Tuesday, July 21, 2009

Бүрэн эрхтэй бүдүүн бөгстэй

Tuesday, July 21, 2009
"Бүрэн эрхтэй бүдүүн бөгстэй" за энэ үг энэ манай төсвийн ажилтан, төрийн дарга нарт яг таарч байгаа юм аа. Угаасаа төрийн, төсвийн ажилтнуудыг үздэггүй, хүнд суртлыг нь тэвчдэггүй татвар төлөгч миний хувьд үүнээс сайнаар хэлэх аргагүй. Миний төлсөн татвараар өөрийгөө болон гэр бүлээ тэжээдэг, ард түмнээрээ тэжээлгэдэг байж хэзээ ч ямар ч энгийн иргэнийг хүндэлдэггүй балиар бүдүүн бөгстэй албан тушаалтнуудыг ёстой Чингис хааны үеийнх шиг гар хөлийг нь тасдах юмсан.



Хаана л явна бөөн хүнд суртал, худлаа ярьсан, ажлаа мэддэггүй хэдэн нөхөд сууж байх юмаа. Сүүлдээ зарим нь гүзээ, бөгсөө даахаа байчихсан байх юм. Тогтмол, найдвартай авдаг сарын цалингаа чамлан бас авилга авна. Хүнд сурталд нь түүртсэн хүмүүс нөгөөхийг нь өгч өөгшүүлнэ. Дургүй хүрч бөөлжис цутгамаар. Урьд нь олон ч удаа төрийн хүмүүстэй ойрхон ажиллаж үзсэн. Мэдээж эрээнтэй бараантай, сайн, ажлаа мэддэг, хийдэг хүмүүс байсан, гэхдээ тэд нар нь хэзээ ч удирдах албан тушаалд очдоггүй юм билээ. Ёстой өрөвдмөөр.




Саяхан болж өнгөрсөн төрийн албаны шалгалт өгөх гэж зогсох урт дарааллыг та нар ТВ-р харсан л биз дээ. Бэлэн цалин, хариуцлага хүлээдэггүй албан тушаалд очих гэж хэчнээн амьтан зүтгэж байваа. Өмнөөс нь би л лав ичсэн, хамгийн арчаагүй, мэдлэг муутай, тэмцэлгүй залуус нь тийшээ орох гэж үхэлдэж байдаг. Ийм хүмүүс бидний толгой дээр гарах ч гэж дээ. Харамсалтай. Бид нар өрөвдөлтэй.



Мөн хэд хоногийн өмнө нэгэн яамны дарга цэрэгтэй гадаадаас тусламж, дэмжлэг авах уулзалтад цуг оров. За ёстой бөгс ногоорно гэдэг нь тэнд л болсон доо. Ямар ч үндэслэлгүй, логикгүй, өөрсдийгөө дөвийлгөж бусдыг, нэн ялангуяа хувийн хэвшлийг муулсан, бурууг хэзээ ч өөрсдөдөө тохдоггүй тэнэг зан нь илрээд, ёо ёо. Боож үхэх дөхлөө. Хэд хоногтоо л тэрийг ярьж нервтэлээ ш дээ.


Монгол Улсын төрийн албанд 2007 оны 1 дүгээр сарын 1-ны байдлаар 128,088 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 36 хувь нь төрийн захиргааны төв байгууллагын түвшинд, 64 хувь нь нутгийн захиргааны байгууллагын түвшинд төрийн алба хашиж байна, гэсэн статистик мэдээ байх юм. Гэтэл энэ тоо 2008 оны 1 сарын 1-ий байдлаар 150,000 төрийн албан хаагч болж өөрчлөгджөө. Энэ тоог ядаж 50% багасгаж юмсан. Төсвийг овоо сайн хэмнэх байхдаа. Угаасаа ажлаа мэддэггүй хүмүүсийг халж, мэддэг сайн хүмүүсийг нь дэвшүүлмээр юм.

Авилга өгөх авах, ажлаа сайн хийх, төр хувийн хэвшлийн ялгаа, уялдаа холбоог ойлгоогүй төрийн албатуудтай байхад яаж Монгол улс хөгжих вэ?

0 санал:

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;