Wednesday, October 31, 2012

Элэгний Гепатит С вирусны шинэ эмчилгээ

Wednesday, October 31, 2012



Би эмч, эм зүйч, эмнэлэгийн хүн биш ч гэлээ өөрийн сонирхон судалсан зарим зүйлсээс хэрэг болох болов уу гэж хуваалцахыг хүслээ. Гепатит С вирусын зовлонд нэрвэгдэж, эмчилгээ эрэлхийлэж байгаа хүн бүхэнд энэхүү шинэ эм, эмчилгээний талаарх мэдээлэл сайхан санагдах биз ээ.
*Мэргэжлийн бус орчуулга шүү. 

TELAPREVIR & BOCEPREVIR

Эдгэрэх магадлал

АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүнүүд ба эм бэлдмэлүүдийн хяналтыг удирдах газар (FDA)-аас telaprevir болон boceprevir-ыг баталгаажуулсан.

Тelaprevir эмийн туршилтад орж байсан “ribavirin дээр нэмэх нь Pegasys” стандарт эмчилгээтэй өвчтөнүүдийн эдгэрэх түвшин нь boceprevir –ийн туршилтад “ribavirin нэмэх нь PegIntron” стандарт эмчилгээтэй орсон өвчтөнүүдээс илүү байсан байна. Гэхдээ Pegasys нь PegIntron-оос илүү үйлчилгээ үзүүлж байх магадлалтай тул нэг эм нь нөгөөгөөсөө илүү эдгээх түвшин өндөр байна гэж шууд дүгнэж бас болохгүй юм.

Одоогоор Гепатит С Вирус (ГСВ)-ын эмчилгээнд хэрэглэгдэж байгаа эмчилгээ нь 50 хувийн эдгээх магадлалтай байдаг. Вoceprevir болон telaprevir-ыг стандарт эмчилгээнд нэмсэнээр эдгэрэх магадлал өндөр болж байгааг туршилтаар нотолсон байна.

Туршилтын 3-р үед boceprevir нь ГСВ-ийн эмчилгээ хийлгэж байгаагүй болон хийлгэж байсан өвчтөнүүдийн эдгэрэх түвшинг 66 хувь хүртэл дээшлүүлэж байсан бол telaprevir нь эмчилгээ хийлгэж байгаагүй өвчтөнүүдийн хувьд 70-80 хувь, хийлгэж байсан өвчтөнүүдэд эдгэрэх түвшинг 65 хувь хүртэл дээшлүүлсэн үр дүн үзүүлжээ.

Клиник туршилтын 2-р үеийн урьдчилсан үр дүнгээр зөвхөн “ribavirin болон Pegasys” хосолсон эмчилгээ авч байсан өвчтөнүүдийн 5 хувьд нь л ГСВ-ийн түвшин 4 долоо хоногийн дараанаас илэрхээ байсантай харьцуулахад “telaprevir нэмэх нь ribavirin болон Pegasys” гурвалсан эмчилгээ авч байсан өвчтөнүүдийн 70 хувьд нь ГСВ-ийн түвшин ижил хугацаанд илэрхээ больсон байна. Мөн 12 долоо хоногийн telaprevir-тай гурвалсан эмчилгээ авсан өвчтөнүүдийн 68 хувьд нь ГСВ-ийн түвшин илрээгүй байна (Жич: Эдгээр үр дүнг мэдээлж байх үед зарим өвчтөн 12 долоо хоногийн эмчилгээгээ дуусгаагүй байсан болно). ГСВ-тэй өвчтөнүүдийн клиник туршилтаар 4 болон 12 дахь долоо хоногийн эмчилгээний үедээ ГСВ илрэхгүй байсан өвчтөнүүдийн 80-90 хувь нь эмчилгээ дууссаны дараа бүрэн эдгэрсэн нь тогтоогдсон байна.

(үргэлжлэл бий)

Tuesday, October 30, 2012

Жирэмслэхээс өмнөх бэлтгэл

Tuesday, October 30, 2012
Жирэмслэлтэд бэлтгэх хэрэгтэй, үүний тулд эрэгтэй эмэгтэй ялгаагүй хэд хэдэн эрүүл мэндийн шинжилгээ урьдчилан өгөх шаардлагатай байдаг байна. Энэ нь ирээдүйн эхийн эрүүл мэнд болон хүүхдийн эрүүл өсөж бойжих нөхцөлийг хангадаг байна.

1. Биеийн ерөнхий үзлэг
2. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
3. Өлөн үеийн цусны сахарын хэмжээ
4. Креатинины хэмжээ
5. Бамбай булчирхайн дааврын шинжилгээ (T3, T4, TSH)

6. Элэгний В, С вирусны шинжилгээ
7. Цусны бүлэг, резус фактор тодорхойлох
8. Шээсний ерөнхий шинжилгээ
9. БЗХӨ болон ДОХ-ын шинжилгээ
10. Гемоглобины төрөл тодорхойлох
11. Цээжний рентген зураг

Monday, April 9, 2012

"Би ихэнх эмэгтэйчүүдийн адил байхыг хүсдэг..."

Monday, April 9, 2012
“Би гял цал сэтгүүлийн хавтсан дээр нийтлэгдсэн бүсгүйчүүд шиг харагдахыг хэзээ ч хүсдэггүй. Би ихэнх эмэгтэйчүүдийн адил байхыг хүсдэг бөгөөд үүгээрээ ч бахархдаг” гэж Адель хэлжээ. Бүдүүн, тарган гэгдэх бүсгүйчүүдийн төлөөлөл болж чангаар "үгүй ээ, яагаад бид та нар шиг байх ёстой юм бэ" гэж зоригтой хэлж чадах хүн Адель. Тэрээр Арманид бүдүүн, тарган гэж хэлүүлсэн хэрнээ огтхон ч тоогоогүй бөх зүрэхтэн. 
Таргалалт. Энэ зовлонг би тойроогүй, туулаад үзээд явж байгаа бүсгүй. Энэ дэлхий нийтийн чимээгүй тахлуудын нэг гэдэгтэй ч санал нийлдэг. Таргалалт ихсэх тусам тухай хүнд, нийгэмд, эрүүл мэндийн салбарт улам хүнд хэцүү болдог гэдэгтэй ч санал нийлдэг. Таргалаттай хэн нэгэн биш би өөрөө л тэмцэх ёстой ч гэдэгээ сайн мэднэ. Зүгээр л сэтгэлийн хат, дэмжлэг дутаад байдаг юм.
Таргалалт маш олон шалтгаантай. Зүгээр л их идээд, залхуураад байхаар таргалаад байна гэж өнгөцхөн дүгнэсэн нэг нь хэлэх л байх. Гэхдээ хүн бүрт өөрийн шалтаг шалтгаан байгаа. Заримд нь энэ нь өвчин болсон байдаг бол заримд нь хөдөлгөөн дутсанаас, стресс ихдсэнээс, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа доголдсоноос, дотор эрхтэний эмгэг өвчиллөөс, жирэмслэлтээс, төрөлтөөс гээд түм буман шалтгаанууд байдаг аж. 
Биднийг бага байхад бүдүүн хүүхдүүд маш ховор байсан. Байсан хэдийг нь бид шоолдог л байсан. "Бүдүүнээ" гэж ирээд л. Хүүхдийг багаас нь тэгж дарамтлахад ямар их сэтгэлийн шарх авдаг байсан бол гэж бодохлээр одоо бие арзайх юм. Тэр хүүхэд том болсон хойноо өөртөө итгэл муутай хүн болсон байх вий.
 Миний хэлэх гэсэн санаа: таны эргэн тойронд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай таргалалттай хүн байж л таараа. Та тэр хүндээ зүгээр "бүдүүнээ тураач" гэж хэлэхийн оронд нэг удаа ч гэсэн яагаад таргалсан бэ гэдэг шалтгааныг олоход нь туслаад ярилцаад үзээч. Тэр бол таны хийж байгаа маш том буян юм. Учир нь тарган хүн тэнэг л биш бол тарган, бусдаас өөр байна гэдгээ мэдэрдэг, бусдаас ирэх дарамт шахалтаас шалтгаалаж сэтгэлийн дарамттай байдаг, шалтганаа сайн мэдэхгүй яваа нь ч их бий. Иймд нэмж шархлуулаж байхаар үнэхээр тураасай, эрүүл байгаасай гэж хүсэж байгаа бол та түүний төлөө цаг зав гаргаад ярилцаад үз.
Тарган байх нь сайн гоё гэх гэсэнгүй, харин нэгэнт таргалсан нэгнийгээ адлаж шоолож байхаар түшээд ав аа гэсэн санааг илэрхийлэв. 
Харин надтай адил зовлон нэгтнүүддээ уриалахад, заавал хэн нэгэн эсвэл ямар нэг эм тан таныг тураана гэж хүлээх, эсвэл би тарган гэж гутрахын оронд өөртэйгөө зовлон нэгтэнтэйгээ нийлэж нэгдээд фитнесс, бассейн, ёог энэ тэр гээд юманд цуг явах, цагаа үр дүнтэй өнгөрөөх, сэтгэл санаагаа өөдрөг байлгах, гутралаас гарах талаар бодсон нь дээр санагдсанаа хуваалцья.
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;