тоо олон болоод л, сар жил өнгөрөөд л...

Хүнд итгэх итгэлийг мөнгөөр худалдаж авдаг байсан бол би ч цалингаа хурааж байгаад мөн ихийг авахаар болсон доо. Сайн ч, муу ч, мэддэг ч бай үгүй ч бай, эр эм хамаагүй хүнд итгэхэд хэцүү цаг болжээ гэж эмээ өвөө шиг үглэх минь дэндлээ. Итгэх хэцүү, итгэхгүй байх бүр ч хэцүү ямар ч эгэл бус хорвоо вэ дээ.

Хуучны итгэл үнэмшлийн хана, шинэ үеийн үзэл бодлын давлагаа хоёрын хооронд хатуу зах зээлийн хөрсөн дээр амьдрах бидний үе хэцүү гэж. Хатуужилтай, тэгсэн хирнээ хүнд итгэх итгэл, итгэл даах чадвар үгүй, хээнцэр, хүйтэн хүмүүс гудамжаар алхалдана. Тэдний нэг нь би...

Wednesday, November 25, 2009

Гоё гоё ёо ёо ёо...

Wednesday, November 25, 2009
Зиак. Гадуур гахайн ханиад хамуу гээд карантийлаад гоё байна уу? Орой дэлгүүр нь хүртэл 9 цагт хаагаад л. Үүнээс өөр жаргал гэж байх уу даа та минь ээ! Энэ өвчин зовлонд 20 гаран хүний амийг эрсдүүлж, өчнөөн мөнгө төгрөг гаргаж ядарсан муу эдийн засгаа сөхрүүлэг учир шалтгаан, хэрэг төр засгийнханд байсан даг аа. Мань мэтийн гэнэн тэнэг хүмүүс хүртэл аль зун л анхааруулж бичиж байсан гэхээр ухаант томчуул нь мэдээж хэлж л байсан байх даа. Өөрийн бичсэн Монголчуудын мэдрэмж гэсэн бичлэгээ дахиж уншсан, тийм сэтгэгдэл төрлөө.

Аль 6 сард Монголчууд мэдрэмжгүй юм уу хаашаа юм бэ гээл бичсэн л байна. "Хэлээд байхад чинь дэ, тэнэг юм уу хаашаа юм бэ" гэж хараамар болж байна шүү.


Орой ажил тарчихаад гялс хүнсээ цуглуулахгүй бол дэлгүүр хаачих юм. Ажлийнхантайгаа 1 пиво уух гэж хажуугаар нь бас хүнсээ цуглуулаад тортой юм аа барьчихсан шоудаад байна гэжийшд би ха ха ха. Ээ хөх тэнгэр минь тэнэг дарга нарыг минь өршөөж хайрла!


Улс Тунхагласны Баярын Мэнд!

Монгол улс тунхагласны 85 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

"Бидний нөхөд эв санаагаа нэгтгэн, нэгэн зүгт зориглон хөдөлбөөс мэдэхгүй чадахгүй зүйл үгүй бөгөөд, цэнгэлийн манлайд хүрч болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ." гэжийгаашд.

Friday, November 20, 2009

Энийг үз дээ

Friday, November 20, 2009
Энэ Польш хэл дээр болхоор яг юу гэж ярьж байгааг нь ойлгохгүй юм, гэхдээ л үхтлээ савж уналаа. Хэ хэ хэ. Ичмээр ч юм шиг :)

Monday, November 16, 2009

Дэлхий хүртэл дагуултай

Monday, November 16, 2009
"Дэлхий хүртэл дагуултай байхад би л байдаггүй" гэж нэг кинон дээр гардаг санах юм. Тэрэн шиг би л байдаггүй. Гутлаа чирсэнийг нь мэдээж би голно. Гунхаж ганхсан нь намайг нэг нүдээрээ ч харахгүй. Ёстой гоё юм аа. Шалгуур өндөрдөөд таарсан бүгд нь бүдэрч унаад. Хөдөө гэхээр хотойгоод, хот гэхээр гэдийгээд. Харь гаригаас л ирвэл тоох юм шиг. Гадаад гэхэр холдоод, дотоод гэхээр ойртоод, ямар ч хэцүүхэн хорвоо вэ дээ.
Миний зовлонг туулж яваа зөндөө бүсгүйчүүдээ над шиг зовлонтой гэж бодохлээр өөрийн эрхгүй өрөвдөх юм. Амьдралын төлөө шаргуу тэмцэгч
бүсгүйчүүлээ ядаж байхад эрчүүд нь хайрлаж чадахгүй гомдооно гэж. Архи уунаа, араар нь тавина. Хүн шиг хайрлаад, халамжлаад, дэмжээд яваа нь тун цөөхөн харагдана.

Хайр энхрийлэлд бөмбөрч байх ёстой бүсгүйчүүдээ хайрлаач ээ хар юмнуудаа!

Wednesday, November 11, 2009

Шог Зураг

Wednesday, November 11, 2009
























Анжелина Жоли

























Антонио Бандерас























Антони Хопкинс





















Брад Пит

























Жаки Чан























Жулия Робертс

























Леонардо Дикаприо

Өшөө ихийг: ЭНДЭЭС

Гадаа хүйтэн харин дотор...

Өглөөний мэнд залуусаа! Энэхүү жихүүн хүйтэн өглөөний мэндийг эрхийн сацуу танд нэг асуулт тавимаар санагдлаа.
Та өнгөрүүлсэн амьдралаа эргээд нэг хар даа. Оносон нь их байна уу, алдсан нь их байна уу? Та хань ижил, үр хүүхэд, ээж аав, найз нөхдөө, хэн нэгнийг гомдоож байсан уу?
Тэгвэл тэд нартаа одоо зүгээр л "гомдоож байсанд уучлаарай" гээд нэг хэлчихье тэгэх үү? Ингэж хэллээ гээд бид нараас юу хорогдох вэ, юу унах вэ? Юу ч биш, бид зүгээр л бардам, сэхүүн зангаа бага зэрэг л хаях байх. Хэдхэн үгний цаанаа маш их сэтгэл, зориг, урам явж байдаг ба гол нь ингэж уучлалт гуйж чадсанаараа тэр хүмүүсээс илүүтэйгээр танд сайхан санагдана. Та одоо туршаад үз дээ?!



Ямар байна? Энэ хүйтэн өглөө дотор чинь дулаацаж, сэтгэлд чинь гал дүйж байгаа биз? Тэгнээ тэр :)

Энэ өдөр амжилтаар дүүрэн байг!

Thursday, November 5, 2009

Би мал :)

Thursday, November 5, 2009

За КҮҮЛ гэдэг эрхэм намайг Esprit дэлгүүрийг муулсанд нилээд их бухимдсан байдалтай коммент үлдээжээ. Таныг бухимдуулсан бол уучлаарай, гэхдээ энэ блог бол хувь хүнийх, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бус, тиймээс би энд өөрийн бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэж бодож байна.
За бас намайг мал гэж ээ, хэ хэ хэ. За би мал бол овоо муу гар юм даа, компьютер дээр бичиж чаддаг, дээрээс нь бүүр блог хөтөлдөг шүү ха ха ха. Би лайтай мал шүү :)

Monday, November 2, 2009

Шинэ сар

Monday, November 2, 2009
Шинэ сар гарчээ гэж. Нэг л мэдхэд 11 сар болчихсон тууж явах юм. Хүүе гэхийн завдалгүй жил дуусахнээ. Яанаа, ажил амьдрал гэж 70-н задгай байдаг. Бизнес төлөвлөгөөг харахлээр хийсэн ажил байхгүй ч юм шиг. Гэтэл бүтэн 10 сар л блогоо ч бичих завгүй л байлаа шүү дээ. Үлдсэн 1.5 сардаа амжуулна даа гээл ханцуй шамлан дайрахаас даа.

Хувь хүн бүрт төлөвлөгөө байдаг түүнийгээ дөнгөж шинэ он
гарахад хийгээд, хэвлээд хадгалдаг бол жилийн эцэст эргээд харахад хэдэн хувь нь биелсэн байх бол? Мэдээж юм бүхэн биднээс хамаарахгүй ч гэлээ, эзэн хичээвэл юу гэдэг билээ :) Хэдийн би 2009 оны хувьд тийм төлөвлөгөө гэж гаргаагүй ч гэлээ, эргээд харахад маш их юм суржээ. Бас маш их юм хийгдээгүй үлдэж. Үлдсэн багахан хугацаанд амжуулна гээд дайраад л байхаас.


Гадаа хүйтэн байна. Хэдий дулаарна гэж амласан ч, хүйтэн л байна. Өвөл энэ удаад эрт ирсэн. Үүний адилаар сэтгэлд минь ч хэсэн хүйт даагаад, нэг л жиндүү. Хүн бүр л тэвч, удахгүй хавар болно гэх юм. Хавар болтол мөн ч хол байна даа. Гэхдээ, хорвоогийн жам юм хойно болж л таараа. Дулаарч, дахиад л цэцэг навч дэлгэрч л таараа. Тэр үед нь харин бут авнаа хэ хэ.

Өвөл гэснээс, нэг их гоё цас ороосой. Гоё хунгарлаж ирээд л, том том ширхэгтэй. Шинэ жил болоход цастай байх л хаймгийн гоё. Жоохон байхад. цас орохлээр маш их баярлаад л, сэтгэл эргээд сайхан байдаг байсан бол одоо орж байгааг нь харж уярсан хэрнээ тархины цаад нэг буланд халитаргаа гулгаа ихсэнэ дээ, яаж машин барина даа гэж бодогдох болж. Даварсан байгаа биз :)

Monday, October 19, 2009

Далайд дусал нэмэр..

Monday, October 19, 2009
Дээр хэдэн файлыг Гого шэйр дээр тавьсан чинь 7 хонуулаад устгасан бололтой. Энэ удаад Сити шэйр гээч дээр тавьлаа. 1 сардаа гайгүй гэнээ. (Хуучин тавигдаж байсан бичлэгийг апдэйт хийв.)

1. Answers to all TOEFL essay questions (pdf) - TOEFL-д бэлдэж байгаа хүмүүст хэрэгтэй санагдсан
2. Mart v.1 (Eng-Mon-Eng) (exe)- цахим толь бичиг (тун зүгээр санагдсан)
3. Irregular verbs (zip) - Дүрмийн бусаар хувирдаг үйл үгийн жагсаалт
4. Project Management Handbook (pdf) - төслийг удирдах гарын авлага
5. Science (Sept 2009) (pdf) - сэтгүүлийн 9 сарын дугаар
6. Visual Thesaurus (zip) - Энэ хэл сурж байгаа хүмүүст тун хэрэгтэй хөгжилтэй програм байна лээ. Би ч гэсэн өөрөө хэрэглэдэг. Энэ нь үгнээс салбарлан гарах утгаууд, ижил утгатай гэх мэт олон үгсийн санг таньд хэлхээ хэлбэрээр харуулдаг.

За зарим програм эд нарийг нь зохиогчийн эрх энэ тэр гэлгүй тавьчихлаа. Юм хулгайлах муухай л даа, гэхдээ үнэнээ хэлхэд энэ болгоныг мөнгөөр аваад байх чадалгүй, тэгсэн хэрнээ нийгэмтэй хөл нийлүүлэн алхах гээд үзээд байгаа юм ш дэ зайлуул :) Бас мэдлэг, мэдээллийг та бүхэнтэй хуваалцах хэрэгтэй санагдаад тавьчихлаа шүү, хүн загнаад байваа.

Ямар нэг мэдээлэл, ном, сэтгүүл, бас бус зүйл хэрэгтэй бол надаас бас асууж болийшдээ. Туслаж магадгүй ш дээ. :)

Sunday, October 11, 2009

Энэ намар/өвлийн гутал

Sunday, October 11, 2009
"Өвлийн өнгөө, өвлийн өнгөө" гээд л согтуу хүмүүс дуулдаг да хэ хэ. Тэр өвөл нь дөхчихөж ээ нэг мэдсэн. Гадаа алтан навчис үлдэлгүй унаад мод шалдан болчихож.

За ингээд өөрийн дуртай юмсын нэг болох гутал энэ намар өвөл ямархан моод загварыг дагаж байгаа талаар товчхоон бичхээр шидлээ. За бүсгүйчүүлд маань жижиг гутлын хувьд бол өндөр нарийхан өсгийтэй, бага зэргийн плаформ ултай, содон гэж хэлж болохуйц, бас миний хувьд бол өмсхөд тун бэрхшээлтэй моод дэлгэрчээ.
Харин түрийтэй гуталын хувь гэвэл энэ удаад өвдөгнөөс дээш гарсан нь моод болжээ. Аль аль нь бидэн шиг оффисын ажил хийдэг хүмүүст зохижмгүй бөгөөд биед хэцүү. Харин бидний ярьдагаар МОДНИЦА хүүхнүүдэд энэ нь сайхан ньюс байх болов уу. За ингээд хэд хэдэн зураг оруулаа. Enjoy!























Tuesday, October 6, 2009

Haeundae (2009) with English Subtitles

Tuesday, October 6, 2009


Солонгосын нэгэн кино хит болоод байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Тэнгис кино театрт ч гэсэн саяхан хүртэл гарч байсан. Энэ бол Цунами буюу Haeundae (2009). За ингээд энэхүү киног боломжийн сайн бичлэгтэй, мөн Англи subtitle-тайгаар санал болгож байна. Үнэнийг хэлэхэд субтитр нь жоохон ойлгомжгүй юм билээ. Би засах гэж үзсэн боловч дэндүү их цаг авхаар байсан тул түр орхив.









Файлын нэр: haeundae_2009.part1.rar
Татах холбоос: http://share.citi.mn/0de503dc7eae29c91cdd761570c9f771
Файлын хэмжээ: [100.00 MB]

Файлын нэр: haeundae_2009.part2.rar
Татах холбоос: http://share.citi.mn/149e7cf1e386468967cb96a1ae435588
Файлын хэмжээ: [100.00 MB]

Файлын нэр: haeundae_2009.part3.rar
Татах холбоос: http://share.citi.mn/0b4618c8964e65a84a0bfe1437d223af
Файлын хэмжээ: [100.00 MB]

Файлын нэр: haeundae_2009.part4.rar
Татах холбоос: http://share.citi.mn/2a415dc2ad8ae21b731b6939becac33c
Файлын хэмжээ: [100.00 MB]

Файлын нэр: haeundae_2009.part5.rar
Татах холбоос: http://share.citi.mn/f251fb8fbd87dfeb9bf9b6746f4b58bc
Файлын хэмжээ: [100.00 MB]

Файлын нэр: haeundae_2009.part6.rar
Татах холбоос: http://share.citi.mn/ef030367bc4f2c98c82d849c3b1d6ea4
Файлын хэмжээ: [72.10 MB]

Жич: Хуудасны дээр байрших Skip this page гэдэг дээр нь дарж татаж авах линкруу орно.

Tuesday, September 8, 2009

Нэгэн тестийн учир буюу хариу нь

Tuesday, September 8, 2009
Дээр би нэгэн тест хийх гэж байна гэж бичиж байсан. Тэр тестийн учир нь одоогийн залуучуудын нийгмийн хандлага хир байгааг тодорхойлох гэсэн нэгэн оролдлого байлаа гэхэд болно байх. Хэд хэдэн вебсайт дээр Танилцъя хэсэг байдаг бөгөөд энэхүү хэсгүүдэд би нэгэн Танилцъя зар тавьсан юм.

Одоогийн нийгэмд залууст бэлэнчлэх сэтгэлгээ ноёлж, амархан амьдрал, найр наадам, зугаа цэнгэл хайх болсон хэмээн бид ярьдаг. Мэдээж хүн бүр тийм биш ч гэлээ нилээд олон хүн иймэрхүү зүйлсийг хайж байгаа гэдэгт итгэдэг. Харин би үүнийг баталгаажуулж, үнэхээр залуус тийм амархан, бэлэн юм хүсэж байна уу гэдгийг тодорхойлохыг хүссэн юм.

Ингээд, залуухан эрчүүд үнэхээр баян боломжийн гэсэн ямар ч бүсгүйтэй танилцаж, хайр сэтгэл, бие биендээ таалагдах үгүй нь хамаагүйгээр эдийн засгийн сонирхол нь ноёлж байна уу гэдгийг үзэхээр шийдсэн маань Танилцъя зараар хэдэн хүн хэрхэн хандах нь вэ гэсэн жижиг тест байлаа.

Тавьсан зар маань “Боломжийн амьдралтай, хувьдаа машин, байртай бүсгүй найз залуу хайж байна. Хүсвэл зургаа емайлээр илгээнэ үү” гэсэн утгатай байлаа. Нийт 14 хоног тавигдсан зард маань сэтгэгдэл хэлбэрээр нийт 47 хүн танилцах хүсэлтээ илэрхийлж, емайл хаягаа үлдээжээ. Харин миний шуудан уруу 28 хүн захидал илгээснээс, 2 нь л өөрийн гэх зургийг хавсаргасан байлаа.
Үүнээс дараах дүгнэлтүүдийг хийлээ.

1. Манай залуучууд бас яахаа алдсан цагаандаа гарч шулуудчихсан улс биш, эсвэл их л няхуур болгоомжтой ханддаг бололтой юм.

2. Хоёр долоо хоногийн хугацаанд нийт 75 хүнээс танилцана гэсэн санал хүлээн авсныг бодоход бидний ярьдаг эдийн засгийн сонирхол, шунал байдаг нь ямартаа ч худлаа биш бололтой.

Энэ бол эрчүүдийн тест байсан бол та бүхэн өөрсдөө энэхүү тестийг охид бүсгүйчүүдэд хийж болох шүү дээ. Монгол охид бүсгүйчүүдийн маань нэр хүнд угаасаа уначихсан энэ үед энэ тест бас л тэрийг нь баталгаажуулах л болов уу гэж бодож байна.

Ямартаа ч Монгол эрчүүдийн нэгээхэн хэсэг нь бас л амархан, бэлэн амьдрал хайж, өөрсдөө тэмцэхээс зайлсхийж байгаа нь үнэхээр харамсалтай.

Жич: Этик болон бусад эрхийн асуудал хөндөгдөх учраас ямар сайтыг ашигласан болон, хүсэлт ирүүлсэн хүмүүсийн талаарх мэдээллийг энд дэлгэрэнгүй оруулаагүй болно.

Tuesday, August 11, 2009

Гар утасны дугаар ба зиндаа

Tuesday, August 11, 2009
Анх 1996 оноос хойш Монголчууд гар утастай танилцаж эхэлсэн түүхтэй. Тэр үедээ ОК барааны савангаас том хар Моторолла барьсан хүмүүс, тэр нь их л чамин, содон гоё харагддаг, битүүхэндээ тэр хүмүүст атаархдаг байж билээ. "Би том болоод гар утастай, машинтай, гоё эгч болно" гэж мөрөөдөөд л хэ хэ. Би ч гэсэн жоохон, хөөрхөн байж. Одоогийн үеийн залуус бас л ингэж бодож, мөрөөдөж явсан. Ихэнх нь энэ мөрөөдлөө биелүүлчихсэн, тэр үеийнхээс хамаагүй авсаархан, үйлдэл ихтэй, гоё гар утастай, машинтай болцгоожээ. Одоо 2.7 сая хүн амтай манай улсын 50% нь гар утас хэрэглэдэг гэсэн статистик байдаг.
Гар утас манай улсад орж ирэхдээ л анхнаасаа зиндаа заасан, гангараа байсан. Даруй 13 жил өнгөрсөн ч гэлээ тэр зангаа тавихгүй хэвээр л. Үнэтэй, чамин утас, Мобикомын 9911-тэй дугаар барих нь харсан хараагүй хэн бүхэнд өөрийн чинь зиндаа, эд баялаг, албан тушаалыг илтгээд байдаг гаж жишиг тогтоод удчихаж. Гадаадын ямар ч улсад гар утасны дугаараар моодлоно, зиндаархана гэж байдаггүй. Хамгийн өөрийн хэрэглээнд тохиромжтой, үнэ багатай, чанартайг сонгодог. Харин үйлчилгээний байгууллагууд цээжилхэд амархан суурин утасны дугаарыг л булаацалддаг байх.
Монголд бол байдал эсрэгээрээ, гар утас хувь хүмүүст амь амьдралыг нь зааварчилдаг болоо юу даа. Төгсгөл нь адилхан дугаар эхнэр, нөхөр, хүүхэд барьдаг гэнэ. 9911-тэй бол мундаг баян, компанийн захирал, эсвэл том тушаалтан байна гэнэ. Дараа төлбөрт дугаартай хүн бүр баян байх ёстой гэнэ. Нэг компанийг хэт шүтэн биширсэн, дугаараас хамааралтай болох нь дэндүү өрөвдөлтэй гэмээр.
Үнэнээ хэлэхэд би 9911-тэй дугаар барьдаг. Тэглээ гээд би хүнээ байгаад авилгал авдаг том төрийн түшээ биш, компанийн захирал биш, нэгэн компанийн менежер ажилтай, цалингаас цалин хүрдэг жирийн нэгэн. Гэхдээ л бусад хүмүүсийн жишгээс болоод утасныхаа дугаарыг хүн болгонд зарлаад байж болдоггүй. Нэг л их баян хүн гэж ойлгоод таньдаг таньдаггүй хүмүүс утастаад мөнгө шаналгах гэдэг гээд боддоо. Бас байн байн урьдчилсан төлбөрт дугааруудаас дохино, танилцья гэсэн мессеж ирнэ. Би эхлээд мэдэхгүй буцааж залгаад байсан, дандаа жоохон охид эсвэл хүүхнүүд утсаа авчхаад таслаад байдаг байсан юм. Би гайхаад байсан, манай нэг найз нүдийг минь нээж өгсөн л дөө. "Тэнэг минь ээ, наад 9911-тэй дугаарыг чинь боссууд, ялангуяа эрэгтэй боссууд барьдаг болохоор жоохон охид бие үнэлэх санаатай, тоогдочих гээд утастаж, мессеж бичдэг байхгүй юу даа" гэдийм даа. Инээх ч хэцүү, уйлах ч хэцүү. Жоохон охидыг нь бодохоор уур ч хүрэх шиг, өрөвдмөөр ч юм шиг. За ингээд ганцхан утасны дугаараас болж зөндөө юм болдог юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэн дээ.
Гар утасны дугаараар тэр хүн суурь хураамжаа төлөх боломжтой юм байна даа гэж хэлж болохоос биш, сайн хүн, муу хүн, баян хоосон, том албан тушаалтан, ажилтан гэж ялгах, жиших боломжгүй л баймаар юм. Дэндүү өрөөсгөл ойлголттой байх юмаа хүмүүс.
Дугаараа зарах уу гэж бас их утастана. Үгүй гэхээр хэдэн сарын дараа дахиад, зарчих л даа гээд дахиж утасдана. 9911-тэй дугаарын үнэ тэнгэрт хадсан юм гэнэ лээ, хамгийн багадаа 1,500 ам.доллар. Хов жив сонсохнээ зарим дугаар 5,000 ам.доллар хүрч байсан гэнэ. Машины үнэтэй дугаар гэж бас байх л юм даа гэж.
Бусад улсуудтай адил утасны дугаараас ямар компанийн дугаар, урьдчилсан эсвэл дараа төлбөрт гэдэг нь мэдэгддэггүй болчихвол энэ зиндаархал, гаж үзэгдэл байхгүй болно. Харин тэр хүртэл зөндөө зай бий.

Monday, August 10, 2009

Нэгэн тест

Monday, August 10, 2009


Ойр орчимд, энэ нийгэмд яг юу болоод байгааг мэдрэхээр нэгэн "аянд мордохоор" боллоо. Энэ нь нэгэн тест хийх санаа юм. Чухам юуг, яах гэж тестлэх талаар одоогоор нууц хэвээр үлдээе. Дууссаны дараа та бүхэнд үр дүнг нь танилцуулана.

Friday, August 7, 2009

Friday, August 7, 2009

Сүүлийн үед энэ төрийн түшээдэд зориулж мөн их бичижээ. Хэ хэ, би болимоор юм аа. Миний энэ сэтгэл, нервийн өчүүхэн хэсгийн ч үнэд хүрэхгүй муусайн юмууд... за болий. Хүн муулах хар энерги цуглуулдаг гэсэн хэ хэ хэ. Одоо дандаа гоё юм бичье дээ.

Thursday, August 6, 2009

Оройтсон бороо ба мөнгөний урсгал

Thursday, August 6, 2009
За ингээд намар болжээ гэж. Удахгүй сургууль цэцэрлэг цуглана, хүмүүсийн ээлжийн амралтууд ерөнхийдөө дуусаж хот маань буцаад бужигнан даа. Сайхан шүү, шороо тоос шуурсан, өвөлдөө утаан бүрхүүлтэй, чанаргүй хүнсний бүтээгдэхүүн худалдсан, соёлгүй бүдүүлэг хөдөөнийхөн, бие үнэлэгч, завхай залуусаар дүүрсэн ч гэлээ миний Улаанбаатар сайхаааан. За мэдээж тэгээд машин барьдаг мань мэт зам нь там болсон ч гэлээ нааш цааш хөлхсөн хэвээр л байдаг нь "Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь" гэгчээр өөриймсөг хандаж орхин явж чадахгүй, боломжгүйдээ энэхүү метрополис хотдоо амьдран суух юм даа.

Тэгж байтал нь 8-аас 9 сарыг дуустал төвийн хэдэн замаа засна гэж Яам нь айлдаж байх юмаа. Ухаан мулгуу миний бодоход борооны, хүйтний улирал эхэлж, хүн ам нь буцан төвлөрч эхлэх үед зам харгуйгаа засаж янзалж байдаг манайхаас өөр тэнэг газар байдаггүй л байлтай. Сая хавар энд тэнд баахан зам хаагаад засаад л байх шиг байсан, тэгсэн нөгөөх нь энэ зуны хэдхэн хүчтэй бороонд шороо нь урсаад явчихсан байх юм. Дахиад л баахан нүхтэй зам.
Нэг сурвалжлагчийн бичсэнчлэн, Монголын урлагтай жолооч нар мандтугай! УБ ралли гэж нэрлэе гэж хүртэл санал гарсан. Үнэн юм чинь. Өдөр бүр бартаат замын уралдаанд явж байгаагаас дутахааргүй л уран жолоодлого үзүүлж байна шүү дээ. Зам муу, нүх сүвийг нь тойрно, дээрээс нь жолооч нар нь бас муу, соёлгүй, за тэгээд тэд нараас зугтана, дайжна, бултана, хажуугаар нь нүхээ тойрно, аа бас тэгээд очих газраа хурдан оччих санаатай хурдална. Энэ чинь ямар ч хүнд бартаат замын уралдаанаас дутахааргүй шүү дээ.

За тэр урлаг мурлаг ч яахав, угаасаа Монголчууд их авьяаслаг ард түмэн, цусанд нь байгаа биз. Харин энэ зам засварыг хэн, яах гэж ийм хүнд хямралтай жил, цаг хугацаа, цаг агаарын оновчгүй үед хийлгэдэг байна аа гэж бодлоо. Тэгсэн бодоод байхан ээ "тэр чинь их учир жанцантай, Жанцан гэдэг чинь манай өвөө байгаа юм" гэдэг шиг л. Цаана нь нөгөө төрийн хэдэн нөхдүүд урьд жилүүдэд зүгээр идэж болдог байсан мөнгөн урсгал нь тасалдаад ирүүт гэнэт мэргэн санаа олоод, угаасаа муу замтай юм чинь засЪя гэхээр үгүй гэж дургүйцэх хүнгүй хэмээн сэтгэж энэхүү төсөл гэх юмыг сэтгэж гэдэг нь илт болоод ирж байгаа юмаа. Мэдээж хэн ч надад "харин тийм ээ, сорри найзаа, гэхдээ бид нар идэх мөнгө олдохгүй тэгээд ийм юм бодож олоод" гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ мань мэтийн зовж байж олсон хэдэн төгрөгөөс минь төлсөн татварыг ингэж зарлагдаж, хэн нэгэн тэнд зүгээр л суугаад баяжиж байгааг харахлаар зүрхэнд цус хурах юмаа (лаг сүртэй байна уу ха ха).

Ханаж цаддаггүй төрийн түшмэдүүдээ, өнөөдөр биш юм аа гэхэд маргааш, энэ амьдралдаа биз юмаа гэхэд үр хүүхдүүдэд чинь энэ их идэж уух, авилгал чинь сайн тусахгүй л байлтай. Айж ичихээ байсан ч гэлээ, миний эсвэл бусдын биш ядаж өөрийнхөө хойч ирээдүйгээ бодоод наад ногоорсон бөндгөрөө жоохон ажиллуулаад үзээч. Идэж болох л байх, авилгал хээл хахууль хаа ч байдаг асуудал, гэхдээ хэмжээ хязгаар гэж юм байдаг даа.

Төрийн төлөө боож үхэж байгаа нэг бүдүүн оготно бичив (ха ха ха).

Sunday, July 26, 2009

Дахиад л улиг болсон Esprit

Sunday, July 26, 2009
За улиг болсон Монгол дахь ESPRIT фирмийн дэлгүүрийг муулахаас даа хэ хэ. Дээр нэг үнийг хулхитаж байна гээд бичсэн, хариуцсан менежер Дэлгэрмаа гэсэн байхаа, бүсгүй коммент бичээд, хамгаалаад аймаар юм болсон. Одоо үүнийг яаж цээжээрээ хамгаалах бол?

За би гэдэг хүн дэвэн дэлхийг дэмий тэнэж байгаад өнгөрдөг хагас сайнд Монгол Шилтгээн гэдэг газар найзуудынхаа урилга заллагаар очлоо. Тэгсэн тэнд нь Наран-ийн зохион байгуулж байгаа, ESPRIT шоу гээч юм болоод, их л өргөн дэлгэр сайхан л юм болж байх юм. За нөгөө өөрсдийгөө тэнгэрийн ододтой зүйрлэсэн "од" гэчид нь бас байх юм. Сайхан силиконон том хөх, хавтгай онжиг л баахан харлаа хэ хэ.
За тэр гол нь биш ээ, тэр талаар муулж сайлж бичвэл олон хуудас юм болох байх. Гол нь үүдэнд 3,000₮ такс авч байна. Түүнд нь 1 пиво үнэгүй гэнэ. Бас ESPRIT outlet-с 50% хямдралтайгаар юм авах эрхийн бичиг дагалдуулж байнаа. Би ч "овоо ш дээ" гээд л баярлаад аваад хармаалчихсан. Сүүлд нь гаргаад сайн хараад, уншаад шинжсэн чинь юу вэ?
За, нэгдүгээрт ESPRIT outlet гэж хямдарсан, өнгөрсөн улирлын жирийн дэлгүүрээр зарагдаагүй бараанууд байдаг дэлгүүр. За тэр нь ч яахав, би ямар нэг их моодлоод байдаг ч биш, тэгээд ч угаасаа надад таарах юм байдаггүй юм зайлуул хэ хэ.
Хоёрдугаарт, нэг төрлийн бараанаас 1-г авбал 2 дахь нь 50% хямдрах эрхийг өгч байга юм байна л даа. Би одоо ихэр төрөл садан, үр хүүхэдтэй биш, ижил төрлийн барааг 2ш авдаг тэнэг хүн үү? Худалдан авагчдын хэдэн хувь нь нэг төрлийн бараа авах вэ? Бодоод үз дээ? За бодьё л доо, 2 найз нийлээд нэг төрлийн өөр өөр өнгийн футболка авлаа. Цуг байхдаа бол өмсөж болохгүй, онигоо биз дээ тэ хэ хэ.
За тэгээд "бусад хямдрал, хөнгөлөлт хамаарахгүй" гэнэ. "Хямдралтай зарагдсан барааг буцаахгүй, солихгүй болохыг анхаарна уу" л гэнэ. Ер нь бол бараагаа борлуулах гээд ядаж байгаа нь л харагдаж байлаа.

Хэзээ жинхэнээсээ нэг барааг 50% хямдруулдаг болох юм бэ? Бас Монголын урьдаа барьдаг дэлгүүрүүдийн нэг гээд байгаамаа. Үйлчлүүлэгчдээ ингэж дорд үздэгээ болимоор юм.

Tuesday, July 21, 2009

Бүрэн эрхтэй бүдүүн бөгстэй

Tuesday, July 21, 2009
"Бүрэн эрхтэй бүдүүн бөгстэй" за энэ үг энэ манай төсвийн ажилтан, төрийн дарга нарт яг таарч байгаа юм аа. Угаасаа төрийн, төсвийн ажилтнуудыг үздэггүй, хүнд суртлыг нь тэвчдэггүй татвар төлөгч миний хувьд үүнээс сайнаар хэлэх аргагүй. Миний төлсөн татвараар өөрийгөө болон гэр бүлээ тэжээдэг, ард түмнээрээ тэжээлгэдэг байж хэзээ ч ямар ч энгийн иргэнийг хүндэлдэггүй балиар бүдүүн бөгстэй албан тушаалтнуудыг ёстой Чингис хааны үеийнх шиг гар хөлийг нь тасдах юмсан.



Хаана л явна бөөн хүнд суртал, худлаа ярьсан, ажлаа мэддэггүй хэдэн нөхөд сууж байх юмаа. Сүүлдээ зарим нь гүзээ, бөгсөө даахаа байчихсан байх юм. Тогтмол, найдвартай авдаг сарын цалингаа чамлан бас авилга авна. Хүнд сурталд нь түүртсэн хүмүүс нөгөөхийг нь өгч өөгшүүлнэ. Дургүй хүрч бөөлжис цутгамаар. Урьд нь олон ч удаа төрийн хүмүүстэй ойрхон ажиллаж үзсэн. Мэдээж эрээнтэй бараантай, сайн, ажлаа мэддэг, хийдэг хүмүүс байсан, гэхдээ тэд нар нь хэзээ ч удирдах албан тушаалд очдоггүй юм билээ. Ёстой өрөвдмөөр.




Саяхан болж өнгөрсөн төрийн албаны шалгалт өгөх гэж зогсох урт дарааллыг та нар ТВ-р харсан л биз дээ. Бэлэн цалин, хариуцлага хүлээдэггүй албан тушаалд очих гэж хэчнээн амьтан зүтгэж байваа. Өмнөөс нь би л лав ичсэн, хамгийн арчаагүй, мэдлэг муутай, тэмцэлгүй залуус нь тийшээ орох гэж үхэлдэж байдаг. Ийм хүмүүс бидний толгой дээр гарах ч гэж дээ. Харамсалтай. Бид нар өрөвдөлтэй.



Мөн хэд хоногийн өмнө нэгэн яамны дарга цэрэгтэй гадаадаас тусламж, дэмжлэг авах уулзалтад цуг оров. За ёстой бөгс ногоорно гэдэг нь тэнд л болсон доо. Ямар ч үндэслэлгүй, логикгүй, өөрсдийгөө дөвийлгөж бусдыг, нэн ялангуяа хувийн хэвшлийг муулсан, бурууг хэзээ ч өөрсдөдөө тохдоггүй тэнэг зан нь илрээд, ёо ёо. Боож үхэх дөхлөө. Хэд хоногтоо л тэрийг ярьж нервтэлээ ш дээ.


Монгол Улсын төрийн албанд 2007 оны 1 дүгээр сарын 1-ны байдлаар 128,088 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 36 хувь нь төрийн захиргааны төв байгууллагын түвшинд, 64 хувь нь нутгийн захиргааны байгууллагын түвшинд төрийн алба хашиж байна, гэсэн статистик мэдээ байх юм. Гэтэл энэ тоо 2008 оны 1 сарын 1-ий байдлаар 150,000 төрийн албан хаагч болж өөрчлөгджөө. Энэ тоог ядаж 50% багасгаж юмсан. Төсвийг овоо сайн хэмнэх байхдаа. Угаасаа ажлаа мэддэггүй хүмүүсийг халж, мэддэг сайн хүмүүсийг нь дэвшүүлмээр юм.

Авилга өгөх авах, ажлаа сайн хийх, төр хувийн хэвшлийн ялгаа, уялдаа холбоог ойлгоогүй төрийн албатуудтай байхад яаж Монгол улс хөгжих вэ?

Tuesday, July 7, 2009

Манай найз хүүтэй болов

Tuesday, July 7, 2009
Олон жилийн дотнын найз маань өнөөдөр 4.6 кг хүүтэй болж гэнээ. Ямар гоё юм бэ! Өмнөөс нь сэтгэл хөөрөөд, баярлаад байх юм. Их зовлон үзсэн дээ. Зовсоны эцэст жарганаа гэж :)

Ямар ч л байсан баяр хүргье! Чи шүү!

Monday, June 29, 2009

Бас л би...

Monday, June 29, 2009
Ойрын үед өөрийнхөө тухай бичээгүй санагдчихлаа. Ойрын үед яаж байгаагаа илтгэхээс хэ хэ.
Ойрын хэдэн сар тайван байгаа, уурлаж уцаарладаг нь арай гайгүй болсон юм уу даа. Найз нөхөд 1, 2 нэмэгдсэн, хир сайн, хир удаан ханилах найзууд гэдгийг хэлж мэдэхгүй, цаг хугацаа харуулна биз ээ. Жоохон идэвхтэй амьдрал өрнүүлэхийг хичээж байгаа, гэр ажил гэсэн зөрөг замаасаа хааяа нэг хазайх ч бас сайхан шүү. Бяцхан охин шиг аяглаж хэн нэгэнд эрхлэх ч бас сайхан.
Манайх зуслан гарсан нэртэй, ирж очиж хамаг бензинээ үрчих юм. Би болж л өгвөл хотод байх сонирхолтой, учир нь зуслан дээр агаар сайхан ч гэлээ хийх юм тун ховор, хоол идсээр байтал таардаг юм. Тэгэхээр ер нь бол 1-ээс дээш хонох шал дэмий, харин хүүхдэд бол агаар зүгээр болов уу.
За ажлын хувьд өдөр тутмын ажилдаа дарагдаад, бүүдгэр л байгаа. Хонгилын үзүүрт гэрэл гараад ч байгаа юм шиг , үгүй ч юм шиг. Өглөө сэрхээр унтсан ч юм шиг үгүй ч юм шиг. Жүжигчин Хүрлээгийн хошигнол шиг л юм болж байна даа хэ хэ.
Хувийн амьдрал олон өнгөтэй байгаа. Улаан, ногоон, саарал, хар, бор, цагаан гээд л. Тэгэхээр сонирхолтой байгаагийн шинж байхдаа тийм ээ :)
За ерөнхийдөө надаар сонин сайхан гэвэл ийм байна.

Яахуу Мейл ажиллахгүй байна гэнэ үү

Хөөх! Ийм олон жил Яахуу мейл хэрэглэж байхдаа анх удаа ингэж ажиллахгүй байгааг нь харж байна. Том компани ч гэсэн бас мярах үе байдаг л юм байна. Сонин юм даа гэж...

Friday, June 26, 2009

Оддын дайн гэдэг шиг оддын үхэл

Friday, June 26, 2009
Өглөө ажилдаа орж иртэл Майкл Жексон нас барсан гэнэ, бас жүжигчин Б.Дамчаа гуай бурхан болж гэнэ гээд л оддын үхлээр дүүрэн мэдээлэл сонсов. Аймар юм.

Майкл бол мэдээж дэлхийн хэмжээний од, Попын Хаан гэгддэг, үнэхээр авьяастай, хөдөлмөрч хүн байсан. Байнга шуугиан дэгдээж, тэрүүгээрээ ч олон жил уран бүтээл туурвиагүй ч гэлээ, нэр хүнд нь өссөөр л байсан. Энэ нь түүний бас нэгэн маркетингийн бодлого нь байсан юм болов уу даа. Энэ 7 сард дэлхийн тойрон аялал, сүүлийн тоглолтоо хийнэ гэж төлөвлөж байсан Хаан маань харамсалтай нь энэ хүслээ гүйцээж чадалгүй бурхан болж дээ. Манай ажлынхан 15 жилийнхээ ойгоор Майклын Heal the World дууг нь найрал болж дуулж байсан нь саяхан. Харамсалтай!



2-3 долоо хоногийн өмнө намайг эмнэлэгт хэвтэж байхад Б.Дамчаа гуай бас хэвтэн эмчлүүлж байсан юм. Эмнэлгийн хашаан дотуур өглөө 7 өнгөрөөгөөд алхаж байдагсан. Хархад цаанаа л нэг буурь суурьтай, сайхан хүн, сайн жүжигчин, сайхан хань. Олон жил Монголын урлагт зүтгэчхээд, Биокомбинат гэгддэг газар зутруухан амьдарч гэлээ, өвөл өнтэй байна гээд сууж байдаг, төрөөс одон медаль, мөнгө төгрөг гуйгаагүй, хараагүй, чин зоригт нэгэн. Энэ хүний хажууд юу ч хийгээгүй байж гавьяат авч байгаа дуучин, жүжигчид ичиж үхээсэй! Ийм ч юм нь болохгүй байна гэж хангалуун байгаа хирнээ гомдоллох бид нар ичээсэй! Энэ агуу хүний бүтээл, ажил хөдөлмөр, хүсэл мөрөөдөл, өин зориг бидний дунд үлдэж хүссэн бүхнийг н гүйцэлдүүлээсэй гэж хүсэх юм. Ум маани мад ми хум!

Wednesday, June 24, 2009

Монголчуудын мэдрэмж

Wednesday, June 24, 2009
Дэлхий даяараа гахайн ханиад (swine flu) хэмээх тахал гэж нэрлэгдэж эхэлсэн өвчний эсрэг тэмцэж, улс орондоо оруулахгүй, түгээхгүй талаар бүхий л арга хэмжээ авч, иргэддээ анхааруулж, хил гаалиар зорчин явах зорчигчдыг хязгаарлах, хянах үйлдлүүд авагдаж байхад манайд хааяа нэг 1, 2 хүнийг ХӨҮСТ-д хөл хорилоо гэхээс өөрөөр нэг сүйдтэй анхааруулга хийхгүй байгаа ч юм шиг. Монголчууд ийм гүндүүгүй хэвээр, мэдрэмжгүй байх юм уу? Ороод ирчихсэн хойно нь угаасаа хэтэрсэн байгаа төсвөөсөө хэдэн төгрөг гаргаж бөөн амны хаалт тарааж байна гэж гурилдаг өгөх байх даа. Яаж овоо зун болж хүүхэд оюутны хичээл амарсан юм. Гэхдээ л удахгүй намар болно, хүмүүсийн бөөгнөрөл дахиад эхэлнэ, тэр үед харин яах бол? Өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа 100 гаран оронд, нийт 55,867 хүн энэ өвчнөөр өвчилж, 238 хүн нас барсан байдалтай байна. Манай хөрш Хятад улсад 906, ОХУ-д 9 хүн тус тус энэхүү ханиадаар өвчилсөн болох нь тогтоогдсон. АНУ-ийн нэгэн компани энэхүү ханиадны эсрэг вакцин гаргаж байгаа сурагтай ч тэр нь манай улсад иртэл мөн ч олон сар болох байх даа. SARS гэж гарч байсан үеийнх шиг бөөн цагаан амны хаалтууд болох вий дээ айх юм. Тахлын хэмжээний өвчин гарчхаад байхад бид ингээд мэдрэмжгүй царайлаад байх уу, ард түмээн?


Monday, June 15, 2009

Инээх чинь хүртэл жаргал

Monday, June 15, 2009
Ухаалаг яриаг чинь сонсож татагдсан
Унтан гиюүрсэн сэтгэл минь нойрноос сэрж
Багтаж ядан зүрх минь цохилсон
Балчирхан охин шиг би чинь чамдаа дурлаж

Уулзалт болгон аялгуу дуу болж
Үгс нь үгүй ч сэтгэлд минь хүрсэн
Инээх чинь хүртэл жаргал авчирч
Элдвийг бодолгүй чамд би эрхлэх юм

Гүнээс гүн нуур шиг нүдэнд чинь живж
Гуйлган байж чамаараа үнсүүлэхсэн
Санан гуниглах нь хүртэл жаргал болж
Сэтгэл зүрх минь өдөр бүр чамайгаа л гэх юм

Sunday, June 7, 2009

Daddy Yankee

Sunday, June 7, 2009
Блогтоо шинэ булан нээж байна. Энэ буланд бидний мэддэг хирнээ мэддэггүй одод, жүжигчид, олны танил хүмүүсийн содон мэдээллийг тавьж байхаар шийдлээ. Аль болох улиг болсон юм бичихгүй байхыг хичээе!
Daddy Yankee хэмээх Пуэрто Рикогоос гаралтай латин раппер залуугийн талаар энэ удаад бичихээр шийдлээ. Түүний 2009 онд хит болоод байгаа Pose дууг анх сонсоод, клип-г нь үзээд Daddy Yankee гэдэг нэрийг эргэн дурссан юм. Эргэн дурссан гэдэг нь 2008 онд бид түүний Gazolina дуунд нь бүжиглэж байсныг дуу хуурын шинэлэг мэдээллээс хоцрогч би мэдээгүй, харин тэр дууг нь машиндаа хангинуулаад л явж байсан юм билээ. За олон мянган одод дундаас яагаад чухам энэ залууг сонгох болвоо гэвэл шинэ Pose клип-г нь үзээд "заа да, бас нэг сайхан хөнгөн гял цал нөхөр байна даа" гэсэн сэтгэгдэл төрж байсан ба түүний тухай уншиж мэдэхийг дууг нь сонсох бүрд төрж байсныгаа биелүүлж интернетээс хайлаа. Тэрээр уран бүтээлээ нэлээд олон жилийн өмнөөс эхэлсэн, нилээд олон альбомтой зэрэг мэдээллүүд бол надад сонин байсангүй. Харин түүнийг 17 насандаа Миредиз Гонзалез бүсгүйтэй гэрлэж өдийг хүртэл цуг амьдарч байгаа ба 3 хүүхэдтэй, анх 18-тайдаа аав болж байсан гэсэн мэдээлэл нь намайг шоконд оруулсан юм. Барууны оддоос хэр бараг нь гэр бүлээ ийм тогтвортой авч явж чадаагүйг л мэдэхээс, ийм стилээр дуулдаг, мань мэт хүмүүсийн нүднээ гял цал хөнгөн гэж үнэлүүлсэн хүн ингэж чадсанд би гайхаж хоцорсон юм. Үнэхээр мэдмээр, шүтмээр...

Thursday, May 28, 2009

Сонин хачин төхөөрөмжүүд

Thursday, May 28, 2009
Маш хурдацтайгаар мэдээлэл дамжин цацагдаж, хөгжлийн хурд гэрлийн хурдыг давах болсон 21-р зуун гарснаар хүмүүн бидний сэтгэхүй хурдтайгаар хөгжиж, орчин тойрныхоо эд юмсыг өөр хэлбэрт оруулах, шинэчлэх, шинээр төхөөрөмж бүтээх зэрэг оюуны хөдөлмөрийг илүү ихээр эрхэлсээр иржээ. Үүнд дараах шинэ, шинэчилсэн, өөрчилсөн хэлбэр бүхий бидний өдөр тутмын хэрэглэгддэг төхөөрөмжүүд баталгаа болж байгаа юм.

Нүдэн Цаг


Майк Мак Дизайн хэмээх уран бүтээлчийн бүтээл болох энэ сонин цаг нь 2008 оны бүтээл бөгөөд зүүн нүд нь цаг, баруун нүд нь минут заадаг юм байна. Жишээ нь энэ зурган дээр 15:50 (эсвэл 3:50) болж байна. Хөөрхөн ч юм шиг. Дасах гэж нилээд зовох юм шиг санагдаж байна. Ингээд 1 нь хамгийн муу, шинэлэг бус, 10 нь хамгийн саак гэсэн үнэлгээгээр дүгнэхэд 8 оноо тавихаар байна.



FIT-PC-2
Хамгийн жижиг гэж хэлж болох компьютерыг зохион бүтээжээ. СD-ээс томгүй энэ төхөөрөмжид сэнс огт хэрэггүй бөгөөд хөнгөн цагаанаар хийгдсэн учир халдаггүй мөн дуу чимээ маш бага гэнэ. 1.6ГигаГц-ийн процессортой ба 1Гига РАМ-тай, SATA хардтай, бас LAN-гийн оролттой юм байна. Тог маш бага зарцуулдаг. 160 GB хардтай нь 399 ам.доллараар үнэлэгдэж байгаа юм байна. Нийт жин нь 380 орчим грам юм байхаа, итгэхэд ч бэрх л юм байна. За үнэхээр энэ нь ажилладаг, хэрэгцээнд хангалттай л юм бол 10-н оноо өглөө!


Spalding iHoop Speaker
Сагсны, гольфийн, хөл бөмбөг гээд бөмбөгтэй бүхий л спортын төрлийн бөмбөгийг үйлдвэрлэгч Спалдинг компани нь яригч бүхий сагсны шийт бүтээжээ. Би өөрөө сагс сонирхоод гүйгээд байдаггүй болохоор энэ нь хир хэрэгтэй эдийг мэдэхгүй юм. Гэхдээ өөрийнхөө мэдлэгт тааруулаад үзэхэд боломжийн санагдлаа. Заал авч байх үедээ дуу сонсоод зүгээр шүү дээ тэ. Гол нь энэ mp3, iphone гээд бүхий л хөгжим тоглуулагчтай харьцаж, холбогдож болдог давуу талтай юм. За ингээд би 9 оноо өглөө. Хир хэрэгцээтэй байх юм мэдэхгүй юм даа.

Дижитал жааз бүхий үзэгний сав


За бас нэг хэрэгтэй юм байна. Надад бол тун таалагдсан. Магадгүй жааз нь жижигхэн, бусдаар бол тун хэрэгцээтэй. Миний тавих оноо 10! Ийм бэлэг бол хүнд тун зүгээр байх шүү тийм ээ? Үнэ нь 22.99 ам.доллар.



Хоол болгогч таваг

За мань мэт шиг залхуу хүнд зүгээр ч эд юм уу гэж бодогдохоор нэгэн төхөөрөмжийг бүтээжээ. Энэ нь 12 волтийн тог-нд залгаад өөр дээрээ хоол болгогч таваг. Мэдээж хоол болгоныг хийхгүй, бас тогоочдоо тус болдоггүй л байх. Гэхдээ өндөг зэргийг шууд шараад идвэл, эсвэл хоол шууд өөр дээр нь халаавал зүгээр ч юм уу. За мэдэхгүй ээ. Сайн ч юм шиг, муу ч юм шиг эд байна. Тавьсан оноо 7!



Цохиж болдог сэрүүлэг

Өглөө сэрэхэд ямар хэцүү байдаг билээ? Бас ядаж байхад сэрүүлэг муухай хангинаад л, ёстой цохиод хаячихмаар санагддаг даа тэ. За тэгвэл тэр чинь боломжтой болж гэнэ шүү. Дуугарахаар нь цохиж унтраадаг сэрүүлгийг Матиас Ланж хэмээх дизайнер зохион бүтээжээ. Тун дажгүй. Үйлдвэрлэгдээд өндөр үнэтэй биз бол авч хэд балбах юмсан хэ хэ. За 10 оноо тавилаа.

Гэрэлтдэг хувцас

За манайхан шиг шоудах дуртай хүмүүст бөөн аз болж дээ. Одоо орой үдэш гэртээ тогтож чадахгүй залуу халуу насандаа яваа, мөн шөнө ажилтай бүсгүйчүүдэд зориулж нэгэн буянтан ийм юм бүтээжээ. Ямар байна, таалагдаж байна уу? Мэдээж хэрэг. Гоо сайхан биеэ хувцсан доор нууж явдаг үе өнгөрчээ залуусаа. Бие чинь тэр чигээрээ анхаарлын төвд орох нь байна шүү дээ. Удахгүй диско баарнуудаар ийм хувцастай хүүхнүүд дүүрэхвий хэ хэ. За миний хувьд бол хархад сайхан, өмсөхгүй юм гэдэг үүднээсээ 8 оноо тавилаа.



За дээрх төхөөрөмж, шинэ санаа, шинэ бүтээлүүдийг ер нь бол би өөрөө зохиогоогүй, бодоогүй, интернэт ухан байж олсон мэдээллээ хуваалцаж буй нь энэ шүү :)
Амжилт хүсье!




 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;