Wednesday, December 7, 2011

80-аад оныхон гэж...

Wednesday, December 7, 2011
Бид наяад оныхон. МАХ, ТАЛХ гэсэн бичиг хажуу талдаа томоор бичсэн ачааны машин ирэхийг цонхоороо харчихаад дэлгүүр лүү чавхаддаг, усны цүдгэрийн урдуур харайж сэрүүцсэн наяад оныхон.

Mesenger, Twitter бай­гаа­­гүй ч таалагдсан охиндоо бичсэн захиаг минь хүргэж өгөх найзууд байсан, хүссэн үедээ гадаад улс руу аялж чаддаггүй ч эх орныхоо цэв цэнхэр агаараар цээж дүүрэн амьсгалсан,... Facebook-дээ мянган найзгүй ч хөршийнхөө нэрийг мэддэг байсан наяад оныхон.

Чипс, шоколадтай зайрмагны амтыг мэдрээгүй ч, хатсан яавлаг, цагаан самрыг хамгийн амттай гэж боддог, 99 суваггүй, нэвтрүүлгийг зогсоож, ухраадаггүй ч телевизийн хөтөлбөрийг бичиж аваад үзэх киногоо отдог, гадаа тоглож, радио­гийн нэвтрүүлгээр хичээлдээ явах цагаа тоолсон, FM-ээс кас­се­тан дээр дуу хуулж, хальсыг нь хуруугаараа эргүүлсэн, “Өглөөний санамж”-аар өглөөг эхлүүлж, “Улаан шугам” руу захиа бичсэн наяад оныхон.

Багшдаа зодуулсан ч аав, ээжээсээ тас нууж, атмааны отдог газраас зам бууруулж найз охидоо гэрт нь хүргэсэн баатрууд. Цүнхийг нь барьж, гараас нь хөтөлчихөөд улайдаг ичимхийчүүд.

LV, Zara төсөөлөөгүй, эгчийнхээ хувцсыг хурдхан багадаасай л гэж хүлээсэн тэвчээртэнгүүд. Автобусанд ороод сандал руу зүтгээгүй ч ядарсандаа болоод уначихалгүй очих газраа хүрдэг л байсан, ном уншаад нүдээ нухалж, уйлснаа нуудаг зөөлхөн сэтгэлтнүүд.

Чийгтэй байшинд дэлгэцний ард хэдэн цагаар шигдэж, нэгнээ буудаж суугаагүй, крантны ус ууж, цав цагаахан цас идэж, охидын нүүрийг угаасан ч өвчин тусч хэвтээгүй өлчирүүд.

Шуудай нүүрсийг өргөж дий­лэх­гүй уначихаад уйлж суусан ах, хонины хоёрдугаар мах авах гээд очерт зогссон эгч нар. Танихгүй ч гэсэн ахмад хүнд загнуулж гэмшиж зогссон дэггүйчүүд. Уух гэж биш бүжиглэх гэж цугласан нөхөд, хөлдүү төмөр долоож хэлээ нааж явсан гэнэнчүүд. Найзындаа очин модыг нь хагалж, усыг зөөсөн найзууд. Нэмж нэг л зүйлийг хэлэхэд, нээрээ аав, ээжүүд маань ажил ихтэй ч үлгэр ярьж, бүүвэйн дуу аялдаг байсан, бид наяад оныхон.

А.Шархүү

Tuesday, October 11, 2011

Буцах нүүдэл буюу "re-immigrants"

Tuesday, October 11, 2011
Шувууд хүйтрэхээр хүний нутаг руу нисэн одож дулаарахлээр нутагтаа ирж үр хүүхдээ өсгөөд дахиад л явдаг да. Одоо үед Монголчууд яг л тийм болж дээ.
10-аад жил АНУ, Европ-р хэрэн хэсүүчилж, ажил амьдралаа залгуулах нэг нь залгуулж, сурч боловсрох нэг нь боловсроод одоо эх орон руугаа нүүдэллэж байна. Нилээд том ч нүүдэл нааш айсуй.
Гадаад ертөнцөд байдал бишгүйдэж, АНУ болон Европын холбоонд 2009 оны санхүүгийн хямралын ул мөр мэдрэгдсэн хэвээр, түүгээр ч барахгүй хямралын шинэ давалгаа болох магадлал өндөр байгаа ба "аж төрөх улам хэцүү болж, ажил ч олдохоо байлаа" гэсэн сураг гараад удаж буй.
Нэг бодлын элэг нэгтнээ ирж байгаад нь баярлавч нөгөө талаас харахаар муу муухай үед нь хаяж явчихаад, сайн сайхан болсон үед нь эргэж ирж байгаа нь ёстой хуншгүй ч юм шиг. Тэднийг гадаад оронд "жаргаж" байхад нь энд эдийн засаг, нийгмээ төлөвшүүлэх гэж зүтгэж байсан маш олон хүн зовж л байсан. Миний хувьд тодорхой хэмжээнд нүүдэллэн явсан ч, хэзээ ч олон жилээр орхиж үзээгүй үүрээ сайжруулах тал дээр 0.0001%-н хувь нэмэр бас оруулсан л байж таараа өнгөрсөн хэдэн жилд. Гэтэл бидний бэлдсэн, бий болгосон нийгэм дээр "жаргагчид" зүгээр л хүрч ирээд том том ярьхад дургүй хүрээд байх юм. Адилхан гар бие оролцож энэ нийгэмээ улам сайжруулаач ээ, шинээр нүүн ирэгсэд "гадаадын иргэд ээ". Эх орон чинь л юм бол. Дэмий тэнэж тэнэж ирчихээд, одоо байгааг нь шүүмжилж муулаад, өөрсдөө юу ч хийгээгүй юм байж. Ичиж амьдраач re-immigrants-уудаа!!!

Friday, October 7, 2011

Үзээрэй

Friday, October 7, 2011
www.youtube.com/watch?v=D1R-jKKp3NA

Wednesday, September 21, 2011

Wednesday, September 21, 2011
Ер нь блог мог уншиж байгаа сонирхож байгаа хүн байгаа юм уу? Бүгд л Фэйсбүүк-рүү хошуурчээ. Үүний нэг нь би байлаа гэж хэ хэ.

Monday, July 18, 2011

Hair gj yu um be?

Monday, July 18, 2011
DZman-ii neg iim duu bdag shdee. Hair gj yu yum be? Erhelj naadahiin ner u, evlelden negdehiin tomyolol u, bie bienee tvshihiin belegdel u, hanilan jargahiin zugnol u?
Hair bolgon oor. Em eriin hoorondoh hair n harin hamgiin tuvogtei n. Uchir n oldohgui, yag l tsonh naadag jonhuu shig kkk. Hurchihvel naaldaad bdag, tegsen hernee bas sain darj naahgui bol doroo hovhrood unachihdag. Tsonhoo uvol bolhoor dulaalj naahad bas urlag bdag da, yag terentei adilhan. Jonhuu n ihedwel naah gj zowno udaan darj hataana, bagadwal bas hatahleeree unachihdag.
Tsonhoo dulaalahgui bol uvoldoo siigeed bas huiten, dulaan aldana. Hairguigeer setgel dotor huiten orj zaluu nasnii gal dul bas buhno.
Ingeheer hair gdg chin tsonh dulaalj naahiig l heldiim bn shdee kkkk.

- Posted using BlogPress from my iPhone

Saturday, July 16, 2011

Dotood ertonts

Saturday, July 16, 2011
Huniig gadnaas n haraad dugneh amarhan. Dotood setgel, jargal zowling n uudlan bj tanih n tun hetsuu. Uuniig hun bur l meddeg hernee gadnaas harad hiisen dugnelteere huniig medej bn hemeen oilgoh n urowdoltei.
Hunii ter aguu dotood ertontsod nevtreh haalga hun burt neelttei bus, mon hun bur ongoilgoh tulhuurtei bdaggui n neg bodliin haramsaltai.
Amiddaa bie bienee hairlahiin utga uchir n huniig setgeleer n neej, tanij, olj awah, hundleh, deelehed orshih ba bayan yaduu, uhaantai teneg, hoorhon muuhai, zaluu hugshin geh meteer physic chanaraar n yalgawarlan gaduurhaj huleej awan n tun uroosgol.

- Posted using BlogPress from my iPhone

Friday, July 1, 2011

Sonirhoh hun bn u?

Friday, July 1, 2011
Ene blogiig moderate hiih sonirholtoi hun bn u? Plz holbogdooroi. Or leave comments.



- Posted using BlogPress from my iPhone

Tuesday, May 3, 2011

Та гадаадад ажиллавал ийм цалин хүртэхнээ

Tuesday, May 3, 2011
Та Монголд хир цалин авч байгаа бол? Америк болон олон улсад таны албан тушаал, мэргэжлийн хүн хэдийг авдаг бол гэж сонирхож байсан уу? Тэгвэл нэгэн сайтаас авсан мэдээллийг хүргэж байна.





KPMG (аудит) компани
жилийн дундаж цалин:
Tax/Audit Associate - $57,000
Senior Associate - $78,000
Manager - $107,000

Facebook (интернет сүлжээ)
компани жилийн дундаж цалин:
Software engineer - $108,000
Business Development Manager - $ 115,000
User Operations Analyst - $43,500
Intern - $5,600/сард

Capital One (bank) жилийн дундаж цалин:
Business Analyst - $65,000
Business Manager - $85,000
Business Director - $125,000

Ernst & Young Global (аудит) жилийн дундаж цалин:
Audit staff - $61,000
Senior IT Audit - $ 80,000
Audit Manager - $100,000
Tax staff - $63,000

Microsoft (IT) жилийн дундаж цалин:
Software Development Engineer - $87,000
Program Manager - $90,000
Software Development Engineer In Test - $82,000

GE (эрчим хүч, тоног төхөөрөмж) жилийн дундаж цалин:
Mechanical Engineer - $81,000
Electrical Engineer - $ 86,000
Project Manager - $95,000

Ford Motors (машин механизм) жилийн дундаж цалин:
Financial Analyst - $56,000
Research Engineer - $90,000
Engineering Supervisor - $ 107,000

Procter & Gamble (өргөн хэрэглээний бараа) жилийн дундаж цалин:
Brand Manager - $126,000
Senior Financial Analyst - $97,000
Process Engineer - $ 70,000

BHP Billiton (уул уурхай) жилийн дундаж цалин:
Geophysicist - $ 101,000
Safety Engineer - $ 97,000
Environmental Specialist - $ 90,000
Mine Engineer - $ 100,000

Rio Tinto (уул уурхай) жилийн дундаж цалин:
Geotechnical Engineer - $90,000
HR Advisor - $65,000
Technical Analyst - $ 78,000

Monday, May 2, 2011

ХАЙР-н Програмыг Яаж Суулгах Вэ?

Monday, May 2, 2011
Энэ бичлэг их таалагдсан учир өөрийн блогт орууллаа.

ХАЙР-н Програмыг Яаж Суулгах Вэ?

Худалдан авагч: Би техникийн талаар мэдлэг муутай л даа, ХАЙР – ын программыг яаж суулгадаг вэ? /install/
Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?Z

Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.exe АТАА ХОРСОЛ.exe ГОМДОЛ.exe гэдэг программууд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох болов уу?
Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ. exe программ өөрөө арилчихдаг. Түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөөлж чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ. exe –г арчиж ИХ ИТГЭЛ. exe гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь та өөрөө ХОРСОЛ. exe ГОМДОЛ. exe гэдэг программуудыг хаахгүйгээр ХАЙР суугдахгүй. Та хааж чадах уу?

Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?
Мэргэжилтэн: Тийм ээ, гэхдээ энэ бол үндсэн программ. Хамгийн сүүлийн үеийн дээд загварыг нь суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой.

Худалдан авагч: Ёооё, эхэлж амжаагүй байтал алдаа зааж байна?
Мэргэжилтэн: АЖИЛЛАХГҮЙ байна уу? Санаа бүү зов. Энэ бол энгийн алдаа. ХАЙР-ын программ нь өөр ЗҮРХ-нүүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-энд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХ-ын тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй гэсэн үг.

Худалдан авагч:Тэгвэл би юу хийх хэрэгтэй вэ?
Мэргэжилтэн: “ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ” гэдэг файл доторх ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DOC, ӨӨРТӨӨ ИТГЭХ.TXT , ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.TXT болон САЙН ҮЙЛС. DOC гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтастаа хийгээрэй. Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.EXE-ийг бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа хүртэл арчиж, ор тас алга болгосонд итгэлтэй болох хэрэгтэй.

Худалдан авагч: Би чадлаа, үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүүрч байна. ИНЭЭМСЭГЛЭЛ.MPG дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.СОМ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.СОМ –ууд миний зүрхэнд хуулагдаж байна.
Мэргэжилтэн: Танд баяр хүргэе. ХАЙР-ын программыг амжилттай суулгалаа. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Хайрын программ үнэгүй байдаг. Тиймээс та өөрийн таньдаг мэддэг хүмүүст forward хийгээрэй. Тэр хүн бусадтай хуваалцсаны дараа эргээд танд гэгээн цэвэрхэн модулиуд илгээх болно. АМЖИЛТ!

Source: http://chosen2ums.blogspot.com/2009/08/blog-post_3899.html

Даарч байна шүү

5 сарын 2. Оффис албан байгууллагын халаалт зогссон, гэтэл гадаа +10 ч хүрэхгүй байдаг. Оффисдоо хөлдөж үхэхнээ. Яана!
Бас зам засварын ажил эхлээд зам хаагад эхэлсэн байна. Монгол Улсад эрүүл сэтгэдэг хүн ер нь байна уу?

Thursday, February 24, 2011

Даварсан юмаа

Thursday, February 24, 2011
Үнэн даварцан юмаа, нээрээ хэлэх ч үг олдкуумаа. Би өчнөөн юм болж, мөнгөө мөн ч олон сар цуглуулаж байх авсан АйФон шууд моодноос гараад хэдэн 10 дахин хурдан, 5MP HD камертай, 3D, бүр тоглоом тоглодог товчлууртай утаснууд ч гарж байх шиг... Ёоох, нээрээ ингэж депрэссд орж байхаар хар цагаан дэлгэцтэй Нокиа-гаа барисан нь дээр юмаа...

Tuesday, February 15, 2011

Ёстой үнэн бичиж ээ, дэмжиж байна!!!

Tuesday, February 15, 2011
Татвар авна гээд л байх юм. Хотод төрсөн, хөөрхөн төрсөн нь миний буруу юу?

Татвар авалгүй яахав. Өгөлгүй яахав. Гэхдээ яасан гэж, ямар учир шалтгаанаар гэдгийг маргахгүй байхаар тайлбар хийж өгөөрэй. Саяхан манайд ярилцлага өгсөн О.Машбат гэдэг хуульчийн яриагаар бол "Нийслэл хот татвартай байх..." хууль аль 1994 онд гарсан гэж байна. Энэ хуулийг цааш нь боловсруулж, хэрхэн татвар авах талаар хотын мэр Г.Мөнхбаяр ноднин ажлын хэсэг гарган үүрэг өгчээ.

Ажлын хэсгийнхэн нь ажилдаа орж юун түрүүн хотод шилжин ирэгсдээс хураамж авах, хотын байнгын оршин суугчдаас тогтмол татвар авч байх, бүр нарийн яривал цалингийн доод хэмжээний 20 хувьтай тэнцэх мөнгө төлдөг байх, хотын төвд амьдрагсдыг өндөр төлбөртэй болгоод зах алсдуугаас нь бараг татвар авахгүй харж үзэх чиглэлийн бодлого боловсруулсан гэнэ. Утга нь гэвэл татвараар дамжуулж төвлөрлийг сааруулах, татвараар дор хаяж арван мянган тэрбумыг жилдээ босгоод тулгамдсан асуудлаа шийдээд явчих боломжтой болох нь гэж тооцоолжээ.

Татвар гэнгүүт зөвхөн мөнгө бодож, хэнээс нэхвэл амархан олдох, угсруулаад олсон татвараараа ингэж тэгж "идэж уух"-аа л яриад унасан байна. Ийм ялгавартай татвар аваад эхлэхээр хотынхон төвөөсөө зугтан дайжиж бөглөрлийн түгжээ арилах ба, агаарын бохирдлыг арилгах зөндөө мөнгөтэй болно гэчихжээ. Татвар төлөгчдийн мөнгийг тонож амьдраад гаршчихсан гаруудаас энэнээс өөр олигтой сэтгэлгээ яавч гарахгүй. Яахлаараа хотын захад амьдрагсад татвар төлдөггүй юм. Тэнд хэн ирсэн билээ. Агаарын бохирдол хотын төвөөс гараад байна уу, захаас гараад байна уу. Нийгмийн тулгамдсан асуудал Дөчин мянгатад уу, Толгойтын баруун салаанд илүү байдаг уу.

Хоёр идэхгүй ч хоосон хонодоггүй хотын төвийнхнийг өөрөөр хэлбэл унаган хотынхныг татвараар дарамталж мөнгө босгоод хамаг малаа бараад модоо түлээд орж ирсэн цагаачдыг тэжээнэ гэсэн үг юм байна. Нэг иймэрхүү хачин хандлага байс гээд л яригддаг. Ялангуяа тэр нэг хоёрдугаар бүс гээчид оршин суугчдыг ер амар суулгахгүй, газарт оруулах, элдвээр шахах, төрийн нэрээр дарамтлах явдал бүх л үед давтагдсаар ирсэн байдаг. Хотынхонд ч гэсэн унасан газар угаасан ус гэж бас байдаг юм шүү. "Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх" гэдэг байсан бол одоо "Хөдөөнөөс ирээд хот минийх, хотод ирээд газар нь минийх" гэх боллоо, Арай даварч байгаа юм биш үү?

Хэрэв бодлого, шударга хоёроо баримталъя гэвэл нийслэлийн иргэдээс дээрхийн эсрэг байдлаар татвар авах нь зүйтэй. Хотын захад амьдрагсдаас илүү өндөр төлбөр авах ёстой. Тэр төлбөрөөр нь тэнд нь хар зам, сургууль эмнэлэг барих учраас тэр. Тэр төлбөр нь Толгойтын арын, Гачууртын өврийн модыг хяргаж түлсний төлөөс болог. Тэр нь хотод нүүж ирсний татвар нь хамт шийдэгдэж байгаа хэрэг. Хотын хаяанд буугаад төлбөрөө төлж барахгүй бол нутагдаа буцна биз. Хотын бидэн шиг ямар явъя гэсэн ч очих нутаггүй улс биш. Хэрэв төвлөрлийг үнэхээр сааруулах гээд байгаа юм бол ийм л арга бий. Хэдэн үеэрээ дөрвөн уулаа түшээд амьдарсан улаанбаатарчууд ба Төв аймгийнхныг төрсөн тоонотоосоо холдсонгүй гэж торгох нь л дээ. Хотын төвийнхнийг төвлөрлийг сааруул гээд хаашаа нүү гэх гээв.

Улаанбаатар хотод хэрэггүй, хотын амьдралд ямар ч хамаагүй зөндөө олон салбар, нэгж байгууллага, хувь хүн, айл өрх байна. Тэндээс татвар авах ёстой. Тухайлбал чаа гэх ямаагүй энэ хотод байрлаж үйл ажиллагаа явуулж байдаг арьс ширний үйлдвэрүүдийг татвараар дарамталж хотоос хөөж гаргах хэрэгтэй байна. Хотын баруун талыг нэлд нь өмхийртэл шир идээлж Туулыг бохирдуулж дууслаа. Тариан талбай байдаггүй энэ орчинд гурилын үйлдвэр биш гурил нь байх ёстой. Хотод мал биш мах байвал уг нь зохимжтой юм шиг санагддаг. Сүүний үйлдвэрүүд үнээнийхээ дэргэд хөдөө байж яагаад болдоггүй юм. Энэ бүгдээс л татвар авах ёстой байхгүй юу. Мөн хотод үйл ажиллагаа явуулдаг тэр аймгийн тэр сумын нутгийн зөвлөлүүдээс хураамж авах нь шударга ёсонд нийцнэ. Цоллуулах магтуулах болохоороо тэр аймаг, сум, баг болчихдог энэ олон бөхчүүдээс бүр их татвар нэх. Тэд өөрсдийгөө хотынх гэхээс их ичдэг гэсэн. Иргэний бүртгэлд хамрагддаггүй, хороо хорин тодорхой бус айл өрхүүд, одоо болтол хурууны хээгээ өгөхгүй хотынх болж жүжиглээд байгаа хөдөөний хармааны хулгайч нараас наад татвараа нэхээч. Энэ бүгд мөнгө олохдоо гол биш, төрийн бодлого, хотын бодлого ухаалгаар сууж байгаа эсэхэд оршино.

Улаанхуарангаас I хороолол хүртэлх "А" бүсэд амьдрагсдын амьдралын өртөг тэртэй тэргүй өндөр байдаг. Гэрэл цахилгаан, дулаан, ус, бохирын төлбөрийн дарамтаас бултах ямар ч гарц байхгүй. Цаашид ч өсөн нэмэгдэнэ. Тэрэн дээр нь тэнэг юм шиг нэмж татвар нэхэж яах нь вэ. Төв хэсэгтээ татваргүй юм байна гээд одоогийнх дээр нэмээд ороод ирье гэж бодоход ганц айлын ч гэрийн сул буурь хаана байна.

Татвар төлөлгүй яахав. Гэхдээ "Чи яасан их хотын хүүхэд юм" гэж хэлүүлэн төлөөс өгөх нь гомдолтой байна. Манайхан сүүлийн 370 жил Төв аймгаасаа гарч нүүж үзээгүй. Одоо хаачих вэ? Нэг л буруу үйлдэл хийж торгуулаад байгаа юм шиг энэ татвар чинь ойлгогдоод байх юм. Мөнгийг нь өгч чадахгүйдээ биш. Дор хаяж 400000 хүн, түүний үр хүүхдийг өссөн төрсөн орчиндоо байгааг буруутгасанд зэвүү хүрээд байна.

Ж.ГАНГАА (http://www.medee.mn/content/23914.shtml)

Энэ нийтлэлийг үнэхээр дэмжиж байнаа. Удахгүй иймэрхүү тэнэг бодлого гаргаад, санаачлаад байвал хотынхон, хөдөөгийнхөн гэж ард түмнээ 2 талцуулаад зодолдуулахнэ л дээ... Үнэн тэнэг хүмүүс юмаа. Хөдөөнийхөн харин нэмж ирэхээ болиоч ээ.

Sunday, January 23, 2011

Burhan gomdono doo

Sunday, January 23, 2011
Ta buhen Bolovsrol suvag deer yag odoo garch bga Hair Salon gdg nevtruuleg uzej bn u. Bi suwag solig bgad taarchlaa. Joohn uzsen estoi soliormoor umaa ha ha.
Heden zagwar omsogch nar toglojee. Za enuugeer neg um heleh gd bh shig baina. Zagwar umsogch taizan deeree zagwara umsood gunhalzaj baih n hamgiin goyo um baina, harin jujigleh awyasgui humuus hichneen goyi bietei tsarailag bgad jujigleh n unen teneg gedgiig uneheer batalj bh shig.
Ene jujig shig umiig n hen nairuulj hen iim avyasgui nohduudeer duurgedeg bainaa. Zugeer l goyo huuhen oruulchihwal nevtruuleg n amjilttai bolno gej bodson baihaa, yoyotoi bhaa. Harin ene saihan huuhnuud nugoo blond joke gdg shig hoorhon ch uhaan muutai huuhnuud bolj jujigledeg n estoi zuudee yarih gd hulgaigaa yariv gdg n bolj bh shig bn ha ha. Ta nar neg uzeerei. Estoi yamar ch hoshin shogoos iluu amidraliin comedy garj bn tsaana chin Bolovsrol suvag deer kkkk.


- Posted using BlogPress from my iPhone

Monday, January 10, 2011

Дахиад тикет

Monday, January 10, 2011
Дахиад л торгуулчихдаг байгаа. Ядаргаа юм аа. Яалт ч үгүй үнэхээр дүрэм зөрчсөн болхоор торгуулахаас өөр арга байсангүй... гэхдээ л харамсалтай юмаа. Хайран 5,000 төг. Манайх нэг их мундаг замын системтэй, олон замтай юм шиг, дандаа нэг зүгрүү явуулах гээд заасан тэмдэгээ болимоор юмаа, тэрийг нь дандаа зөрчиж би торгуулхаа болимоор юмаа. За бүгдэнд шинэ оны мэнд шүү!!! :)

Нээрээ замын хөдөлгөөний дүрэмийг Монгол, Англи, Оросоор нь орчуулаад http://www.traffic-institute.mn/ сайт дээр тавьцан байна лээ шүү, сонирховол.
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;