Tuesday, September 2, 2008

Хайр үгүй амьдрал...

Tuesday, September 2, 2008
Хүн болж төрсөндөө баярлаж явдаггүй хүн гэж үгүй биз ээ. Тэгвэл хүн болж төрөөд хүнээр хайрлуулж, хүнийг хайрлах гэж амьдардаг байх. Эцэг эхийн элбэрэл хайрыг энэ удаад алгасая. Тэр том агуу хайрыг ярьж бичээд би барахгүй биз. Энэ удаад өчүүхэн би хорвоогийн жам хань ижлийн хайрын талаар бичих гэлээ.
Аав ээжээс дутахааргүй хань байдаг, харин тэр ханийг олж авах, өөрийн болгох, мөн хажуудаа тогтоон барих гэдэг нууцгай нэгэн урлаг юм уу даа. Одоогийн залуус бидний сэтгэл дутаад байна уу, тэвчээр хүрэхгүй байна уу, тэр урлагаас холдож хөндийрсөн мэт. Азтай нэгэнд нь олдоод, үр хүүхэдтэй болоод, өөрийн болгоод авах юм. Гэтэл хажуудаа байлгах тал дээр нэг л санаа тавьдаггүй ч юм уу, эсвэл тэр талаар боддоггүй ч юм уу. Сайхан хань байлаа ч гэлээ, өдөр тутмын аар саар асуудлаар хэл амаа билүүдэж ээрч муурталаа хэрэлдээд, бүр сүүлд нь болохгүй бол зодолдож үзэх юм. Үр хүүхдэд маань хэр үлгэр дууриалал болж байгаа бол? Тэд том болоод бас л үүнийг давтана.
За азгүй нэгэнд нь тэр заяаны хань гээч нь үлгэр домог мэт болоод байна уу даа. Сайхан хань гэж хүмүүс эрэлхийлдэг байсан бол одоо үед таарж тохирж байвал, аж амьдрал сайтай л бол сууна гэж эр эмгүй л хэлцэх юм. Нөгөө хайр сэтгэл, хүндлэл, дурлал, секс хаашаа алга болов? За яахав, тэр секс гээч юмыг нь муугаар бодход бусдаас авлаа гэж бодоход, хайр дурлал, хүндлэлийг өөр хүнээс, эсвэл мөнгөөр авдаггүй. Өөр хүнээс сэтгэл эрж байгаа бол та буруу хүнтэйгээ гэр бүл болжээ гэсэн үг. Сексийн хувьд ч гэсэн дээ, сэтгэлгүй хоосон хийсэн секс хэзээ ч бүрэн таашаал авчирдаггүй гэдэгтэй олон хүмүүс санал нийлэх байх. Ингээд "энэ хорвоод төрсөн минь учиртай" гэж шүлэглэдэг шиг төрсөн гол утга учираа олохгүй байсаар үхэх харамсалтай л юм. Хайрлаж, хайрлуулах гэж ирчихээд хайр амсалгүй хорвоог орхивол ёстой л жинхэнэ аймшиг гээч нь тэр байхдаа.
Тэр нууц урлаг буюу бие биенээ хайрлах урлагт яаж суралцах вэ? Яаж бие биенээ гомдоолгүйгээр хорвоог барах вэ? Хүнийг хайрлана гэж дайрхаасаа өмнө хүнийг хайрлах урлагт суралцах хэрэгтэй юм байна гэдэг бодолд би гэж хүн хүрээд байгаа. Лекц унших хүн байвал пожалуйста шүү :)


0 санал:

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;