Thursday, July 1, 2010

Талархал (Далдын хүчинд талархах нь) - 4

Thursday, July 1, 2010
Гэр бүлийн байдалдаа талархах
Талархсанаар бүхэл дэлхий таныг хайрлах гэр бүл мэт санагдана.

Хүмүүст гэр бүл гэдэг нь өөр өөр ойлголтууд байдаг. Хүн бүрд ойрын, дотнын гэр бүл гэж байдаг. Энэ нь таны ээж аав, ах дүүс, эхнэр/нөхөр, үр хүүхэд гэх мэт гэр бүлийн бүтцэд чинь ордог бүхий л хүмүүсийг хэлнэ. Таны гэр бүл гэдэг ойлголтод таны тэжээвэр амьтан, эсвэл хол байдаг зөвхөн цахим захидлаар харьдаг найз тань ч орж болох юм. Ойр орчмын, амьдардаг орчны хүмүүсээ, хөршүүдээ ч гэсэн та өөрийн өргөн дэлгэр гэр бүлийн хүрээ ч гэж авч үздэг байж болох юм.

Та ганцаараа байж болно, гэсэн хэдий ч та аливаа нэг хүн, бүлэглэл, төлөөлөлд хамрагдаж, тэдэнтэй харьцдаг шүү дээ. Энэ холбоо харьцаанууд нь маш хувийн дотнын, эсвэл жирийн ажил хэргийн, танил төдий ч байх боломжтой. Эцсийн эцэст, танд ямар нэг хамаарал, гэр бүл заавал байдаг. Дотнын гэр бүлийнхэн, ажлын хамт олон, нэг хотынхон. эсвэл нэг улсын иргэд гэх мэтээр гэр бүлийн хүрээг нарийн эсвэл өргөн байлгаж, тодорхойлж болно.

Хийх үйлдэл, үе шатууд:
Та заримдаа таны амьдралыг бүрэн бүтэн, баяр баясгалантай болгож байгаа бусдын оролцоо, үүргийг мартаж байж болох юм. Иймд та өдөр бүр цаг гаргаж таны хайртай, гэр бүлийн хүмүүс, найз нөхөд, хүндэлж явдаг хүмүүсээ бодож байх хэрэгтэй. Тэдний энэ хорвоо дээр байгаа нь (хэрвээ энэ хорвоог орхисон бол байсан нь) таны сэтгэлээ хангалуун, сайхан амьдрал цогцлуулахад хэрхэн нөлөөлж, тусалж байгааг (байсныг), танд энэ нь ямар утга учиртайг эргэн санах нь чухал юм. Бусдыг хайрлан, хүндэтгэх бодол санаан агуулах, талархлын хүчээр та зүрхээ нээж өөрийн амьдралаа улам баялаг болгоход ихээхэн үүрэгтэй гэдгийг санах хэрэгтэй.

Баталгаажуулах
:
Намайг тойрон хүрээлж намайг хайрлаж байгаа хүмүүс болон миний хайртай хүмүүс, гэр бүл минь байгаад би талархаж байна.
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;