Tuesday, May 19, 2009

Та тэр үед ямар байсан бэ?

Tuesday, May 19, 2009
Өнөөдөр нэгэн орос кино үзлээ. Нэлээд сүүлд хийгдсэн болов уу, нэр нь "Все Умрут, А Я Останусь" гэдэг юм байна. Өсвөр насныхан буюу 10-ан жилийн ахлах ангийн 3 охины үерхэл, адал явдал, амьдралыг харуулжээ. Энэ киног үзээд өөрийн эрхгүй хуучин сайхан муухал дурсамжууд санагдлаа. Миний өсвөр нас нэг иймэрхүү л байсан даа гэж... Хүүхдүүдтэй нийлж саак харагдах гэж тамхи татаж, бусдаас хоцрохгүй гэсэндээ сахилгагүйтдэг, буруу хүмүүстэй нийлдэг, аятайхан хувцас хунар өмсөх гэж бас хирэндээ хичээдэг байж дээ. Энэ киног одоо үзэхлээр үнэхээр аймшигтай, гэхдээ л бидний үе бас л өсвөр насандаа ийм л байсан. Тэр үе насандаа дэндсэн хүүхдийн бус тоглоом гэж. Манай ээж аав намайг л гэж бодож чангалдаг байсан байхдаа. Энэ кино дээр гардаг шиг зоддоггүй байсан, гэвч гарч орохыг минь нилээд хорьдог, түүнд нь би дургүйцэн “хувьсгалч” царайлж гэрээсээ оргож зугтаж байсан, одоо бодох нээ үхэх гэж байгаа юм шиг тэгж зүтгэдэг нь их л учиртай байж дээ хэ хэ хэ. Үнэхээр л тэр үед бусдаас онцгойрч торойж үлдэх тэнэг санагдаад л, гэрийнхэнтэйгээ хэрэлдэн барин найз, ангийнхантайгаа явдаг байж. Бас гол дүрийн нэг охин амиа хорлох гэж завдаж байсан шиг болчимгүй үйлдэл хийж тэнэгтэж байлаа, бас л эцэг эхтэйгээ хэл амаа ололцоогүй, үеийнхнээсээ тасрахаас, ганцаардахаас айсан айдсаар дүүрэн байсандаа л тэгсэн хэрэг.

Хамгийн гол хэлэх гэсэн санаа маань, та бүхэн үр хүүхэдтэй, эсвэл болох гэж байгаа эцэг эхчүүд л байж таарна. Энэ киног үзээд та нарын үе ямар байлаа, та өсвөр насандаа ямар байлаа, эцэг эхүүд чинь тэр үед ямар алдаа гаргаж байсныг санаарай! Тэгээд өөрсдийн үр хүүхдэдээ тэр алдааг бүү давтаарай гэж сануулж, сэрэмжлүүлэх байлаа. :)

Киногоо эндээс үзээрэй!

0 санал:

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;