Wednesday, May 7, 2008

Муухай өдөр

Wednesday, May 7, 2008
Үдээс хойш муухай өдөр боллoо. Бүр гомдомоор өдөр боллоо. Хичнээн ч их муу мэдээ сонсов доо. Хар өдөр гэж байдаг бол энэ тэрний нэг нь байсан. Манай их сургуульд цуг сурж байсан залуу осолоор нас барсан байх юм. Ийм залуугаараа жоохон хүүхдээ орхиод хорвоогоос одох юм даа. Хайран залуу гэж бодхоос л өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнээд байх юм. Хорвоо гэж хатуу юм даа. Үхэл хөгшин залуу, баян ядуу гэж ялгахгүй л аваад явчих юм. "Амьддаа бие биенээ хайрла хүмүсээ " гэж шүлэг толгойд орж ирж байна. Үүнийг уншаад үз дээ.

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнээ харанхуй нүхрүү битгий түлхэ
Архинд орсон нэгнээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартагээ
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй тэрийг нь олж хэл
Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоноо
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий номдоо бүсгүй минь
Чамайг хайрласаных нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ
Бидний амьдрал ав адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимас хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно

Бүсгүйн нулимасыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүнийг дээр өргөж аргад
Өнөөдөр чи инээж нөгөөх нь уйлдагч
Өөр нэг өдөр чи үхэж цаадах чинь дуулах болно
Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй бие биенээ л хайрла
Өргөн хорвоод хүн гэж хайраар дутаж болохгүй
Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээн бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоно
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла

(О.Дашбалбар)

0 санал:

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;