Wednesday, April 30, 2008

Ориг эмээтэйгээ уулзав

Wednesday, April 30, 2008
Манай ээжийг эмээ өвөө маань жоохон охин байхад нь танидаг айлаасаа өргөж авсан гэдэг түүхийг би мэддэг л байсан. 3-4 ангид байхдаа очиж уулзаж, золгож л байсан байх, үнэнээ хэлхэд би сайн санадаггүй. Ээжийн маань төрсөн аав ээж нь Төв аймагт байдаг, аав нь хэдэн жилийн өмнө нас барсан гэдэг юм билээ. Харин ээж нь өдий хүртэл эрүүл саруул хөгшин байдагийг би өнөөдөр л мэдэж, багхан хэмжээний шоконд оров. Би ойлгохдоо 2лаа мөнх бусыг үзүүлсэн л гэж ойлгож явтал, манай ориг эмээ амид сэрүүн Зуунмод хотод сууж байх юм. Хүний амьдарлаа гэж, сонин юм даа. Би эмээгээ амьд байгаа гэж мэддэг ч үгүй, ээж маань хэлдэг ч үгүй. Гадаа явж байх юм бол би танихгүй л өнгөрөх байсан. Би дэндүү гэрийнхнийхээ тухай судлахгүй байна уу, эсвэл тэгэх хэрэггүй ч юм болов уу? Бодолд дарагдав.

Wednesday, April 23, 2008

Монголын нэг өглөө

Wednesday, April 23, 2008
Өглөө хүүхдээ хүргэж өгөөд ажилдаа ирдэг заншилтай. Тэрүүгээрээ ч энэ өглөө сургуулиас нь буцаж явахдаа гэнэт ухарсан мэт нэг юмыг ажиглав. Үнэнээ хэлхэд ойрын хэдэн жил би нийтийн унаа буюу автобус, тролейбусанд суусангүй ээ. Харин энэ өглөө автобусандаа шахцалдаж ядан байгаа оюутнуудыг хараад үнэхээр өрөвдлөө. Даан ч дээ, төр засаг, ард түмэн минь ээ, эрдэм сурж эх орноо хөгжүүлэхийн тулж гүйж яваа оюутнуудаа ингэх ч гэж дэ. Ажилдаа яарч яваа хүмүүсийг ч тэр. Төр засаг нь чаддаг юм бол хийтийн тээврээ өөдтэйхэн авж яваад, чадахгүй бол хувьчилачих л даа. Үнэ нь өснө л биз, гэхдээ мэдээж таксины үнээс өндөр байхгүй нь ойлгомжтой, харин үйлчилгээний чанар сайжрана. Сайжрахтай холбогдон муу "гэмт хэргийн үүр уурхай болоод байгаа" таксины тоо ч цөөрөх ёстой. Миний бодол зөв болов уу? Эсвэл би дэндүү мөрөөдөлдөө автаж байна уу?

Tuesday, April 22, 2008

Cute!

Tuesday, April 22, 2008
free myspace layouts


Mиний монгол блогийн анхны бичлэг

Хүний блогийг уншиж санаа авдаг хүн байдаг бол би тэрний нэг юмаа да. Нэгэн бүсгүйн блогийг уншлаа. Илэн далангуй, шулуухан бичсэн блог байна. Нэрийг нь хэлээд дэмий биз дэ, гэхдээ тун их таалагдсан. Тэр бүсгүй сэтгэлээ нуулгүй бичиж байгаа нь үнэхээр сайхан, атаархмаар. Ингээд атаархсан сэтгэлээр, би энэхүү Монгол хэл дээрхи блогоо нээхээр шийдлээ, Хэ хэ. Олон найз нөхөд маань монголоор бичээч гэсэн санал тавьж байсан, тэд нартаа, та бүгдэнд бүгдээрэнд чинь зориуллаа шүү! Монгол хэлээр нилээд алдаатай бичдэгийг минь уучилна биз дэ. За ингээд уртын урт аян зам байгаасай гэж өөрөө өөртөө ерөөе дөө!

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;