Шинэ өглөө, шинэ хүн, шинэ газар гээд шинэ юм бүхнээс хүмүүс яагаад ихийг хүсэж, сайхан байна гэж найддаг юм болоо? Шинээр эхлэнэ, шинэ юм хэрэглэнэ, өмсөнө, шинэ хүнтэй танилцана, шинэ ажилд орно гээд тэр болгонд сэтгэл гэгэлзээд, хуучин байснаасаа илүүг мэдрэхийг, авахыг, үзэхийг хүн бүр л эрмэлздэг байх. Би бас мөн адил. Энэ өглөө яагаад ч юм энэ талаар эргэцүүлэн бодлоо.

Гэтэл тэр шинэ юм нь эргээд л нөгөө хуучин нь байдаг биш үү? Мэдээж шал өөр мэдрэмж төрүүлж сэтгэл санааг сайхан болгох нь бий л дээ. Шинэ юм хуучин болох цагт бид яах вэ? Дахиад л шинийг эрэлхийж эхлэнэ. Баасан ахын төрсөн өдөр болоход шинэ байсан 7 хоног хуучирна. Тэрний дараа дахиад л, дахиад л шинэ хоног өдрүүд... Энэ бүхэнд утга учир байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Харин цаг хугацаатай уралдаж, шинэ ч бай хуучин ч бай тэр л эргэн тойрны эд зүйлс, үйлдэл, хүмүүсээс сэтгэлийн жаргал авах нь хамгийн гол утга нь юм уу даа энэ амьдралын. Юу дуртай, юу хүсэж байгаагаа авах, хийх нь амьд явахын жаргал уу?
0 санал:
Post a Comment