Wednesday, May 21, 2008

Архичин болох уу?

Wednesday, May 21, 2008
Өчигдөр орой 2 кружка пиво уугаад согтолтын байдалд оров ш дээ. Хүн хөгширнөө гэж, хүүхэд нохойн доог болно гэж үнэн үг шүү. Архи пиво уудаг байсан ёстой хүүхэд настай минь цуг оджээ хөөрхий хэ хэ. Гэхдээ архи уугаад жаргаж яваа юм шиг харагдах хүмүүст атаархах сэтгэл төрнөм. Түрхэн зууртаа ч атугай бүх зүйлээ умартаж наргиж цэнгэж чадаж байхад, би гэж хүн ууж чадахгүйдээ, санаа байв ч сачий нь хүрэхгүйдээ бухимдаж 2 пивондоо халаад явж байхдаа таарсан гэж харааж байхав дэ кэ кэ.

Зурхай гэж нэг сайхан юм бий, тэр зурхай гээчийг нь хаа сайгүй бичдэг. Олон газраас уншихад намайг архи, мансууруулах бодисонд орох өндөр хандлагатай гэж бичсэн байдаг юм. Тэглээ гээд би архичин болох уу эсвэр хар тамхичин юм уу? Сэтгэл санаа тогтворгүй үед ч бас уумаар ч юм шиг болох юм. Гэхдээ ээж гэж нэг эрхэм цол хэргэмийг аваад зүүчихсэн чинь бас болдоггүй юм байнаа. Юм бүрт л хариуцлагатай хандаад, кэцүү кэцүү. Хүүхэд нүдэнд үзэгдээд, утсаар загнаад байж суулгахгүй. Тэгээд ер нь тав тухтай ууяа ч гэсэн ууж чадахгүй хий л бухимдаад, горьгүй ээ. Архи уулгаж сургана гэдэг дамжаанд явмаар ч юм шиг.

Хааяа нэг сэтгэл онгойтол яримаар санагдаад, яг ярья гэхээр бас хэнд итгэж ярих вэ гэж тээнгэлзээд л. Согтуу баймаар ч юм шиг. Над шиг ингэж согтоё гэж боддог хүн байдаг болов уу?

Хүүхэд маань үүнийг уншвал ээжээсээ ичэж үхэх байхдаа. Хөгширж үхэх гэж байж хүн онигоонд хийлээ гээд хүүхэддээ загнуулад явж байх юм болов уу даа :) Гэхдээ би архичин болохгүй гэж хэлэхгүй ч гэлээ, тийм болохгүйн төлөө явна гэж амлахгүй ч гэлээ, ... ... ... амьдралаа боднооооо хэ хэ.

Ямар нэг сургааль айлдах гэсэнгүй, миний бодрол байлаа гэж...

0 санал:

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;