Monday, May 11, 2009

Алдаагүй бичих амархан

Monday, May 11, 2009
Би Монгол хэлийг 3-р ангиасаа үзэж байлаа. Анхлан А заалгасан хэл маань Орос хэл. Эхлээд заалгасандаа ч тэр үү, Oросоор сайн ойлгодог, бичдэг уншдаг болчхоод сүүлд нь төрөлх хэлээ үзээд ойлгохгүй, буруу дуудаж, уншиж, цээж бичлэг дээрээ муу авангаа алдаад явах ч бас эвгүй шүү хэ хэ. Гэхдээ яахав сурсан л юм даа. Гэхдээ би 10-н жилдээ 4-с дээш дүн Монгол хэл дээр авч байгаагүй санагдана. Багаасаа гадаад хэл үзчихээд, Монгол хэлэндээ ч олигтой зүгшрээгүй байж дахин нэг хэл, Англи хэлийг бас судлав шүү дээ. За ингээд л Монгол хэл ёстой нөгөө будаа гээч нь болж байгаа юм даа. Одоо бол алдаагүй бичнэ гэж байхгүй. Харин нэгэн сайхан зүйл болсон нь Опен Оффис хэмээс Микрософтын Оффис програмын багцтай төстэй програмууд бүхий нэгэн цогц миний аминд ордог болов. Микрософтын Оффис-оос ялгагдах гол онцлог нь Монгол хэлний үгийн алдааг олдог нэмэлттэй, тун дажгүй. Үүнийг мэдсэнээс хойш би Монгол хэлээр бараг алдаагүй бичдэг болсон. Учир нь тэр миний алдаануудыг засчихдагт л хамаг учир оршино. Бас цэс нь Монгол хэл дээр байдаг тул заавал Англи хэл гэж шаардахгүй тун амар болсон байна билээ. Миний хувьд үүнийг ашиглаж алдаагаа засдаг болсноос хойш жирийн үед ч гэсэн алдаа бага гардаг болсон мэт санагдах юм. Сайн биз гэж үү?

Ингээд та бүхэн миний адил Монголоор бичихдээ бөөн алдаа байдаг бол үүнийг авч ашиглаарай гэж зөвлөх, рекламдах байна. Хамгийн гол нь энэ програм ҮНЭГҮЙ :)

Үзэж танилцаад, татах сайт нь:
http://mn.openoffice.org/

0 санал:

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;