Friday, May 9, 2008

Хүмүүсийн хомсдол

Friday, May 9, 2008
Харьцангуй залуу хүн амтай гэх Монгол улсад залуу хүмүүсийн хомсдол бий болоо юу даа гэмээр сэтгэгдэл төрөх боллоо. Охид хүүхнүүд нь залуугийн эрэлд хатаж, залуус нь сайн, сайхан бүсгүйн хойноос хатах юм. Юу болоод хүний хомсдол болчихов оо? Таних мэдэх хүүхэн залуус бие биендээ найз залуу, охин захисан л улс байх юм. Би ч тэрнээс нь хоцроогүй л дээ кэкэ. Гэхдээ сонин санагдаж байна. Гадуур хөтлөлцсөн хосууд яваад л, алхаад л, шар хөдөлгөөд л. Гэтэл хажуугаар нь сүргээрээ сүлжилдэх залуус, охид бас байх юм. Нас биенд хүрсэн хэсэг нь нэг нэгнээ олох гэж зовж байдаг. Эсвэл энэ зүгээр л бидний хүрээнийхний асуудал юм болов уу? Нөгөө "гунхаж ганхасан нь намайг тоохгүй, гутлаа чирсэнийг нь би тоохгүй" гээч нь болж байх. Шийдэл гээд байхаар юм хэлж болохгүй, олдохгүй байгаа нь харамсалтай. Үеийн, залуу, боловсролтой, соёлтой залуу, бүсгүйг олох гэж байгаа хүмүүс яах вэ та минь ээ! Хамаг залуусаа гадаадад гаргачихсан юм уу, эсвэл тэд нар нь хаданд гарчихсан уу, эр эм гэлтгүй цаана чинь эрэл хайгуул болж байна шүү хүмүүсээ!

0 санал:

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;