Monday, August 11, 2008

Даваа гариг, 8 сарын 11.

Monday, August 11, 2008
Оройтож унтаад ч тэр үү, эсвэл орой болсон хойно юм идсэндээ ч тэр үү, өглөө босох гэж хамаг тавьсан сэрүүлгүүдээ хангинуулан байж босов. Сүүлийн 1 жил би дор хаяж 2 сэрүүлэг дугарган байж босдог боллоо. Босоод, усандаа орчихоод цагаа харлаа. 8.40 болж байх юм. Сандраад такси дуудлаа. Хүлээнгээ үсээ сэнсдэж хатаагаад. Хам хум юмаа цуглуулаад ажилдаа гарлаа. Энэ бол минийн жирийн л өглөө. Тэгсэн хэрнээ Мондэй болхоор нэг л сэтгэл гэгэлзээд л, шинэ долоо хоног эхэлж байгаа болхоор ч тэр үү, нэг л шинэ, содон, гоё юм болох гэж байгаам шиг санагдаад, найдаад байх юм. Гэтэл энэ эгэл жирийн Даваа гаригийн өглөө, шинэ содон юу ч болохгүй, хэн ч юу ч амлаагүй байдаг.

Шинэ өглөө, шинэ хүн, шинэ газар гээд шинэ юм бүхнээс хүмүүс яагаад ихийг хүсэж, сайхан байна гэж найддаг юм болоо? Шинээр эхлэнэ, шинэ юм хэрэглэнэ, өмсөнө, шинэ хүнтэй танилцана, шинэ ажилд орно гээд тэр болгонд сэтгэл гэгэлзээд, хуучин байснаасаа илүүг мэдрэхийг, авахыг, үзэхийг хүн бүр л эрмэлздэг байх. Би бас мөн адил. Энэ өглөө яагаад ч юм энэ талаар эргэцүүлэн бодлоо.




Гэтэл тэр шинэ юм нь эргээд л нөгөө хуучин нь байдаг биш үү? Мэдээж шал өөр мэдрэмж төрүүлж сэтгэл санааг сайхан болгох нь бий л дээ. Шинэ юм хуучин болох цагт бид яах вэ? Дахиад л шинийг эрэлхийж эхлэнэ. Баасан ахын төрсөн өдөр болоход шинэ байсан 7 хоног хуучирна. Тэрний дараа дахиад л, дахиад л шинэ хоног өдрүүд... Энэ бүхэнд утга учир байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Харин цаг хугацаатай уралдаж, шинэ ч бай хуучин ч бай тэр л эргэн тойрны эд зүйлс, үйлдэл, хүмүүсээс сэтгэлийн жаргал авах нь хамгийн гол утга нь юм уу даа энэ амьдралын. Юу дуртай, юу хүсэж байгаагаа авах, хийх нь амьд явахын жаргал уу?



Friday, August 8, 2008

Хөгжилтэй мөч

Friday, August 8, 2008


Зайрмагны үйлдвэр



Марио Раппэр


Намайг яаж ч чадахгүй




Ёо ёо



Tuesday, August 5, 2008

Урьд шөнийн зүүд

Tuesday, August 5, 2008
Урьд шөнө би зүүдэллээ. Аймшгийн, хар дарсан биш ч гэлээ муухай зүүд. Дарамттай. Миний амьдралд болж бүтэхгүй байгаа бүхнээ нэг дор зүүдлэх юм. Энэ юуных вэ та минь ээ? Болоод бүтээд байна гэж өөрийгөө хуураад байна уу эсвэл болж бүтэхгүй юмаа бас санаж яв гэж мессеж илгээж байгаа юм болов уу? Бөөн асуулт толгойд эргэлдээд л. Энэ бол зүүд л дээ, гэхдээ яах аргагүй байгаа юмыг л зүүдэлсэн. Ингээд өдөржин дарамттай, муухай ааштай байгаа дээрээ бүүр ч муухай аашилна. Миний эргэн тойрон юу болоод байнаа, яанаа... Би гэж бөөн стресс нэг нөхөр гүйгээд л, ажиллад л, амьдраад л байдаг. Болж бүтэж байгаа нь бас цөөхөн ч юм уу...
Ядаж байхад бас зүүд н хүртэл дарамтлаад уналаа. Авраарай! :)

Monday, August 4, 2008

Наадмын дараа намар...

Monday, August 4, 2008
"Наадмын дараа намар" гэж монголчууд ярьдаг. Үнэн ч юм шиг. Гадаа хэдийн бороо хур орлооч гэлээ өвс ногоо нэг л гандангуй. Ингээд намрын сураг сонсогдоод ирэхлээр нэг л гуниг ч нөмрөх шиг санагдах юм. Удахгуй уйлагнасан бороотой өдрүүд ирнэ. Навчис шарлаж, модод нүцгэрэн хоцрох тэр үед гунигаар дүүрэн байдаг нь ямар учир вэ? Дахиад хавар, зун болохгүй юм шиг л зүрх шимширэхийг нь яана гээч.
Намар цагийг хайраа алдсан, гээсэн хүний зүрх сэтгэлтэй зүйрлэмээр. Уйлаад л, гунихраад л... Дахин хүнд дурлахгүй, хайрлахгүй, хайрлуулахгүй юм шиг.
За ингээд юу юугүй намар болгочихдог хайраа алдчихсан хүүхэн юмаа гэж олон хүн хэлэх л байхдаа. Үгүй шүү. Одоогоор хайраар бялхаад байгаа юмгүй ч гэлээ, хайр дурлал намайг одоохондоо эргүүлээгүй, би ч хайгаагүй байгаа шүү. Зүгээр л миний синдром хөдлөөд гиюүрч суугаа нь энэ.
Цаг хугацаа харвасан сум шиг явж байхад нэг л мэдхэнээ намар болчихсон байх вий хэ хэ. Гэхдээ өнөөдөр гадаа халуун, нар шарсан сайхан өдөр болж байна. Хүмүүсийн толгойд намар гэж бодогдоо ч үгүй байгаа даа. Би л харин цаг хугацааг товчилж намар болгож байна. Сэрүүхэн сайхан ч юм уу? Та бүхний зуны амралт дуусаад ажилдаа орход хэцүү байгаа биз? Дахиад жаахан амрах юмсан гэсэн бодол төрж байна уу? Даан ч зун дууслаа гэж... хэхэ.

Та бүхний сэтгэлийг тань гунигт бодлоор ээрүүлж мөн хүндэтгэсэн МТ :)


 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;