Monday, October 11, 2010

Татар ажиллагаа гэнээ

Monday, October 11, 2010
Зиак, Татар (үүнийг яагаад Татаар гэж уншаад байгааг ойлгохгүй л байгаам даа) Ажиллагаа гэдэг киноны нээлт нь өчигдөр Тэнгис кино театрт нь болж байх юм гэнэ. Урилгыг нь гадаа нь зарж байна. Сонирхолоо, үнэ нь 10,000 төгрөг. За ингээд мань мэт нь бол дэмий юм байна гээд зүгээр л киног нь үзчий гээд 4,000₮ билет аваад үзлээ л дээ. Сүүлийн үед их л сенсаац дэгдээгээд, гоё болсон болов уу гэсэн найдлагаар энэ киног сонголоо л доо. Бас тэр Одгэрэл хүчиндүүлээд байдаг гэхээр нь харнаа гэж бодоол, ха ха ха. Үнэндээ эрчүүд бол тэрийг нь их сонирхож үзсэн байх аа, хэ хэ.
Урьд нь бол Би чамд хайртай 2-г нь үзээд Херо-гийнханд сэтгэл дундуур байсан бол энэ удаа дээрдээ байлгүйдээ гэж бас битүүхэндээ горьдсоноо дурдаяа.
За тэгсэн үзлээ. Нүдээ анилгүй үзлээ. Ер нь нэг тийм, Жаки Чан саяхан ирээд явсныг ч хэлэх үү, дээхэн үеийн Хонг Конг кино яагаад ч юм санагдаад явчлаа. Нэг тийм акшион мөртөө инээдмийн жанр хийх гэж оролджээ хөөрхий. Санаа нь сайхан боловч сачий нь хүрсэнгүй дээ ч гэмээр юм уу. Тэгээд хэлчихвэл Баатар намаиг барьж аваад зодчихдог юм бол уу. Шал дэмий кино болсон байна лээ та минь ээ. Яахав, хийх юмгүй, мөнгө нь илүүдсэн хүмүүс бол очиж үзээрэй гэж зөвлөх байна.
Одгэрэл хэлээ хазаж тультираад л, ёстой инээдтэй. Харин Баатарын авгай яаж зүгээр байхав, өвчтэй охины ээж болоод бас гараад л авч байна лээ. Гол дүрд тоголсон дажгүй ганц 2 жүжигчнийг л өрөвдөж байлаа, ийм мяа кинонд тоглох гэж дэ гээл. Монгол хүний зан араншин, төлөв байдлаас гажсан, естой Европ маягийн гаж бодол санаа, үйлдэл хийдэг гол дүрүүдтэй ёстой сонин кино л гэж хэлмээр байна. За тэр киног муулах ч яахав, тэр хавиар байсан Монголчуудаа муулий л даа.
Кино үзээд гараад ирсэн, арын хаалгаараа шууд гадагш гаргах гэдэг байгаа. Яаж байгаам гэсэн, "киноны нээлт болоод тусгай хүлээн авалт болж байна, Ерөнхийлөгч ирсэн учраас тусгай хамгаалалттай, заавал гар" гэдэг байгаа. Өө, чадку, бие засмаар байна, би мөнгөө төлж кино үзсэн, танай тэр Ерөнхийлөгч миний бие засахад ямар хамаатайн, жорлон хүртэлээ хамгаалалтаа гаргаач, тэнэгтээд байгаарай гээл аймар уур хүрээл, хэрэлдээл, овоо удаан хэрэлдэж байж нэг давсагаа аварлаашд. Ёстой сүртэй бөгөөд тэнэг хүмүүс байх юмаа. Хэдэн одонцор нь ирээ л биз, тэд нарыг харах байсан бол тэр хүлээн авалтынх нь урилгыг аваал орно ш дээ. Од гэж хэдэн бие үнэлэгч мэт хувцасласан хэдэн охиноос өөр харан хүн байхгүй л байсан даг. Ямар бүдүүн Баатарыг харж баясах биш кэ кэ.
За тэр юу ч бишээ, үнэхээр Элбэгээ тэр нээлт дээр явж байсан бол ёстой онигоо гэж хэлье! Болиоч ээ! Элбэгээ, чамд хийх ажил байхгүй байгаам уу, мань нь чамд хийх ажил зааж өгье тэх үү. Чи залуусыг дэмжиж болноо, гэхдээ чамд соёл урлаг хариуцсан аташе ч юм уу нэг хүн байгаа ш дээ, тэрийгээ л явуулахад болно ш дээ. Естой Элбэгээг дэмжиж сонгуулид нэрийг чинь дугуйлж байсандаа гутаржийнаа. Арай ч дээ. Удахгүй баар диско хэсэх юм байна дөө. Бүхэл бүтэн Монгол улсын ерөнхийлөгч байж хийх ёстой ажилаа л хийж баймаар юм аа! Холливуудын од ирж кино-гоо нээсэн ч гэсэн чи тэнд явах ёсгүй ш дээ. Өөрийгөө битий шалдаа буулгаж доромжилол доо...
За ингээд л бөөн нерв гэртээ ирсэн юм даа. Монгол оо гэж...

0 санал:

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;