Tuesday, May 19, 2009

Та тэр үед ямар байсан бэ?

Tuesday, May 19, 2009
Өнөөдөр нэгэн орос кино үзлээ. Нэлээд сүүлд хийгдсэн болов уу, нэр нь "Все Умрут, А Я Останусь" гэдэг юм байна. Өсвөр насныхан буюу 10-ан жилийн ахлах ангийн 3 охины үерхэл, адал явдал, амьдралыг харуулжээ. Энэ киног үзээд өөрийн эрхгүй хуучин сайхан муухал дурсамжууд санагдлаа. Миний өсвөр нас нэг иймэрхүү л байсан даа гэж... Хүүхдүүдтэй нийлж саак харагдах гэж тамхи татаж, бусдаас хоцрохгүй гэсэндээ сахилгагүйтдэг, буруу хүмүүстэй нийлдэг, аятайхан хувцас хунар өмсөх гэж бас хирэндээ хичээдэг байж дээ. Энэ киног одоо үзэхлээр үнэхээр аймшигтай, гэхдээ л бидний үе бас л өсвөр насандаа ийм л байсан. Тэр үе насандаа дэндсэн хүүхдийн бус тоглоом гэж. Манай ээж аав намайг л гэж бодож чангалдаг байсан байхдаа. Энэ кино дээр гардаг шиг зоддоггүй байсан, гэвч гарч орохыг минь нилээд хорьдог, түүнд нь би дургүйцэн “хувьсгалч” царайлж гэрээсээ оргож зугтаж байсан, одоо бодох нээ үхэх гэж байгаа юм шиг тэгж зүтгэдэг нь их л учиртай байж дээ хэ хэ хэ. Үнэхээр л тэр үед бусдаас онцгойрч торойж үлдэх тэнэг санагдаад л, гэрийнхэнтэйгээ хэрэлдэн барин найз, ангийнхантайгаа явдаг байж. Бас гол дүрийн нэг охин амиа хорлох гэж завдаж байсан шиг болчимгүй үйлдэл хийж тэнэгтэж байлаа, бас л эцэг эхтэйгээ хэл амаа ололцоогүй, үеийнхнээсээ тасрахаас, ганцаардахаас айсан айдсаар дүүрэн байсандаа л тэгсэн хэрэг.

Хамгийн гол хэлэх гэсэн санаа маань, та бүхэн үр хүүхэдтэй, эсвэл болох гэж байгаа эцэг эхчүүд л байж таарна. Энэ киног үзээд та нарын үе ямар байлаа, та өсвөр насандаа ямар байлаа, эцэг эхүүд чинь тэр үед ямар алдаа гаргаж байсныг санаарай! Тэгээд өөрсдийн үр хүүхдэдээ тэр алдааг бүү давтаарай гэж сануулж, сэрэмжлүүлэх байлаа. :)

Киногоо эндээс үзээрэй!

Friday, May 15, 2009

Энэ юуны учир вэ?

Friday, May 15, 2009
Одоогийн залуус яачихваа? Юм болгоноос ашиг хонжоо хараад байх юм. Мэдээж бүгд тийм биз байх л даа, гэхдээ л надтай таарсан ихэнх нь тийм шүү. Энэ хүүхнээс юу салгачихья даа гэсэн янзтай юмнуудыг бүр харахаас дургүй хүрээд. Тэрийг нь би мэдрээд байхад амьхандаа бас далдална, үнэн инээдтэй хэ хэ. Ёой, болимоор юмаа. Өөрийгөө яая даа гэж байгаа хүнээс юуг нь авах гэдэг байнаа. Өөрсдөө ажил хийгээд хүн шиг яваачээ залуусаа.

Monday, May 11, 2009

Алдаагүй бичих амархан

Monday, May 11, 2009
Би Монгол хэлийг 3-р ангиасаа үзэж байлаа. Анхлан А заалгасан хэл маань Орос хэл. Эхлээд заалгасандаа ч тэр үү, Oросоор сайн ойлгодог, бичдэг уншдаг болчхоод сүүлд нь төрөлх хэлээ үзээд ойлгохгүй, буруу дуудаж, уншиж, цээж бичлэг дээрээ муу авангаа алдаад явах ч бас эвгүй шүү хэ хэ. Гэхдээ яахав сурсан л юм даа. Гэхдээ би 10-н жилдээ 4-с дээш дүн Монгол хэл дээр авч байгаагүй санагдана. Багаасаа гадаад хэл үзчихээд, Монгол хэлэндээ ч олигтой зүгшрээгүй байж дахин нэг хэл, Англи хэлийг бас судлав шүү дээ. За ингээд л Монгол хэл ёстой нөгөө будаа гээч нь болж байгаа юм даа. Одоо бол алдаагүй бичнэ гэж байхгүй. Харин нэгэн сайхан зүйл болсон нь Опен Оффис хэмээс Микрософтын Оффис програмын багцтай төстэй програмууд бүхий нэгэн цогц миний аминд ордог болов. Микрософтын Оффис-оос ялгагдах гол онцлог нь Монгол хэлний үгийн алдааг олдог нэмэлттэй, тун дажгүй. Үүнийг мэдсэнээс хойш би Монгол хэлээр бараг алдаагүй бичдэг болсон. Учир нь тэр миний алдаануудыг засчихдагт л хамаг учир оршино. Бас цэс нь Монгол хэл дээр байдаг тул заавал Англи хэл гэж шаардахгүй тун амар болсон байна билээ. Миний хувьд үүнийг ашиглаж алдаагаа засдаг болсноос хойш жирийн үед ч гэсэн алдаа бага гардаг болсон мэт санагдах юм. Сайн биз гэж үү?

Ингээд та бүхэн миний адил Монголоор бичихдээ бөөн алдаа байдаг бол үүнийг авч ашиглаарай гэж зөвлөх, рекламдах байна. Хамгийн гол нь энэ програм ҮНЭГҮЙ :)

Үзэж танилцаад, татах сайт нь:
http://mn.openoffice.org/

Thursday, May 7, 2009

Билгүүн хүүд туслая (www.sainuils.mn)

Thursday, May 7, 2009
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;