Monday, November 3, 2008

Дуутай хууртай амралтын өдрүүд

Monday, November 3, 2008
Нилээд хэд хоног муу блог-оо эзэнгүй айл шиг орхичихсон байна, ажил гэж атгаалжин хар мангас шиг юм намайг дээрэлхээд байсан юм чинь. Хэ хэ хэ.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр манай байгууллагын урлагийн үзлэг явагдав. Арван жилээс хойш ингэж урлагийн үзлэг гэж гүйж, хөөрж яваагүй мань мэтэд тун сонин содон байлаа. Найман компанийн 8 баг оролцсон тэмцээн нилээд өрсөлдөөнтэй явагдаж хэн ч тааварлаж байгаагүй баг түрүүлж сайхан болж өнгөрөв. Манайхны хувьд гэвэл найрал дуу, гоцлол дуу гэсэн төрлөөр өрсөлдөж шагналт байр аваагүй хэдий ч, сэтгэлэн хангалуун байсан. Иймэрхүү спорт, урлагийн тэмцээн нь шагнал, мөнгөнөөс илүүтэйгээр хамт олны уур амьсгал, багаараа ажиллах чадварыг дээшлүүлэх, эрч хүч өгөхдөө нөлөө бүхий тул манай хамт олон баяртай байгаа гэдэг эргэлзэхгүй байнам. Хүн бүр дуучин байх албагүй ч гэлээ, манай компаний хүн бүр сэтгэлээсээ хичээж, орой бүр дуугаа давтаж оройтож байсан ч гоё байсан. Миний хувьд гэвэл 10-н жилдээ урлагийн үзлэг, тэмцээн гэж нилээдгүй идэвхтэй гүйдэг байсан үе минь санагдаж бас нэгэн дурсамж сэргээсэн юм. Хар бараан нийгэм, саарал өдрүүдийн өнгө, уйтгарыг сарниаж нэг ч гэсэн өдөр инээд хөөртэй, сайхан өнгөрүүллээ. За ингээд 11 сар гарж, нөгөө Шинэ Жилийнх нь бэлтгэл эхлэнэ дээ гэж :)

1 санал:

Anonymous said...

Sanaand oromgui ter turuulsen bag n Newcom Property blaa heheh.

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;