
Ойр орчимд, энэ нийгэмд яг юу болоод байгааг мэдрэхээр нэгэн "аянд мордохоор" боллоо. Энэ нь нэгэн тест хийх санаа юм. Чухам юуг, яах гэж тестлэх талаар одоогоор нууц хэвээр үлдээе. Дууссаны дараа та бүхэнд үр дүнг нь танилцуулана.
Миний тухай бүхнийг эндээс ...

За ингээд намар болжээ гэж. Удахгүй сургууль цэцэрлэг цуглана, хүмүүсийн ээлжийн амралтууд ерөнхийдөө дуусаж хот маань буцаад бужигнан даа. Сайхан шүү, шороо тоос шуурсан, өвөлдөө утаан бүрхүүлтэй, чанаргүй хүнсний бүтээгдэхүүн худалдсан, соёлгүй бүдүүлэг хөдөөнийхөн, бие үнэлэгч, завхай залуусаар дүүрсэн ч гэлээ миний Улаанбаатар сайхаааан. За мэдээж тэгээд машин барьдаг мань мэт зам нь там болсон ч гэлээ нааш цааш хөлхсөн хэвээр л байдаг нь "Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь" гэгчээр өөриймсөг хандаж орхин явж чадахгүй, боломжгүйдээ энэхүү метрополис хотдоо амьдран суух юм даа.
За тэр урлаг мурлаг ч яахав, угаасаа Монголчууд их авьяаслаг ард түмэн, цусанд нь байгаа биз. Харин энэ зам засварыг хэн, яах гэж ийм хүнд хямралтай жил, цаг хугацаа, цаг агаарын оновчгүй үед хийлгэдэг байна аа гэж бодлоо. Тэгсэн бодоод байхан ээ "тэр чинь их учир жанцантай, Жанцан гэдэг чинь манай өвөө байгаа юм" гэдэг шиг л. Цаана нь нөгөө төрийн хэдэн нөхдүүд урьд жилүүдэд зүгээр идэж болдог байсан мөнгөн урсгал нь тасалдаад ирүүт гэнэт мэргэн санаа олоод, угаасаа муу замтай юм чинь засЪя гэхээр үгүй гэж дургүйцэх хүнгүй хэмээн сэтгэж энэхүү төсөл гэх юмыг сэтгэж гэдэг нь илт болоод ирж байгаа юмаа. Мэдээж хэн ч надад "харин тийм ээ, сорри найзаа, гэхдээ бид нар идэх мөнгө олдохгүй тэгээд ийм юм бодож олоод" гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ мань мэтийн зовж байж олсон хэдэн төгрөгөөс минь төлсөн татварыг ингэж зарлагдаж, хэн нэгэн тэнд зүгээр л суугаад баяжиж байгааг харахлаар зүрхэнд цус хурах юмаа (лаг сүртэй байна уу ха ха).
За улиг болсон Монгол дахь ESPRIT фирмийн дэлгүүрийг муулахаас даа хэ хэ. Дээр нэг үнийг хулхитаж байна гээд бичсэн, хариуцсан менежер Дэлгэрмаа гэсэн байхаа, бүсгүй коммент бичээд, хамгаалаад аймаар юм болсон. Одоо үүнийг яаж цээжээрээ хамгаалах бол?