Sunday, June 7, 2009

Daddy Yankee

Sunday, June 7, 2009
Блогтоо шинэ булан нээж байна. Энэ буланд бидний мэддэг хирнээ мэддэггүй одод, жүжигчид, олны танил хүмүүсийн содон мэдээллийг тавьж байхаар шийдлээ. Аль болох улиг болсон юм бичихгүй байхыг хичээе!
Daddy Yankee хэмээх Пуэрто Рикогоос гаралтай латин раппер залуугийн талаар энэ удаад бичихээр шийдлээ. Түүний 2009 онд хит болоод байгаа Pose дууг анх сонсоод, клип-г нь үзээд Daddy Yankee гэдэг нэрийг эргэн дурссан юм. Эргэн дурссан гэдэг нь 2008 онд бид түүний Gazolina дуунд нь бүжиглэж байсныг дуу хуурын шинэлэг мэдээллээс хоцрогч би мэдээгүй, харин тэр дууг нь машиндаа хангинуулаад л явж байсан юм билээ. За олон мянган одод дундаас яагаад чухам энэ залууг сонгох болвоо гэвэл шинэ Pose клип-г нь үзээд "заа да, бас нэг сайхан хөнгөн гял цал нөхөр байна даа" гэсэн сэтгэгдэл төрж байсан ба түүний тухай уншиж мэдэхийг дууг нь сонсох бүрд төрж байсныгаа биелүүлж интернетээс хайлаа. Тэрээр уран бүтээлээ нэлээд олон жилийн өмнөөс эхэлсэн, нилээд олон альбомтой зэрэг мэдээллүүд бол надад сонин байсангүй. Харин түүнийг 17 насандаа Миредиз Гонзалез бүсгүйтэй гэрлэж өдийг хүртэл цуг амьдарч байгаа ба 3 хүүхэдтэй, анх 18-тайдаа аав болж байсан гэсэн мэдээлэл нь намайг шоконд оруулсан юм. Барууны оддоос хэр бараг нь гэр бүлээ ийм тогтвортой авч явж чадаагүйг л мэдэхээс, ийм стилээр дуулдаг, мань мэт хүмүүсийн нүднээ гял цал хөнгөн гэж үнэлүүлсэн хүн ингэж чадсанд би гайхаж хоцорсон юм. Үнэхээр мэдмээр, шүтмээр...

0 санал:

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;