Дэлхий даяараа гахайн ханиад (swine flu) хэмээх тахал гэж нэрлэгдэж эхэлсэн өвчний эсрэг тэмцэж, улс орондоо оруулахгүй, түгээхгүй талаар бүхий л арга хэмжээ авч, иргэддээ анхааруулж, хил гаалиар зорчин явах зорчигчдыг хязгаарлах, хянах үйлдлүүд авагдаж байхад манайд хааяа нэг 1, 2 хүнийг ХӨҮСТ-д хөл хорилоо гэхээс өөрөөр нэг сүйдтэй анхааруулга хийхгүй байгаа ч юм шиг. Монголчууд ийм гүндүүгүй хэвээр, мэдрэмжгүй байх юм уу? Ороод ирчихсэн хойно нь угаасаа хэтэрсэн байгаа төсвөөсөө хэдэн төгрөг гаргаж бөөн амны хаалт тарааж байна гэж гурилдаг өгөх байх даа. Яаж овоо зун болж хүүхэд оюутны хичээл амарсан юм. Гэхдээ л удахгүй намар болно, хүмүүсийн бөөгнөрөл дахиад эхэлнэ, тэр үед харин яах бол? Өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа 100 гаран оронд, нийт 55,867 хүн энэ өвчнөөр өвчилж, 238 хүн нас барсан байдалтай байна. Манай хөрш Хятад улсад 906, ОХУ-д 9 хүн тус тус энэхүү ханиадаар өвчилсөн болох нь тогтоогдсон. АНУ-ийн нэгэн компани энэхүү ханиадны эсрэг вакцин гаргаж байгаа сурагтай ч тэр нь манай улсад иртэл мөн ч олон сар болох байх даа. SARS гэж гарч байсан үеийнх шиг бөөн цагаан амны хаалтууд болох вий дээ айх юм. Тахлын хэмжээний өвчин гарчхаад байхад бид ингээд мэдрэмжгүй царайлаад байх уу, ард түмээн?Wednesday, June 24, 2009
Монголчуудын мэдрэмж
Wednesday, June 24, 2009
Дэлхий даяараа гахайн ханиад (swine flu) хэмээх тахал гэж нэрлэгдэж эхэлсэн өвчний эсрэг тэмцэж, улс орондоо оруулахгүй, түгээхгүй талаар бүхий л арга хэмжээ авч, иргэддээ анхааруулж, хил гаалиар зорчин явах зорчигчдыг хязгаарлах, хянах үйлдлүүд авагдаж байхад манайд хааяа нэг 1, 2 хүнийг ХӨҮСТ-д хөл хорилоо гэхээс өөрөөр нэг сүйдтэй анхааруулга хийхгүй байгаа ч юм шиг. Монголчууд ийм гүндүүгүй хэвээр, мэдрэмжгүй байх юм уу? Ороод ирчихсэн хойно нь угаасаа хэтэрсэн байгаа төсвөөсөө хэдэн төгрөг гаргаж бөөн амны хаалт тарааж байна гэж гурилдаг өгөх байх даа. Яаж овоо зун болж хүүхэд оюутны хичээл амарсан юм. Гэхдээ л удахгүй намар болно, хүмүүсийн бөөгнөрөл дахиад эхэлнэ, тэр үед харин яах бол? Өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа 100 гаран оронд, нийт 55,867 хүн энэ өвчнөөр өвчилж, 238 хүн нас барсан байдалтай байна. Манай хөрш Хятад улсад 906, ОХУ-д 9 хүн тус тус энэхүү ханиадаар өвчилсөн болох нь тогтоогдсон. АНУ-ийн нэгэн компани энэхүү ханиадны эсрэг вакцин гаргаж байгаа сурагтай ч тэр нь манай улсад иртэл мөн ч олон сар болох байх даа. SARS гэж гарч байсан үеийнх шиг бөөн цагаан амны хаалтууд болох вий дээ айх юм. Тахлын хэмжээний өвчин гарчхаад байхад бид ингээд мэдрэмжгүй царайлаад байх уу, ард түмээн?
Сэдэв:
Мэдээлэл,
Элдэв бодол
Monday, June 15, 2009
Инээх чинь хүртэл жаргал
Monday, June 15, 2009
Ухаалаг яриаг чинь сонсож татагдсан
Унтан гиюүрсэн сэтгэл минь нойрноос сэрж
Багтаж ядан зүрх минь цохилсон
Балчирхан охин шиг би чинь чамдаа дурлаж
Уулзалт болгон аялгуу дуу болж
Үгс нь үгүй ч сэтгэлд минь хүрсэн
Инээх чинь хүртэл жаргал авчирч
Элдвийг бодолгүй чамд би эрхлэх юм
Гүнээс гүн нуур шиг нүдэнд чинь живж
Гуйлган байж чамаараа үнсүүлэхсэн
Санан гуниглах нь хүртэл жаргал болж
Сэтгэл зүрх минь өдөр бүр чамайгаа л гэх юм
Унтан гиюүрсэн сэтгэл минь нойрноос сэрж
Багтаж ядан зүрх минь цохилсон
Балчирхан охин шиг би чинь чамдаа дурлаж
Уулзалт болгон аялгуу дуу болж
Үгс нь үгүй ч сэтгэлд минь хүрсэн
Инээх чинь хүртэл жаргал авчирч
Элдвийг бодолгүй чамд би эрхлэх юм
Гүнээс гүн нуур шиг нүдэнд чинь живж
Гуйлган байж чамаараа үнсүүлэхсэн
Санан гуниглах нь хүртэл жаргал болж
Сэтгэл зүрх минь өдөр бүр чамайгаа л гэх юм
Sunday, June 7, 2009
Daddy Yankee
Sunday, June 7, 2009
Блогтоо шинэ булан нээж байна. Энэ буланд бидний мэддэг хирнээ мэддэггүй одод, жүжигчид, олны танил хүмүүсийн содон мэдээллийг тавьж байхаар шийдлээ. Аль болох улиг болсон юм бичихгүй байхыг хичээе!Daddy Yankee хэмээх Пуэрто Рикогоос гаралтай латин раппер залуугийн талаар энэ удаад бичихээр шийдлээ. Түүний 2009 онд хит болоод байгаа Pose дууг анх сонсоод, клип-г нь үзээд Daddy Yankee гэдэг нэрийг эргэн дурссан юм. Эргэн дурссан гэдэг нь 2008 онд бид түүний Gazolina дуунд нь бүжиглэж байсныг дуу хуурын шинэлэг мэдээллээс хоцрогч би мэдээгүй, харин тэр дууг нь машиндаа хангинуулаад л явж байсан юм билээ. За олон мянган одод дундаас яагаад чухам энэ залууг сонгох болвоо гэвэл шинэ Pose клип-г нь үзээд "заа да, бас нэг сайхан хөнгөн гял цал нөхөр байна даа" гэсэн сэтгэгдэл төрж байсан ба түүний тухай уншиж мэдэхийг дууг нь сонсох бүрд төрж байсныгаа биелүүлж интернетээс хайлаа. Тэрээр уран бүтээлээ нэлээд олон жилийн өмнөөс эхэлсэн, нилээд олон альбомтой зэрэг мэдээллүүд бол надад сонин байсангүй. Харин түүнийг 17 насандаа Миредиз Гонзалез бүсгүйтэй гэрлэж өдийг хүртэл цуг амьдарч байгаа ба 3 хүүхэдтэй, анх 18-тайдаа аав болж байсан гэсэн мэдээлэл нь намайг шоконд оруулсан юм. Барууны оддоос хэр бараг нь гэр бүлээ ийм тогтвортой авч явж чадаагүйг л мэдэхээс, ийм стилээр дуулдаг, мань мэт хүмүүсийн нүднээ гял цал хөнгөн гэж үнэлүүлсэн хүн ингэж чадсанд би гайхаж хоцорсон юм. Үнэхээр мэдмээр, шүтмээр...
Сэдэв:
Мэдмээр,
шүтмээр...
Thursday, May 28, 2009
Сонин хачин төхөөрөмжүүд
Thursday, May 28, 2009
Маш хурдацтайгаар мэдээлэл дамжин цацагдаж, хөгжлийн хурд гэрлийн хурдыг давах болсон 21-р зуун гарснаар хүмүүн бидний сэтгэхүй хурдтайгаар хөгжиж, орчин тойрныхоо эд юмсыг өөр хэлбэрт оруулах, шинэчлэх, шинээр төхөөрөмж бүтээх зэрэг оюуны хөдөлмөрийг илүү ихээр эрхэлсээр иржээ. Үүнд дараах шинэ, шинэчилсэн, өөрчилсөн хэлбэр бүхий бидний өдөр тутмын хэрэглэгддэг төхөөрөмжүүд баталгаа болж байгаа юм.
Нүдэн Цаг

Майк Мак Дизайн хэмээх уран бүтээлчийн бүтээл болох энэ сонин цаг нь 2008 оны бүтээл бөгөөд зүүн нүд нь цаг, баруун нүд нь минут заадаг юм байна. Жишээ нь энэ зурган дээр 15:50 (эсвэл 3:50) болж байна. Хөөрхөн ч юм шиг. Дасах гэж нилээд зовох юм шиг санагдаж байна. Ингээд 1 нь хамгийн муу, шинэлэг бус, 10 нь хамгийн саак гэсэн үнэлгээгээр дүгнэхэд 8 оноо тавихаар байна.
FIT-PC-2
Хамгийн жижиг гэж хэлж болох компьютерыг зохион бүтээжээ. СD-ээс томгүй энэ төхөөрөмжид сэнс огт хэрэггүй бөгөөд хөнгөн цагаанаар хийгдсэн учир халдаггүй мөн дуу чимээ маш бага гэнэ. 1.6ГигаГц-ийн процессортой ба 1Гига РАМ-тай, SATA хардтай, бас LAN-гийн оролттой юм байна. Тог маш бага зарцуулдаг. 160 GB хардтай нь 399 ам.доллараар үнэлэгдэж байгаа юм байна. Нийт жин нь 380 орчим грам юм байхаа, итгэхэд ч бэрх л юм байна. За үнэхээр энэ нь ажилладаг, хэрэгцээнд хангалттай л юм бол 10-н оноо өглөө!Spalding iHoop Speaker
Сагсны, гольфийн, хөл бөмбөг гээд бөмбөгтэй бүхий л спортын төрлийн бөмбөгийг үйлдвэрлэгч Спалдинг компани нь яригч бүхий сагсны шийт бүтээжээ. Би өөрөө сагс сонирхоод гүйгээд байдаггүй болохоор энэ нь хир хэрэгтэй эдийг мэдэхгүй юм. Гэхдээ өөрийнхөө мэдлэгт тааруулаад үзэхэд боломжийн санагдлаа. Заал авч байх үедээ дуу сонсоод зүгээр шүү дээ тэ. Гол нь энэ mp3, iphone гээд бүхий л хөгжим тоглуулагчтай харьцаж, холбогдож болдог давуу талтай юм. За ингээд би 9 оноо өглөө. Хир хэрэгцээтэй байх юм мэдэхгүй юм даа.Дижитал жааз бүхий үзэгний сав

За бас нэг хэрэгтэй юм байна. Надад бол тун таалагдсан. Магадгүй жааз нь жижигхэн, бусдаар бол тун хэрэгцээтэй. Миний тавих оноо 10! Ийм бэлэг бол хүнд тун зүгээр байх шүү тийм ээ? Үнэ нь 22.99 ам.доллар.
Хоол болгогч таваг

За мань мэт шиг залхуу хүнд зүгээр ч эд юм уу гэж бодогдохоор нэгэн төхөөрөмжийг бүтээжээ. Энэ нь 12 волтийн тог-нд залгаад өөр дээрээ хоол болгогч таваг. Мэдээж хоол болгоныг хийхгүй, бас тогоочдоо тус болдоггүй л байх. Гэхдээ өндөг зэргийг шууд шараад идвэл, эсвэл хоол шууд өөр дээр нь халаавал зүгээр ч юм уу. За мэдэхгүй ээ. Сайн ч юм шиг, муу ч юм шиг эд байна. Тавьсан оноо 7!
Цохиж болдог сэрүүлэг

Өглөө сэрэхэд ямар хэцүү байдаг билээ? Бас ядаж байхад сэрүүлэг муухай хангинаад л, ёстой цохиод хаячихмаар санагддаг даа тэ. За тэгвэл тэр чинь боломжтой болж гэнэ шүү. Дуугарахаар нь цохиж унтраадаг сэрүүлгийг Матиас Ланж хэмээх дизайнер зохион бүтээжээ. Тун дажгүй. Үйлдвэрлэгдээд өндөр үнэтэй биз бол авч хэд балбах юмсан хэ хэ. За 10 оноо тавилаа.
Гэрэлтдэг хувцас


За манайхан шиг шоудах дуртай хүмүүст бөөн аз болж дээ. Одоо орой үдэш гэртээ тогтож чадахгүй залуу халуу насандаа яваа, мөн шөнө ажилтай бүсгүйчүүдэд зориулж нэгэн буянтан ийм юм бүтээжээ. Ямар байна, таалагдаж байна уу? Мэдээж хэрэг. Гоо сайхан биеэ хувцсан доор нууж явдаг үе өнгөрчээ залуусаа. Бие чинь тэр чигээрээ анхаарлын төвд орох нь байна шүү дээ. Удахгүй диско баарнуудаар ийм хувцастай хүүхнүүд дүүрэхвий хэ хэ. За миний хувьд бол хархад сайхан, өмсөхгүй юм гэдэг үүднээсээ 8 оноо тавилаа.
За дээрх төхөөрөмж, шинэ санаа, шинэ бүтээлүүдийг ер нь бол би өөрөө зохиогоогүй, бодоогүй, интернэт ухан байж олсон мэдээллээ хуваалцаж буй нь энэ шүү :)
Амжилт хүсье!
Амжилт хүсье!
Subscribe to:
Posts (Atom)
