Thursday, October 21, 2010

Ур чадваргүй мэргэжилтнүүд буюу ажилгүйчүүд

Thursday, October 21, 2010
Минии өнөөдөр хэлэх гэсэн зүйлийг улиг болтол нь зөндөө л ярьдаг, дуулдаг, одоо бол хараадаг болж байх шиг байна. Нөгөө л ажилгүйчүүдийн эгнээ нэмэгдсээр гэдэг үлгэр тууль болох шахсан тулгамдсан асуудал.

Жил бүрийн хавраар ажилгүйчүүдинхээ эгнээг зуу зуун мянгаар нэмэгдүүлдэг манайх шиг улс орон байдаггүй байхаа. Бүгд л их мундаг их сургууль төгссөн, мэргэжил эзэмшсэн гэх улсууд оюутны ширээнээс ховхорч гараал, ар өврийн хаалга, ор хөнжлийн ажлаар ч хамаагүй нэг гайгүй цалинтай биед амар ажилд орчих гээд зүтгэчих юм. Өрөвдмөөр ч юм шиг, огиудас хүрмээр ч юм шиг.

Халтар хултар их сургууль төгссөнийгөө их юм гээд бодчихноо, ялангуяа хөдөөний оюутанууд. Тэгээд л нээг их юм сурсан хүн болж анкет бөглөөд, яг яриад ажиллуулаад үзэхээр компьютер ч асааж чадахгүй нөхдүүд олон бий. Тийм болхоор ажилгүйчүүдийн тоо нэмэгдэлгүй яахав дээ. Тэгээл манайхан л болсон хойно, улс орны боловсролын бодлого буруу, сургуулийн чанар муу гэсэн олон шалтаг хэлж өөрөөсөө бурууг холдуулдаг гэм биш зантай болчихсон. Үнэн хэрэгтээ, гадуур шоудаж байхаар ойр зуурын компьютер, програм хэрэглээ, хэл зэргийг бие даагаад сурч л байх хэрэгтэй шүү дээ үнэхээр тэр өндөр цалинтай, биед амар ажил хийхийг хүсэж байгаа бол. Би яагаад хөдөөнийх гэж бас онцолж дурдсан бэ гэхлээр тэд нар хотынхноос арай л ондоо байдагт учир оршино. Тэд албан тушаал, эд мөнгөний шуналаараа хотын сэхээтэн гаралтнуудыгаа бодвол хамаагүй хол хаясан байдаг. Та үнэхээр ажиглаад үзээрэй. Танай байгууллагын гайгүйхэн албан тушаалтан хөдөөнийх л байгаа. Мэдээж хөдөөнийх гэхээр л бүгд муу шунталтай гэж хэлж болохгүй. Гэхдээ миний ажигласнаар ер нь тийм хандлагыг тэд нар л гаргадаг болхоор би тэгж хэлж байгаа юм. Надаа олон хөдөөнөөс ирсэн найз нөхөд бий, тэдэн дотор аль аль нь бий. Хотынхондоо хэлхэд бид дэндүү залхүү, мангар байх юмаа. Өрсөлдөх чадвар бол ер нь "0" болчихсон байна шүү дээ. Хөдөөнийхөн ажлыг гололгүй хийж дээшээ ахиж байх хооронд бид голоод л, харин амьдрал бахь байдгаараа л... Тэгхээр хотынхон бид нарын ч гэсэн буруу.

Миний бодлоор хөдөө ч бай хот ч бай, залуучууд маань ажлыг гололгүй хийж сураасай гэж хүсдэг юм. "Ажил хүнийг голохоос биш хүн ажлыг голдоггүй" гэж Монголчууд ярьдаг даа. Үнэн л үг. Ямар ч ажил хийсэн тэрнээсээ байнга л суралцаж байдаг. Цэвэрлэгч хийлээ гээд юмаа сайн цэвэрлэж, юмны эв олж сурна уу л гэхээс биш цэвэрлэгч хийлээ гээд амьдрал дордоно гэж байхгүй л болов уу. Монгол улсад харьцангүй хийсэн хөдөлмөрийг нь үнэлдэг систем хувийн секторт тогтсон. Харин тэр системээс гадуур байгаа компанийг та олж ороод байгаа бол энэ таны л буруу.

Та бүхэн өдөр тутмын сонин болгонд Ажилд Авна гэсэн зарыг харж л байгаа. Яагаад өчнөөн зар тавигдаад байгаа, харин ажилгүйчүүд нэмэгдээд байгаа юм бэ? Бодох л асуудал. Хэнээс бурууг хайх вэ? Мэдээж үүнд үндсээр нь боловсролын системийг өөрчлөх, сургалтын системийг сайжруулах гээд хийгдэх ёстой асуудал зөндөө, гэхдээ хамгийн эхлээд сургууль төгсөж байгаа оюутан та нар өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй болов уу гэж бодох юм. Эзэн хичээвэл заяа юу гэдэг билээ...

Monday, October 11, 2010

Татар ажиллагаа гэнээ

Monday, October 11, 2010
Зиак, Татар (үүнийг яагаад Татаар гэж уншаад байгааг ойлгохгүй л байгаам даа) Ажиллагаа гэдэг киноны нээлт нь өчигдөр Тэнгис кино театрт нь болж байх юм гэнэ. Урилгыг нь гадаа нь зарж байна. Сонирхолоо, үнэ нь 10,000 төгрөг. За ингээд мань мэт нь бол дэмий юм байна гээд зүгээр л киног нь үзчий гээд 4,000₮ билет аваад үзлээ л дээ. Сүүлийн үед их л сенсаац дэгдээгээд, гоё болсон болов уу гэсэн найдлагаар энэ киног сонголоо л доо. Бас тэр Одгэрэл хүчиндүүлээд байдаг гэхээр нь харнаа гэж бодоол, ха ха ха. Үнэндээ эрчүүд бол тэрийг нь их сонирхож үзсэн байх аа, хэ хэ.
Урьд нь бол Би чамд хайртай 2-г нь үзээд Херо-гийнханд сэтгэл дундуур байсан бол энэ удаа дээрдээ байлгүйдээ гэж бас битүүхэндээ горьдсоноо дурдаяа.
За тэгсэн үзлээ. Нүдээ анилгүй үзлээ. Ер нь нэг тийм, Жаки Чан саяхан ирээд явсныг ч хэлэх үү, дээхэн үеийн Хонг Конг кино яагаад ч юм санагдаад явчлаа. Нэг тийм акшион мөртөө инээдмийн жанр хийх гэж оролджээ хөөрхий. Санаа нь сайхан боловч сачий нь хүрсэнгүй дээ ч гэмээр юм уу. Тэгээд хэлчихвэл Баатар намаиг барьж аваад зодчихдог юм бол уу. Шал дэмий кино болсон байна лээ та минь ээ. Яахав, хийх юмгүй, мөнгө нь илүүдсэн хүмүүс бол очиж үзээрэй гэж зөвлөх байна.
Одгэрэл хэлээ хазаж тультираад л, ёстой инээдтэй. Харин Баатарын авгай яаж зүгээр байхав, өвчтэй охины ээж болоод бас гараад л авч байна лээ. Гол дүрд тоголсон дажгүй ганц 2 жүжигчнийг л өрөвдөж байлаа, ийм мяа кинонд тоглох гэж дэ гээл. Монгол хүний зан араншин, төлөв байдлаас гажсан, естой Европ маягийн гаж бодол санаа, үйлдэл хийдэг гол дүрүүдтэй ёстой сонин кино л гэж хэлмээр байна. За тэр киног муулах ч яахав, тэр хавиар байсан Монголчуудаа муулий л даа.
Кино үзээд гараад ирсэн, арын хаалгаараа шууд гадагш гаргах гэдэг байгаа. Яаж байгаам гэсэн, "киноны нээлт болоод тусгай хүлээн авалт болж байна, Ерөнхийлөгч ирсэн учраас тусгай хамгаалалттай, заавал гар" гэдэг байгаа. Өө, чадку, бие засмаар байна, би мөнгөө төлж кино үзсэн, танай тэр Ерөнхийлөгч миний бие засахад ямар хамаатайн, жорлон хүртэлээ хамгаалалтаа гаргаач, тэнэгтээд байгаарай гээл аймар уур хүрээл, хэрэлдээл, овоо удаан хэрэлдэж байж нэг давсагаа аварлаашд. Ёстой сүртэй бөгөөд тэнэг хүмүүс байх юмаа. Хэдэн одонцор нь ирээ л биз, тэд нарыг харах байсан бол тэр хүлээн авалтынх нь урилгыг аваал орно ш дээ. Од гэж хэдэн бие үнэлэгч мэт хувцасласан хэдэн охиноос өөр харан хүн байхгүй л байсан даг. Ямар бүдүүн Баатарыг харж баясах биш кэ кэ.
За тэр юу ч бишээ, үнэхээр Элбэгээ тэр нээлт дээр явж байсан бол ёстой онигоо гэж хэлье! Болиоч ээ! Элбэгээ, чамд хийх ажил байхгүй байгаам уу, мань нь чамд хийх ажил зааж өгье тэх үү. Чи залуусыг дэмжиж болноо, гэхдээ чамд соёл урлаг хариуцсан аташе ч юм уу нэг хүн байгаа ш дээ, тэрийгээ л явуулахад болно ш дээ. Естой Элбэгээг дэмжиж сонгуулид нэрийг чинь дугуйлж байсандаа гутаржийнаа. Арай ч дээ. Удахгүй баар диско хэсэх юм байна дөө. Бүхэл бүтэн Монгол улсын ерөнхийлөгч байж хийх ёстой ажилаа л хийж баймаар юм аа! Холливуудын од ирж кино-гоо нээсэн ч гэсэн чи тэнд явах ёсгүй ш дээ. Өөрийгөө битий шалдаа буулгаж доромжилол доо...
За ингээд л бөөн нерв гэртээ ирсэн юм даа. Монгол оо гэж...

Sunday, September 19, 2010

Бас бодох л асуудал

Sunday, September 19, 2010
Би болон миний найзууд дунд ганц бие буюу сингл хүмүүс олон байдаг. Бидний насанд гэрлэж, гэр бүл босгох үүрэг, хариуцлага, хүсэл эрмэлзэл тулгарч ирдэг. Гэтэл үнэн хэрэгтээ бид хэнтэй, хаана, яаж ханилан амьдрах вэ гэдэг асуудал дээр толгойгоо гашилгадаг. Амьдрал, гэр бүлийн талаар олон ном зохиол байдаг ч үнэн мөнийг хэлж өгөх нэвтэрхий толь сурах бичиг байдаггүй нь харамсалтай. Гуч гарсан хүмүүсийн хувьд жоохон хүүхэд шиг хөөрч дурлалдаа умбаж гэрлэх талаар бодох нь цөөрч, дан ганц хайр дурлалаар амьдрал босгодоггүй гэдгийг ухаарч, арай л практик талдаа боддог болсон байдаг. Энэ залуу миний насны хань мөн үү, хүүхдүүдийн минь эцэг болж чадах болов уу гэх мэт түм буман асуултад шумбаж явдаг. Иймдээ ч бид аль болох олон зүйлс уншиж, эргэцүүлэн боддог. Би ч мөн адил. Хэдэн өдрийн өмнө нэгэн нийтлэлийг олж уншсанаа та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Ameno.ru сайтын Личная Жизнь хэсэгт нийтлэгдсэн нэгэн нийтлэлийг орчуулан тавилаа. Магадгүй бид бүхний мэддэг зүйл байх талтай ч дахин нэг уншаад үзэхэд та бүхэнд нэгийг бодогдуулах биз. Бүсгүйчүүдэд зориулсан нь харамсалтай боловч эрчүүд маань ч гэсэн санаа авахад буруудах юун.

ТАНЫ ГЭРЛЭЛТ АЗГҮЙТЭХ 7 ШИНЖ ТЭМДЭГ


1. Хэрвээ та өөрийн сонгосон залуугаа гэрлэлтийн дараа өөрчлөгдөнө гэж бодож байгаа бол таны гэрлэлт удахгүйн тэмдэг. Энэ бол ихэнх хүмүүсийн гаргадаг алдаа. "Боломж, бололцоотой" хэмээн хэн нэгэнтэй гэрлэж, хожим тэд тэр боломж, бололцоогоо ашиглахгүй, гаргаж чадахгүй тохиолдолд та сэтгэл хангалуун бус байна. Хэрвээ та энэ хүнтэйгээ одоо ч бүрэн дүүрэн сэтгэл хангалуун бус байгаа бол хэзээ ч сэтгэл хангалуун байхгүй. Иймд гэрлэх талаар бодоод ч хэрэггүй.

2. Та тухайн хүнийхээ зан аашинд бус бие биендээ татагдах мэдрэмжид тулгуурлаж байгаа бол таны гэрлэлт азгүйдэх магадлал өндөр байдаг. Мэдээж бие биендээ татагдах тэр мэдрэмж нь харилцаанд гал халуун, дурласан мэдрэмж уур амьсгалыг авчирдаг. Гэвч халуун дурлал нь аяндаа унтрах үед та сонгосон хүн тань тантай таарахгүй ааш зантай, жишээ нь харамч, үглээ, ууртай, г.м, болохыг олж мэдэн түүний аашийг тэвчихгүй гэдгийг ухаардаг. Ийм түүний ааш занд гэрлэхээсээ өмнө олж мэдэх, ойлгох, мэдрэх шаардлагатай.

3. Хэрэв таны хайртай хүн танд юу хамгаас илүү хэрэгтэй байгааг мэдрэхгүй бол гэрлэлт бас л азгүйдэх замдаа ордог. Эрэгтэй эмэгтэй хүмүүс харилцан адилгүй сэтгэлийн хэрэгцээтэй байдаг. Ихэнхдээ бид бие биенийхээ хэрэгцээг мэддэггүй. Жишээ нь эмэгтэй хүнд нөхрийнхөө хувьд хорвоо ертөнц дээр хамгийн сайхан, чухал, зайлшгүй бөгөөд ганцхан эмэгтэй нь байхыг хүсдэг бол эрэгтэйчүүд эхнэр нь түүнд итгэдэг, хүндэлдэг, хэрэгцээтэй байна гэдгээ мэдрэх дуртай байдаг. Хэрвээ та хоёр бие биендээ хангалттай анхаарал тавьж чаддаггүй бол аль аль нь муу хань болно гэсэн үг.

4. Хэрвээ та хоёр амьдралд өөр өөр зорилготой бол гэрлэлтийн талаар бодоод ч хэрэггүй. Амжилттай гэрлэлтэд зан ааш таарч тохирох, хайр дурлалаас гадна амьдралыг үзэх үзэл, аливаа нэг нэгдмэл зорилго, сонирхол байх хэрэгтэй байдаг. Хэрэв тэр талаараа та 2 тэс өөр хүмүүс бол гэрлэлтээ хойшлуулсан дээр болов уу.

5. Орондоо адил хэмжээний таашаал авч чаддаггүй бол та гэрлэх гэж яараад хэрэггүй. Нилээд хэдэн жилийн өмнө бол сексийн чадвар, туршлагагүйгээр гэр бүл болдог байсан. Энэ нь нэг талаасаа сайн ч гэлээ, бие биендээ таашаал өгөх ойлголт дутуу дулимаг, гэрлэсэн хойноо орондоо таарч тохирохгүйгээ мэддэг байсан нь харамсалтай. Харин одоо бол секс хувьсгал гарч гэрлэхээсээ өмнө хэдэн ч удаа хэнтэй ч хамаагүй "тестлэх" боломж бүрдсэн. Иймд сексийн талаар таарамжгүй байх нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаануудын нэг гэдгийг сана.

6. Ханийнхаа хажууд байхдаа амар амгалан, сэтгэлийн тайтгарал амсдаггүй бол таны гэрлэлт амжилтгүй болох магадлал тун өндөр. Та гэрлэсэн хүнтэйгээ насанд туршдаа хамт амьдарна гэж нэгэн гэр бүл үүсгэдэг учраас энэхүү мэдрэмж танд одоо төрөхгүй бол дахиад нэг сайн бодоод үз дээ. Хайртай хүнийхээ хажууд байхад чөлөөтэй тайван, аз жаргал, амар амгалан мэдрэгддэг байх ёстой. Хэрэв та түүнээс болон түүнтэй холбоотой аливаа нэг юмнаас айж эмээж байгаа бол гэр бүлийн аз жаргалыг амсахгүй л болов уу.

7. Хэрэв та гэрлэлтээр өөрт тань байдаг аливаа нэг асуудлыг шийдэх эсвэл ганцаардлаас зугтаж гэрлэж байгаа бол энэ хамгийн буруу шийдвэр. Хэрвээ та одоо өөрийгөө азгүй, ганцаардмал гэж мэдэрч байгаа бол гэрлэлтийн дараа ч энэ мэдрэмж алга болохгүй. Хурим хийх нь аливаа нэг асуудлыг шийдэх шийдэл, өвчин анагаах эм биз гэдгийг санаарай. Харин ч эсрэгээр гэрлэлт асуудал, толгойн өвчин нэмж бий болгодог.

http://www.ameno.ru/private_life/sexandlove/71345.html

Tuesday, September 7, 2010

Ёооооё ингэж нэг

Tuesday, September 7, 2010
Ингэж нэг блогоо санах гэж. Гэнэт блог бичдэгээ саналаа ш дээ сая. Зунжингаа л зуслан дээр цөлөгдөөстэй байлаа. Ажлаас гараад ертөнцөөс тасардийм байна. Ингээд хараад, бодоод байхад, ажил хийж байх үедээ би чинь ямар их завтай байсан юм бэ! Өглөө очоод заавал дэлхий ертөнцөөс тасрахгүй гэсэндээ сонин гарчиглана, гадаад дотоод мэдээ уншина. Найз нөхөд ажлийнхантай мэнд мэднэ, сонин хачин хов жив сонсоно. Тэгээд жоохон ажлаа хийж байтал өдрийн цайны цаг болно. Тэгээд 14.00 хойш бас дэлхий ертөнц яаж өөрчлөгдөж вэ гээл бас бус юм үзнэ харна, хүнтэй чатлана. Ер нь хэзээдээ ажлаа амжуулдаг байсан юм болоо? Бүүр гайхаад барахгүй юм. Хийх ёстой ажлаа бол цаг хугацаанд нь хийгээд болоод л байдаг байсан даа. Бас болоогүй ээ блогоо бичдэг завтай л байсан юмдаа.
Ер нь оффисын "суугаа" ажлыг бол бид нар үнэхээр цалгардуулдаг юм байна дөө, үнэн биз дээ? Та нар үнэнээ хүлээн зөвшөөрөл дөө. Харин нэг дор суудаг ажилгүй болсон чинь л гэв гэнэт нэг л их завгүй хүн болчих юм. Хүмүүс тэрнийг нь ойлгохгүй, "чи муу ямар их зантай болцийн хөөш, ажилгүйм байж" гээл. Би ч уул нь тогтвортой суудаг оффисгүй л болхоос биш бас үнэн худал ажил хийгээд л гүйгээд байдаг тэгсэн "гадуур машинаа уначаал дэмий тэнээд байдаг л юм байна лээ" гэж цоллуулаад байгаа. Нээрээ л хүн харахад нэг л сайхан машин унаад л гадуур яваад байдаг гэж харагдаж байгаа байх л даа. Гэхдээ тэгж явах чинь бас хэцүү, наад зах нь амь нас эрүүл мэндэд халгаатайшд. Түгжрээн дунд эр зориг гарган дайрч орж урдуураа машин оруулахгүй гэж тоормоз даран машинаа байн байн оцогнуулах ч хэцүү л дээ. За тэгээд тэр их утаа тоос тортог, уур омог нервийг бодохлоор оффисдоо суугаал, цонхоор харж хүн шоолж суух нь сайхан ч юм шиг.
Нээрээ миний бичлэг дүрэм журамаа алдаж эхлэж байгаа биз? Би чинь урьд нь лаг засаал, перфект Монголоор бичих гээл үздэг байсан, сүүлийн үед энэ Гаамп гэж нөхрийн блогийг энд тэндээс олж уншаад, тэр бичлэгийн хэлбэрт нь амтшаад, сурдийм уу гэж бодоод байгаашдээ. Та нар нээрээ тэр нөхрийн блогийг нэг олоод уншаад үзээрэй. Содон л юм билээ. За надаар нэг иймэрхүү. Харин та бүхнээр?
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;