Thursday, September 25, 2008

Хөгжмийн ертөнц ба Монгол од

Thursday, September 25, 2008
Хүүхэд залуучууд хөгжим гэдэг аугаа зүйлийг амтархан, шимтэн сонсож, тэрнээс бодол, ухаарал, үлгэр дууриалал авж байдаг гэхэд хэлсдэхгүй биз ээ. Хүн бүрийн мэдэж байгаагаар АНУ, Европ зэрэг улс гүрнүүд буюу "баруун" гээч нь энэ салбартаа ямагт тэргүүлж явдаг ба хөгжмийн шинэ хэлбэр, донж маягийг үүсгэн хөгжүүлж байдаг. Мэдээж Монгол залуучууд маань юу гэж дутахав, дууриана, хөгжүүлнэ, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхана. Дууриаж, хуулбарлаж болно, гэхдээ сайн сайханыг нь бус муу муухайг нь ихэнхдээ Монголынхоо ирээдүй болсон залуусдаа хүргээд байгаад нь сэтгэл зовнин үүнийг мутарлан сууна.

Эмэгтэй дуучид хамтлагууд нь шалиг завхай байдалыг, эрчүүд нь гормон ууж, цаг завгүй "төмөр өргөж" байж босгодог хэвийн бус булчинлаг бие хааг рекламдаж байгаа аятай. Мэдээж сайхан бие гоо үзэсгэлэнг үнэлэлгүй яахав. Гэхдээ энэ нь хүн бүрт заягаад байдаггүй. Бурхан бүх зүйлийг нь тэгш заяасан хүн гэж тун ховор болов уу. Секси дүр төрхийг авьяас уран бүтээлээсээ дээгүүр тавих, косметик мэс засалыг, хүдэр чийрэг бие хааг хиймлээр бий болгох нь хэвийн үзэгдэл болгоход тэд нар уриалан дуудаад байна уу даа.

Царайлаг нэгэнд нь авьяас дутуу гэх. За ингээд та бүхэн өөрсдөө одоо байгаа Монгол "од"-уудыг үнэлнэ биз дээ.


Том жижиг гэлтгүй хамаг юмаа дэлгэж суухад, зарим нь архи тамхи рекламдаж зогсох юм.





Wednesday, September 24, 2008

Нохойгоо дээдэлдэг Монголчууд

Wednesday, September 24, 2008
Хотны байтугай золбин нохойг өрөвдөж хайрлаж, хооллодог ардын маань уламжлал алга болж. Хүн бурхан болход буяныг дэлгэрүүлнэ хэмээн хүүхэд нохойг сайн хооллоо гэдэг билээ. Ер нь миний мэдэхийн буддын шашинд нохойг хүн төрөлтөй хамгийн ойр гэж их хүндэлдэг. Нохой хойд насандаа хүн болж төрдөг гэж Монголчууд үздэг, тиймдээ ч Солонгос, Хятадууд шиг нохойгоо гаргаж идээд байдаггүй.
Гэтэл сүүлийн үед зам дээр дайруулсан нохой элбэг болжээ. Энэ зунжингаа зуслан явдаг зам дээр хэдэн ч нохой ум маани болсоныг харавдаа. Өнөөдөр өглөө л гэхэд нэг том шар нохой Баянгол ЗБ-ын урьдах зам дээр дайруулаад үхсэн байх юм. Машинууд тойрж өнгөрөөд л. Миний нүд хальтраад харж ч чадсангүй. Айсан, балмагдсан. Мэддэг бүх мааниа уншаад л гарсан. Ум маани бад ми хум! Харин дайрсан хөгийн новш нь хараал тусаж үхэх байх даа. Санаандгүй дайрсан ч бай, ядаж замын хажууд гаргад тавьчихаж болно шүү дээ. Бүр сайхан сэтгэлтэй, буруугаа мэдэрж байгаа бол нэг газар булаад оршуулчихаж болно шүү дээ. Тэр чигээрээ зугтаагаад явчихсан байгаам даа. Маааниий мааааниий...

Үүгээр хэн нэгнийг буруутгах гэсэнгүй ээ, өдөр тутам болж байгаа үйлдлийг л тэмдэглэсэн билээ.

Thursday, September 18, 2008

Ц.Хулан : Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн

Thursday, September 18, 2008
Хүнийх болоод явчих нь бас л амархан байна даа
Энэ сарны дор яг л энэ газраа
Эргээд уулзах нь худлаа л байх даа
Бурхадын уран зураг мэт гоё цагаан үүл
Бусдын нутагт очоод бороо болоод асгана даа
Элсэн дээр тогтсон хос мөрний хонхорхойд
Эндхийн бороо орж дусаал тогтооно доо

Хэд гурван гүрвэл үүгээр гүйлдэж
Хээрийн соньхон худагнаас цангаа тайлна даа
Хармагийн бутны жимс ганц нэгээр унахдаа
Хайртай чиний минь цамцан дээр улаан толбоор үлдэнэ дээ

Одлог тэнгэрийн дор нойргүй хонож
Онцгой долоон бурханыг үдшийн үдэш зүсэлж
Үүр цайхыг үзэн бороонд норж явсан чинь
Үлгэр шиг санагдах цаг тийм ч холгүй байна даа...

Амраг минь
Алсаас чамдаа хундага өргөе
Хуучин уулздаг цэцэрлэгтээ ирье
Хуурай газрыг нортол уйлъя
Хулан гэдэг цэцэг эндээс лав ургана
Тэр цэцгийг чи минь тасдаж аваад
Энгэртээ зүүж гэртээ хариарай
Эхнэр чинь асуувал битгий хэлээрэй
Элгэндээ чимээгүй тэвэрч
Цэцгийн зулай дээр үнсээрэй...

Гуйж мөргөөд ч болов бурхан танаас хүсье
Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн
Гудамжинд өдрөөр эсвэл шөнө дөлөөр...
Гудайх оддын дор өвс ногоон дээр...
Хоёулханаа орон дотроо...
Хотол үймсэн европын гудамжнаа
Хонгор найз элбэгтэй Парижийн буудалд
Алтан говийн элсэн дээр
Америкийн шигүү хороололд...
Дэлхийн хаана ч гэсэн
Дээр доороо орон үнсэлдэж л буй
Лал, Христос, Буддын уншлага дор
Ламбада бүжгийн янаг аялгуун дор
Шалба норсон борооны бүлээн цутгалан дор
Шаахай болоод даашинзгүй, уруулын будаггүй
Үнсэлдэхсэн ...

Олдошгүй үхэшгүй хайртай амрагаа
Ороонго мод адил тэврээд
Родены баримал мэт хоёулаа
Мөнхийн мөнхөд үлдэхсэн

Thursday, September 11, 2008

Орой бүр хийдэг ажил

Thursday, September 11, 2008
Орой бүр хийдэг ажил гэхээр юу санагдаж байна? Хэ хэ. Биш биш, секс биш за :) За миний хувьд л лав биш. Би орой болгон хүүхдээ өвөртлөөд тас үсэрдэг. Орой найзуудтайгаа өдрийнхээ сонин сайханг мессежээр бичиж байгаад л тасардаг даа. Уйтгартай байгаа биз? Гэхдээ өөр аргагүйдээ ч юм уу, эсвэл хийх юмгүйдээ тэгдэг болов уу. Хүүхэд хэдий том ч гэлээ, гэрийхэнтэйгээ амьдардаг ч гэлээ, хүүхэд харах хүн олддоггүй гэж хэлхэд болно. Ийм байж яаж ч найз залуутай болхов дээ гэж хүмүүс надаа хэлдэг юм. Найз залуудаа зав гаргаж, цуг байж чадахгүйгээс хойш... Гунигтай юм... Уйллаа... Хүүхэд хардаг хүн авж үзсэн, гэрийхэн үглээ, ажилгүй дэмий байна гэж дарамтлаад. Хурдан тусдаа гарах юмсан. За гүүд найт! :)



Wednesday, September 3, 2008

Мөрдөгч Нильсон

Wednesday, September 3, 2008
Амралтын өдрийн оройхон Гарнерийн хаалгыг хүн тогшив. Гарнер хаалгаа онгойлгож өгвөл, өөрийгөө:
-Мужийн мөрдөх товчооны байцаагч Нильсон,
хэмээн танилцуулсан хүн орж ирээд:
-Мистер Гарнер, танд харамсалтай мэдээ дуулгая, таны эхнэрийн дүү хүний гарт амь үрэгджээ. Түүнийг хэн нэг нь санаатайгаар алсан байна.
-Ээ бурхан минь…
Энэ яриаг сонссон хатагтай Гарнер ч сэтгэлийн маш их цочролд орж эмнэлэг, түргэн болов. Мөрдөн байцаагч:
-За та хоёр маргааш над дээр очоорой, асууж тодруулах зүйлүүд байна.
Өглөө эхнэр нөхөр хоёр ирэв. Мөрдөн байцаагч:
-Та нарт сэжиглэж байгаа хүн байна уу? Мистер Гарнер:
-Манай эгчийн нөхөр гэж нэг айхтар муухай ааштай хүн байдаг юм. Тэр талийгчид их муу ханддаг байсан юм…
Хатагтай Гарнер:
-Манай бас нэг Поль гэдэг дүү байдаг юм. Тэд хаяа муудаж л байдаг гом, гэхдээ арай ч … Гарнер:
-Манай бас нэг хамаатны Лоренс гэдэг ах бий. Тэрнээс талийгч хэдэн төгрөг зээлсэн юм гэсэн. Тэгээд тэр мөнгөө өгч чадахгүй байна гээд л тэр хоёр бас их мууддаг байсан…
Мөрдөн байцаагч:
-За болно оо. Ноён Гарнер та энэ хэргийг үйлдсэн байна! Таныг баривчиллаа…
Хэрвээ үнэхээр нөхөр нь эхнэрийнхээ дүүг алчихсан бол мөрдөн байцаагч урьд оройны болон тэр өглөөний ярианаас яаж мэдэв?

Хариу: Мөрдөгч урьд өдөр нь нөхөрт нь яг ямар дүү, хэн гэдэг хүн алуулсан талаар хэлээгүй байна.

Tuesday, September 2, 2008

Хайр үгүй амьдрал...

Tuesday, September 2, 2008
Хүн болж төрсөндөө баярлаж явдаггүй хүн гэж үгүй биз ээ. Тэгвэл хүн болж төрөөд хүнээр хайрлуулж, хүнийг хайрлах гэж амьдардаг байх. Эцэг эхийн элбэрэл хайрыг энэ удаад алгасая. Тэр том агуу хайрыг ярьж бичээд би барахгүй биз. Энэ удаад өчүүхэн би хорвоогийн жам хань ижлийн хайрын талаар бичих гэлээ.
Аав ээжээс дутахааргүй хань байдаг, харин тэр ханийг олж авах, өөрийн болгох, мөн хажуудаа тогтоон барих гэдэг нууцгай нэгэн урлаг юм уу даа. Одоогийн залуус бидний сэтгэл дутаад байна уу, тэвчээр хүрэхгүй байна уу, тэр урлагаас холдож хөндийрсөн мэт. Азтай нэгэнд нь олдоод, үр хүүхэдтэй болоод, өөрийн болгоод авах юм. Гэтэл хажуудаа байлгах тал дээр нэг л санаа тавьдаггүй ч юм уу, эсвэл тэр талаар боддоггүй ч юм уу. Сайхан хань байлаа ч гэлээ, өдөр тутмын аар саар асуудлаар хэл амаа билүүдэж ээрч муурталаа хэрэлдээд, бүр сүүлд нь болохгүй бол зодолдож үзэх юм. Үр хүүхдэд маань хэр үлгэр дууриалал болж байгаа бол? Тэд том болоод бас л үүнийг давтана.
За азгүй нэгэнд нь тэр заяаны хань гээч нь үлгэр домог мэт болоод байна уу даа. Сайхан хань гэж хүмүүс эрэлхийлдэг байсан бол одоо үед таарж тохирж байвал, аж амьдрал сайтай л бол сууна гэж эр эмгүй л хэлцэх юм. Нөгөө хайр сэтгэл, хүндлэл, дурлал, секс хаашаа алга болов? За яахав, тэр секс гээч юмыг нь муугаар бодход бусдаас авлаа гэж бодоход, хайр дурлал, хүндлэлийг өөр хүнээс, эсвэл мөнгөөр авдаггүй. Өөр хүнээс сэтгэл эрж байгаа бол та буруу хүнтэйгээ гэр бүл болжээ гэсэн үг. Сексийн хувьд ч гэсэн дээ, сэтгэлгүй хоосон хийсэн секс хэзээ ч бүрэн таашаал авчирдаггүй гэдэгтэй олон хүмүүс санал нийлэх байх. Ингээд "энэ хорвоод төрсөн минь учиртай" гэж шүлэглэдэг шиг төрсөн гол утга учираа олохгүй байсаар үхэх харамсалтай л юм. Хайрлаж, хайрлуулах гэж ирчихээд хайр амсалгүй хорвоог орхивол ёстой л жинхэнэ аймшиг гээч нь тэр байхдаа.
Тэр нууц урлаг буюу бие биенээ хайрлах урлагт яаж суралцах вэ? Яаж бие биенээ гомдоолгүйгээр хорвоог барах вэ? Хүнийг хайрлана гэж дайрхаасаа өмнө хүнийг хайрлах урлагт суралцах хэрэгтэй юм байна гэдэг бодолд би гэж хүн хүрээд байгаа. Лекц унших хүн байвал пожалуйста шүү :)


 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;