Tuesday, March 9, 2010

Долгион ах аа больё

Tuesday, March 9, 2010
Universe Best Songs 2010 нэрийн дор явагдаж буй 2 дахь удаагийн тэмцээний шалгаруулалтын 1-р хэсгийг өчигдөр цэнхэр дэлгэцээрээ харж суулаа.
Уул нь залуучуудыг дэмжсэн, авьяасыг нь илрүүлэх ийм тэмцээн тун дутагдаж байсан нь одоо нөхөгдөж байгаад UBS телевизийнхэнд болон зохион байгуулагчдад нь тун талархаж явдгаа юуны түрүүнд илэрхийлэх нь зөв болов уу. Оролцож байгаа хүмүүсийн хувьд харилцан адилгүй нас, хүйс, хэлний мэдлэг, авьяасаараа ялгарч тодрох нь мэдээжийн хэрэг. Үзэхэд хөгжилтэй нэгэн байхад энэ яах гэж энд орж байгаа юм бол доо гэж өрөвдөх нэгэн байх.
Мэдээж оролцогчид олон янз, харин шүүгчид энэ жил "Медремж байхкүү" алдарт хэллэгийн эзэн Рагү, "За яах вэ тэнцлээ" гэж адис хайрлах Долгион ах, "Ерөнхийдөө болж байна өө" гэж дэмжин өхөөрдөм царай гаргах Ариунаа гавьяат гээд хэвээрээ байна.

Харин өчигдрийн дугаарт нэгэн сонин зүйл ажигласнаа энэ тэмдэглэх гэсэн юм. Хоёр хөөрхөн хүүхэд орж байна. Үерхдэг бололтой охин банди 2 хөтлөлцөн орж ирээд эвлэгхэн дуэт хийчихдэг юм байна. Рагү нь алга, Ариунаа эгч "өө хөөрхөн болж байна, таалагдлаа, сайн байна" гэж байна. Харин Долгион ахын хэлсэн үгс үнэхээр намайг цочирдуулав. "Та 2 үерхдэг юм уу," "Есүсийг шүтдэг үү тээ" гэх тэнэг асуултаар нөгөө 2 оролцогчийг булдаг юм даа. Бурхан минь! Долгион ах минь! Танд тэр 2-н үерхдэг байна уу, үгүй байна уу, шашин шүтлэг нь ямар хамаатай юм бэ! Нөгөө хоёр нь хөөрхий бүлтэлзээд "тийм ээ, бид 2 сүмд явдаг" гэж хариулахад Долгион "аан" гэж муухай мушилзах юм. Есүс шүтдэг болохоор Долгион ахад таалагдахгүй байна гэнэ шүү. Үндсэн хуулийг тэнэг том зөрчсөн Долгион ах аа та тэр 2 хүүхдээс, үзэгчдээс уучлалт гуйгаач! Барууны хууль дүрмээ ягштал биелүүлдэг улсад бол одоо таныг наад наадмын чинь шүүгчийн ажлаас аль хэдийн аваад хаячихсан байгаа даа. Нас, хүйс, шашин шүтлэгээр ялгаварлахгүй ёстой биш үү? Та бол зөвхөн дуулах авьяасыг нь л үнэлэх ёстой юм биш үү? Мянга мянган үзэгчдийн өмнө гарч сурсан та хэлж буй үгээ мэдэж хэлж баймаар юм аа! Долгион ах аа больё!

0 санал:

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;