Monday, November 30, 2009

Итгэл ээ гэж

Monday, November 30, 2009
Хүнд итгэх итгэл гэж ариун нандин бас эмзэгхэн эд байдаг юм аа гэж. Нэг алдвал дахиж олж авах гэж ихэд гүрийх хэрэг гардаг юм байна. Өөрийнхөө арьсаар мэдэрч байна шүү :)

Би хүнийг нэг их гомдоогоод итгэлийг нь алдаад байдаггүй ч, миний итгэлийг алдсан хүний тоо олон болоод л, сар жил өнгөрөөд л...

Хүнд итгэх итгэлийг мөнгөөр худалдаж авдаг байсан бол би ч цалингаа хурааж байгаад мөн ихийг авахаар болсон доо. Сайн ч, муу ч, мэддэг ч бай үгүй ч бай, эр эм хамаагүй хүнд итгэхэд хэцүү цаг болжээ гэж эмээ өвөө шиг үглэх минь дэндлээ. Итгэх хэцүү, итгэхгүй байх бүр ч хэцүү ямар ч эгэл бус хорвоо вэ дээ.

Хуучны итгэл үнэмшлийн хана, шинэ үеийн үзэл бодлын давлагаа хоёрын хооронд хатуу зах зээлийн хөрсөн дээр амьдрах бидний үе хэцүү гэж. Хатуужилтай, тэгсэн хирнээ хүнд итгэх итгэл, итгэл даах чадвар үгүй, хээнцэр, хүйтэн хүмүүс гудамжаар алхалдана. Тэдний нэг нь би...

1 санал:

Баатарын Болд said...

танай компани итгэл худалдаж авахаар их мөнгөтэй байх гэж сонссон үнэн үү?

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;