Thursday, May 28, 2009

Сонин хачин төхөөрөмжүүд

Thursday, May 28, 2009
Маш хурдацтайгаар мэдээлэл дамжин цацагдаж, хөгжлийн хурд гэрлийн хурдыг давах болсон 21-р зуун гарснаар хүмүүн бидний сэтгэхүй хурдтайгаар хөгжиж, орчин тойрныхоо эд юмсыг өөр хэлбэрт оруулах, шинэчлэх, шинээр төхөөрөмж бүтээх зэрэг оюуны хөдөлмөрийг илүү ихээр эрхэлсээр иржээ. Үүнд дараах шинэ, шинэчилсэн, өөрчилсөн хэлбэр бүхий бидний өдөр тутмын хэрэглэгддэг төхөөрөмжүүд баталгаа болж байгаа юм.

Нүдэн Цаг


Майк Мак Дизайн хэмээх уран бүтээлчийн бүтээл болох энэ сонин цаг нь 2008 оны бүтээл бөгөөд зүүн нүд нь цаг, баруун нүд нь минут заадаг юм байна. Жишээ нь энэ зурган дээр 15:50 (эсвэл 3:50) болж байна. Хөөрхөн ч юм шиг. Дасах гэж нилээд зовох юм шиг санагдаж байна. Ингээд 1 нь хамгийн муу, шинэлэг бус, 10 нь хамгийн саак гэсэн үнэлгээгээр дүгнэхэд 8 оноо тавихаар байна.



FIT-PC-2
Хамгийн жижиг гэж хэлж болох компьютерыг зохион бүтээжээ. СD-ээс томгүй энэ төхөөрөмжид сэнс огт хэрэггүй бөгөөд хөнгөн цагаанаар хийгдсэн учир халдаггүй мөн дуу чимээ маш бага гэнэ. 1.6ГигаГц-ийн процессортой ба 1Гига РАМ-тай, SATA хардтай, бас LAN-гийн оролттой юм байна. Тог маш бага зарцуулдаг. 160 GB хардтай нь 399 ам.доллараар үнэлэгдэж байгаа юм байна. Нийт жин нь 380 орчим грам юм байхаа, итгэхэд ч бэрх л юм байна. За үнэхээр энэ нь ажилладаг, хэрэгцээнд хангалттай л юм бол 10-н оноо өглөө!


Spalding iHoop Speaker
Сагсны, гольфийн, хөл бөмбөг гээд бөмбөгтэй бүхий л спортын төрлийн бөмбөгийг үйлдвэрлэгч Спалдинг компани нь яригч бүхий сагсны шийт бүтээжээ. Би өөрөө сагс сонирхоод гүйгээд байдаггүй болохоор энэ нь хир хэрэгтэй эдийг мэдэхгүй юм. Гэхдээ өөрийнхөө мэдлэгт тааруулаад үзэхэд боломжийн санагдлаа. Заал авч байх үедээ дуу сонсоод зүгээр шүү дээ тэ. Гол нь энэ mp3, iphone гээд бүхий л хөгжим тоглуулагчтай харьцаж, холбогдож болдог давуу талтай юм. За ингээд би 9 оноо өглөө. Хир хэрэгцээтэй байх юм мэдэхгүй юм даа.

Дижитал жааз бүхий үзэгний сав


За бас нэг хэрэгтэй юм байна. Надад бол тун таалагдсан. Магадгүй жааз нь жижигхэн, бусдаар бол тун хэрэгцээтэй. Миний тавих оноо 10! Ийм бэлэг бол хүнд тун зүгээр байх шүү тийм ээ? Үнэ нь 22.99 ам.доллар.



Хоол болгогч таваг

За мань мэт шиг залхуу хүнд зүгээр ч эд юм уу гэж бодогдохоор нэгэн төхөөрөмжийг бүтээжээ. Энэ нь 12 волтийн тог-нд залгаад өөр дээрээ хоол болгогч таваг. Мэдээж хоол болгоныг хийхгүй, бас тогоочдоо тус болдоггүй л байх. Гэхдээ өндөг зэргийг шууд шараад идвэл, эсвэл хоол шууд өөр дээр нь халаавал зүгээр ч юм уу. За мэдэхгүй ээ. Сайн ч юм шиг, муу ч юм шиг эд байна. Тавьсан оноо 7!



Цохиж болдог сэрүүлэг

Өглөө сэрэхэд ямар хэцүү байдаг билээ? Бас ядаж байхад сэрүүлэг муухай хангинаад л, ёстой цохиод хаячихмаар санагддаг даа тэ. За тэгвэл тэр чинь боломжтой болж гэнэ шүү. Дуугарахаар нь цохиж унтраадаг сэрүүлгийг Матиас Ланж хэмээх дизайнер зохион бүтээжээ. Тун дажгүй. Үйлдвэрлэгдээд өндөр үнэтэй биз бол авч хэд балбах юмсан хэ хэ. За 10 оноо тавилаа.

Гэрэлтдэг хувцас

За манайхан шиг шоудах дуртай хүмүүст бөөн аз болж дээ. Одоо орой үдэш гэртээ тогтож чадахгүй залуу халуу насандаа яваа, мөн шөнө ажилтай бүсгүйчүүдэд зориулж нэгэн буянтан ийм юм бүтээжээ. Ямар байна, таалагдаж байна уу? Мэдээж хэрэг. Гоо сайхан биеэ хувцсан доор нууж явдаг үе өнгөрчээ залуусаа. Бие чинь тэр чигээрээ анхаарлын төвд орох нь байна шүү дээ. Удахгүй диско баарнуудаар ийм хувцастай хүүхнүүд дүүрэхвий хэ хэ. За миний хувьд бол хархад сайхан, өмсөхгүй юм гэдэг үүднээсээ 8 оноо тавилаа.



За дээрх төхөөрөмж, шинэ санаа, шинэ бүтээлүүдийг ер нь бол би өөрөө зохиогоогүй, бодоогүй, интернэт ухан байж олсон мэдээллээ хуваалцаж буй нь энэ шүү :)
Амжилт хүсье!




0 санал:

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;