Sunday, July 26, 2009

Дахиад л улиг болсон Esprit

Sunday, July 26, 2009
За улиг болсон Монгол дахь ESPRIT фирмийн дэлгүүрийг муулахаас даа хэ хэ. Дээр нэг үнийг хулхитаж байна гээд бичсэн, хариуцсан менежер Дэлгэрмаа гэсэн байхаа, бүсгүй коммент бичээд, хамгаалаад аймаар юм болсон. Одоо үүнийг яаж цээжээрээ хамгаалах бол?

За би гэдэг хүн дэвэн дэлхийг дэмий тэнэж байгаад өнгөрдөг хагас сайнд Монгол Шилтгээн гэдэг газар найзуудынхаа урилга заллагаар очлоо. Тэгсэн тэнд нь Наран-ийн зохион байгуулж байгаа, ESPRIT шоу гээч юм болоод, их л өргөн дэлгэр сайхан л юм болж байх юм. За нөгөө өөрсдийгөө тэнгэрийн ододтой зүйрлэсэн "од" гэчид нь бас байх юм. Сайхан силиконон том хөх, хавтгай онжиг л баахан харлаа хэ хэ.
За тэр гол нь биш ээ, тэр талаар муулж сайлж бичвэл олон хуудас юм болох байх. Гол нь үүдэнд 3,000₮ такс авч байна. Түүнд нь 1 пиво үнэгүй гэнэ. Бас ESPRIT outlet-с 50% хямдралтайгаар юм авах эрхийн бичиг дагалдуулж байнаа. Би ч "овоо ш дээ" гээд л баярлаад аваад хармаалчихсан. Сүүлд нь гаргаад сайн хараад, уншаад шинжсэн чинь юу вэ?
За, нэгдүгээрт ESPRIT outlet гэж хямдарсан, өнгөрсөн улирлын жирийн дэлгүүрээр зарагдаагүй бараанууд байдаг дэлгүүр. За тэр нь ч яахав, би ямар нэг их моодлоод байдаг ч биш, тэгээд ч угаасаа надад таарах юм байдаггүй юм зайлуул хэ хэ.
Хоёрдугаарт, нэг төрлийн бараанаас 1-г авбал 2 дахь нь 50% хямдрах эрхийг өгч байга юм байна л даа. Би одоо ихэр төрөл садан, үр хүүхэдтэй биш, ижил төрлийн барааг 2ш авдаг тэнэг хүн үү? Худалдан авагчдын хэдэн хувь нь нэг төрлийн бараа авах вэ? Бодоод үз дээ? За бодьё л доо, 2 найз нийлээд нэг төрлийн өөр өөр өнгийн футболка авлаа. Цуг байхдаа бол өмсөж болохгүй, онигоо биз дээ тэ хэ хэ.
За тэгээд "бусад хямдрал, хөнгөлөлт хамаарахгүй" гэнэ. "Хямдралтай зарагдсан барааг буцаахгүй, солихгүй болохыг анхаарна уу" л гэнэ. Ер нь бол бараагаа борлуулах гээд ядаж байгаа нь л харагдаж байлаа.

Хэзээ жинхэнээсээ нэг барааг 50% хямдруулдаг болох юм бэ? Бас Монголын урьдаа барьдаг дэлгүүрүүдийн нэг гээд байгаамаа. Үйлчлүүлэгчдээ ингэж дорд үздэгээ болимоор юм.

0 санал:

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;