Thursday, October 21, 2010

Ур чадваргүй мэргэжилтнүүд буюу ажилгүйчүүд

Thursday, October 21, 2010
Минии өнөөдөр хэлэх гэсэн зүйлийг улиг болтол нь зөндөө л ярьдаг, дуулдаг, одоо бол хараадаг болж байх шиг байна. Нөгөө л ажилгүйчүүдийн эгнээ нэмэгдсээр гэдэг үлгэр тууль болох шахсан тулгамдсан асуудал.

Жил бүрийн хавраар ажилгүйчүүдинхээ эгнээг зуу зуун мянгаар нэмэгдүүлдэг манайх шиг улс орон байдаггүй байхаа. Бүгд л их мундаг их сургууль төгссөн, мэргэжил эзэмшсэн гэх улсууд оюутны ширээнээс ховхорч гараал, ар өврийн хаалга, ор хөнжлийн ажлаар ч хамаагүй нэг гайгүй цалинтай биед амар ажилд орчих гээд зүтгэчих юм. Өрөвдмөөр ч юм шиг, огиудас хүрмээр ч юм шиг.

Халтар хултар их сургууль төгссөнийгөө их юм гээд бодчихноо, ялангуяа хөдөөний оюутанууд. Тэгээд л нээг их юм сурсан хүн болж анкет бөглөөд, яг яриад ажиллуулаад үзэхээр компьютер ч асааж чадахгүй нөхдүүд олон бий. Тийм болхоор ажилгүйчүүдийн тоо нэмэгдэлгүй яахав дээ. Тэгээл манайхан л болсон хойно, улс орны боловсролын бодлого буруу, сургуулийн чанар муу гэсэн олон шалтаг хэлж өөрөөсөө бурууг холдуулдаг гэм биш зантай болчихсон. Үнэн хэрэгтээ, гадуур шоудаж байхаар ойр зуурын компьютер, програм хэрэглээ, хэл зэргийг бие даагаад сурч л байх хэрэгтэй шүү дээ үнэхээр тэр өндөр цалинтай, биед амар ажил хийхийг хүсэж байгаа бол. Би яагаад хөдөөнийх гэж бас онцолж дурдсан бэ гэхлээр тэд нар хотынхноос арай л ондоо байдагт учир оршино. Тэд албан тушаал, эд мөнгөний шуналаараа хотын сэхээтэн гаралтнуудыгаа бодвол хамаагүй хол хаясан байдаг. Та үнэхээр ажиглаад үзээрэй. Танай байгууллагын гайгүйхэн албан тушаалтан хөдөөнийх л байгаа. Мэдээж хөдөөнийх гэхээр л бүгд муу шунталтай гэж хэлж болохгүй. Гэхдээ миний ажигласнаар ер нь тийм хандлагыг тэд нар л гаргадаг болхоор би тэгж хэлж байгаа юм. Надаа олон хөдөөнөөс ирсэн найз нөхөд бий, тэдэн дотор аль аль нь бий. Хотынхондоо хэлхэд бид дэндүү залхүү, мангар байх юмаа. Өрсөлдөх чадвар бол ер нь "0" болчихсон байна шүү дээ. Хөдөөнийхөн ажлыг гололгүй хийж дээшээ ахиж байх хооронд бид голоод л, харин амьдрал бахь байдгаараа л... Тэгхээр хотынхон бид нарын ч гэсэн буруу.

Миний бодлоор хөдөө ч бай хот ч бай, залуучууд маань ажлыг гололгүй хийж сураасай гэж хүсдэг юм. "Ажил хүнийг голохоос биш хүн ажлыг голдоггүй" гэж Монголчууд ярьдаг даа. Үнэн л үг. Ямар ч ажил хийсэн тэрнээсээ байнга л суралцаж байдаг. Цэвэрлэгч хийлээ гээд юмаа сайн цэвэрлэж, юмны эв олж сурна уу л гэхээс биш цэвэрлэгч хийлээ гээд амьдрал дордоно гэж байхгүй л болов уу. Монгол улсад харьцангүй хийсэн хөдөлмөрийг нь үнэлдэг систем хувийн секторт тогтсон. Харин тэр системээс гадуур байгаа компанийг та олж ороод байгаа бол энэ таны л буруу.

Та бүхэн өдөр тутмын сонин болгонд Ажилд Авна гэсэн зарыг харж л байгаа. Яагаад өчнөөн зар тавигдаад байгаа, харин ажилгүйчүүд нэмэгдээд байгаа юм бэ? Бодох л асуудал. Хэнээс бурууг хайх вэ? Мэдээж үүнд үндсээр нь боловсролын системийг өөрчлөх, сургалтын системийг сайжруулах гээд хийгдэх ёстой асуудал зөндөө, гэхдээ хамгийн эхлээд сургууль төгсөж байгаа оюутан та нар өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй болов уу гэж бодох юм. Эзэн хичээвэл заяа юу гэдэг билээ...

0 санал:

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;