Friday, November 14, 2008

Май гоод... бас ийм юм байх гэж

Friday, November 14, 2008
Үүнийг хараад ёстой л май гоод гэж дуу алдав ш дээ. Эмчилгээний зориулалттай аппарат шүршүүр авч зориулалтыг нь сайн уншаад ч, яах гэж ийм сүртэй, үнэтэй аппарат (8,000 ам.доллар) бүтээснийг ойлгосонгүй. Усаа хамах, цэвэрлэх гээд 100-н ажил өөртөө нэмэх юм. Хүн төрөлхтний өөрийн хөдөлмөрөө хөнгөвчилөх гэж бүтээсэн зарим бүтээлүүдийн талаар өөрийн эрхгүй бодлоо.
Хөдөлмөрөө хөнгөвчилж байна гээд улам залхуу, тэнэг болсон хүмүүн төрөлхтөн нөгөө "Терминатор" кинон дээр гардаг шиг компьютер, сайбер оюун ухаанд дарлуулах цаг удахгүй ирэхвий ч гэж дэмий балай юм бодож суух юм.
Тооны машин бүтээгдэж нийтийн хэрэглээ болсоноос хойш тооны хүрдээ цээжилдэг хүн ховордсон гэхэд хилсдэхгүй. Би ч гэсэн цаг тухайн үедээ хүрд үхтэлээ л цээжилсэн, одоо санаж байгаа нь тун бага болжээ. Юм л бол тооны машин, компьютерээ ашиглах гэх юм. Миний цээжилдэг тархины хэсэг бол бүүр унтарсан. Хүний нэр, утас цээжлэх ч шаардлага алга доо, гар утасны мемори гэж гоё юм байхад. Эгчийг нь жоохон байхад (кэ кэ ) шүлэг, томьёо гээд л цээжилж, дүн авдаг, мартаж болохгүй зүйлс их байлаа гэж. Харин одоо ч интернет, утас, бяцхан тархи гээл зөндөө гоё туслагчтай, цээжилэх хэрэг ч алга дөө. За тэгээд цааш нь ярьвал, автомат аяга угаагч гэж нэгэн хөдөлмөр хөнгөлөгч байнаа. Цуглуулж байгаад л нийтэд нь нэг сайхан угаагаад, уул нь дажгүй, гэхдээ нөгөө хүн нь юу хийх үү? Бодвол ТВ-гээ л хараад суух байх даа тэ :) Том том гадаад хэлний толь бичгүүдийг одоо харахлээр уур ч хүрэх шиг. Үүнийг нэг софт болгоод үгээ бичингүүт нь орчуулга, утгыг нь найдвартай олоод өгчихдөг програм зохиочихгүй юм байхдаа гэж харааж суух үед, урьд нь яаж болоод байдаг байснаа мартсан байлаа гэж.
Хөдөлмөр хөнгөвчилхөөр бүтээгдсэн гэхдээ нэг их сүртэй ашиг өгдөггүй, дээрхи зурган дээрхи шүршүүр шиг юмыг бүтээж мөнгө, цаг заваа үрж, оюун ухаанаа чилээх ч гэж дээ. Хүмүүн төрөлхтөн болон би хаашаа явж байгаа юм болдоо? Хэдэн сарын дараа ингэж бичсэнээ айгүй л бол санахгүй дээ, харж байгаарай кэ кэ :)

Tuesday, November 11, 2008

Дэлгэрэнгүй...

Tuesday, November 11, 2008
Би саяхан нэг Монголын "болоошдээ" жагсаалт ухааны юм бичээд байсан даа. Түүнд орсон нэг зүйл нь Монгол улс өөрсдөө троллейбус угсарж, үйлчилгээнд гаргасан явдал гэж ирээд л бичсэн. Харин тодорхой мэдээлэл тавиагүй. Гэтэл энэ блогт тун дэлгэрэнгүй бичсэн байна.

Та бүхэн орж үзээрэй! Монгол уран гартнууддаа туслаад, УБ хотдоо ч гэсэн нэмэр болчих юмсан.

http://sanakae.blogspot.com/2008/07/blog-post_24.html

Баярлалаа!

Monday, November 3, 2008

Дуутай хууртай амралтын өдрүүд

Monday, November 3, 2008
Нилээд хэд хоног муу блог-оо эзэнгүй айл шиг орхичихсон байна, ажил гэж атгаалжин хар мангас шиг юм намайг дээрэлхээд байсан юм чинь. Хэ хэ хэ.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр манай байгууллагын урлагийн үзлэг явагдав. Арван жилээс хойш ингэж урлагийн үзлэг гэж гүйж, хөөрж яваагүй мань мэтэд тун сонин содон байлаа. Найман компанийн 8 баг оролцсон тэмцээн нилээд өрсөлдөөнтэй явагдаж хэн ч тааварлаж байгаагүй баг түрүүлж сайхан болж өнгөрөв. Манайхны хувьд гэвэл найрал дуу, гоцлол дуу гэсэн төрлөөр өрсөлдөж шагналт байр аваагүй хэдий ч, сэтгэлэн хангалуун байсан. Иймэрхүү спорт, урлагийн тэмцээн нь шагнал, мөнгөнөөс илүүтэйгээр хамт олны уур амьсгал, багаараа ажиллах чадварыг дээшлүүлэх, эрч хүч өгөхдөө нөлөө бүхий тул манай хамт олон баяртай байгаа гэдэг эргэлзэхгүй байнам. Хүн бүр дуучин байх албагүй ч гэлээ, манай компаний хүн бүр сэтгэлээсээ хичээж, орой бүр дуугаа давтаж оройтож байсан ч гоё байсан. Миний хувьд гэвэл 10-н жилдээ урлагийн үзлэг, тэмцээн гэж нилээдгүй идэвхтэй гүйдэг байсан үе минь санагдаж бас нэгэн дурсамж сэргээсэн юм. Хар бараан нийгэм, саарал өдрүүдийн өнгө, уйтгарыг сарниаж нэг ч гэсэн өдөр инээд хөөртэй, сайхан өнгөрүүллээ. За ингээд 11 сар гарж, нөгөө Шинэ Жилийнх нь бэлтгэл эхлэнэ дээ гэж :)

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;