Tuesday, May 3, 2011

Та гадаадад ажиллавал ийм цалин хүртэхнээ

Tuesday, May 3, 2011
Та Монголд хир цалин авч байгаа бол? Америк болон олон улсад таны албан тушаал, мэргэжлийн хүн хэдийг авдаг бол гэж сонирхож байсан уу? Тэгвэл нэгэн сайтаас авсан мэдээллийг хүргэж байна.





KPMG (аудит) компани
жилийн дундаж цалин:
Tax/Audit Associate - $57,000
Senior Associate - $78,000
Manager - $107,000

Facebook (интернет сүлжээ)
компани жилийн дундаж цалин:
Software engineer - $108,000
Business Development Manager - $ 115,000
User Operations Analyst - $43,500
Intern - $5,600/сард

Capital One (bank) жилийн дундаж цалин:
Business Analyst - $65,000
Business Manager - $85,000
Business Director - $125,000

Ernst & Young Global (аудит) жилийн дундаж цалин:
Audit staff - $61,000
Senior IT Audit - $ 80,000
Audit Manager - $100,000
Tax staff - $63,000

Microsoft (IT) жилийн дундаж цалин:
Software Development Engineer - $87,000
Program Manager - $90,000
Software Development Engineer In Test - $82,000

GE (эрчим хүч, тоног төхөөрөмж) жилийн дундаж цалин:
Mechanical Engineer - $81,000
Electrical Engineer - $ 86,000
Project Manager - $95,000

Ford Motors (машин механизм) жилийн дундаж цалин:
Financial Analyst - $56,000
Research Engineer - $90,000
Engineering Supervisor - $ 107,000

Procter & Gamble (өргөн хэрэглээний бараа) жилийн дундаж цалин:
Brand Manager - $126,000
Senior Financial Analyst - $97,000
Process Engineer - $ 70,000

BHP Billiton (уул уурхай) жилийн дундаж цалин:
Geophysicist - $ 101,000
Safety Engineer - $ 97,000
Environmental Specialist - $ 90,000
Mine Engineer - $ 100,000

Rio Tinto (уул уурхай) жилийн дундаж цалин:
Geotechnical Engineer - $90,000
HR Advisor - $65,000
Technical Analyst - $ 78,000

Monday, May 2, 2011

ХАЙР-н Програмыг Яаж Суулгах Вэ?

Monday, May 2, 2011
Энэ бичлэг их таалагдсан учир өөрийн блогт орууллаа.

ХАЙР-н Програмыг Яаж Суулгах Вэ?

Худалдан авагч: Би техникийн талаар мэдлэг муутай л даа, ХАЙР – ын программыг яаж суулгадаг вэ? /install/
Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?Z

Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.exe АТАА ХОРСОЛ.exe ГОМДОЛ.exe гэдэг программууд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох болов уу?
Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ. exe программ өөрөө арилчихдаг. Түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөөлж чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ. exe –г арчиж ИХ ИТГЭЛ. exe гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь та өөрөө ХОРСОЛ. exe ГОМДОЛ. exe гэдэг программуудыг хаахгүйгээр ХАЙР суугдахгүй. Та хааж чадах уу?

Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?
Мэргэжилтэн: Тийм ээ, гэхдээ энэ бол үндсэн программ. Хамгийн сүүлийн үеийн дээд загварыг нь суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой.

Худалдан авагч: Ёооё, эхэлж амжаагүй байтал алдаа зааж байна?
Мэргэжилтэн: АЖИЛЛАХГҮЙ байна уу? Санаа бүү зов. Энэ бол энгийн алдаа. ХАЙР-ын программ нь өөр ЗҮРХ-нүүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-энд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХ-ын тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй гэсэн үг.

Худалдан авагч:Тэгвэл би юу хийх хэрэгтэй вэ?
Мэргэжилтэн: “ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ” гэдэг файл доторх ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DOC, ӨӨРТӨӨ ИТГЭХ.TXT , ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.TXT болон САЙН ҮЙЛС. DOC гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтастаа хийгээрэй. Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.EXE-ийг бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа хүртэл арчиж, ор тас алга болгосонд итгэлтэй болох хэрэгтэй.

Худалдан авагч: Би чадлаа, үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүүрч байна. ИНЭЭМСЭГЛЭЛ.MPG дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.СОМ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.СОМ –ууд миний зүрхэнд хуулагдаж байна.
Мэргэжилтэн: Танд баяр хүргэе. ХАЙР-ын программыг амжилттай суулгалаа. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Хайрын программ үнэгүй байдаг. Тиймээс та өөрийн таньдаг мэддэг хүмүүст forward хийгээрэй. Тэр хүн бусадтай хуваалцсаны дараа эргээд танд гэгээн цэвэрхэн модулиуд илгээх болно. АМЖИЛТ!

Source: http://chosen2ums.blogspot.com/2009/08/blog-post_3899.html

Даарч байна шүү

5 сарын 2. Оффис албан байгууллагын халаалт зогссон, гэтэл гадаа +10 ч хүрэхгүй байдаг. Оффисдоо хөлдөж үхэхнээ. Яана!
Бас зам засварын ажил эхлээд зам хаагад эхэлсэн байна. Монгол Улсад эрүүл сэтгэдэг хүн ер нь байна уу?
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;