

Ингээд, энэ жилдээ яах вэ, угаасаа нүүдэлчин соёлтойгоо хэвээр байгаа юм чинь зудад дээрэлхүүлээд байна. За тэгж байтал, хүмүүс хот хөдөөгөөрөө ялгарч байгаад зодолдох нээ янз нь. Нэг нь хөдөөгийн малчиддаа, монгол малдаа тусламж дэмжлэг гэж гуйж, гувшиж, гуядаж ташуурдах нэг хэсэг. Энэ хэсэгт сонирхолтой нь хөдөө орон нутгаас сонгогдсон УИХ-н гишүүд, за тэгээд малчин ээж аавтай “хөдөө” хотынхон, мөн малчид өөрсдөө орох аж. Нөгөө талд буюу үүний эсрэг хот орон нутагт суурьшмал байдлаар нэлээд олон жил амьдарсан, мал аж ахуйгаас жоохон тасарчихсан гэхдээ мах иддэг хүмүүс нь нэгдэж байгаад тусламж өгөх, өгөхгүйдээ тулаад, гэр орон, албан ажил, ТВ, интернет-р талцан хэрэлдэж эхлэх юм.

Сонин сэтгүүл, мэдээ уншиж үзлээ. Хандивлаж байгаа нь хөөрхий нөгөө төсвийнхөн л хандивлаж байх юм. Нэг их мөнгө нь илүүдсэндээ, эсвэл бүгд 100 хувь зөвшөөрч 1-3 өдрийнхөө цалинг өгөөд ч байгаа бас биш л байх. Цаанаас нь нөгөө коммунист нийгмийн сэтгэлгээгээр хурааж аваа биз дээ хөөрхий.
Баян байгууллагууд, компаниуд, захирлууд, баячууд, гишүүд, бөхчүүд яасан бэ? Хаана явна вэ? Бодвол ихэнх нь амралтаа аваад ирж буцах шувуу шиг халуун орныг зорьсон байгаа болов уу.
Баян байгууллагууд, компаниуд, захирлууд, баячууд, гишүүд, бөхчүүд яасан бэ? Хаана явна вэ? Бодвол ихэнх нь амралтаа аваад ирж буцах шувуу шиг халуун орныг зорьсон байгаа болов уу.
Миний бодол: тодорхой хэмжээнд малчиддаа туслах хэрэгтэй, гэхдээ одоо төвлөрсөн төсвөөсөө биш, томоохон компаниуд, баян тодотголтой хүмүүсээс хураа л даа. Барьцмаар санагдах юм. Тэрбум төг хуваарилуулсан гишүүд яагаад мөнгө өгөхгүй байгаа юм бэ? Тус бүр нь 5-10 сая төгрөг тэр зуд болоод байгаа аймгууддаа өгч болно шүү дээ. Бидний төлдөг татварыг ингэж дур мэдэн үрэн таран хийх сайн юманд хүргэхгүй гэдэгтэй бол 100 хувь санал нэгдэж байгаа бөгөөд дарлагдсан ард түмэн нь нэг л өдөр босдог юм даа гэж...
2 санал:
Бэлчээрийн мал аж ахуйн ер нь зөв юм байна гэсэн хандлага АНУ, Японд дэлгэрээд, Японд тухайлбал ой руу оруулж бэлчээдэг болж байна. Энэ нь байгаль орчны тэнцвэрт их ач холбогдолтой зүйл юм байна гэдгийг фермерийн а-ахуй хөгжүүлсний дараа мэдэж байгаа юм байх өө.
To Anonymous,
Busad ulsuudad XAA-n handlaga oorchlogdoj bgam um baina, Gehdee minii sanal bol odoo baigaa Mongol ornii baidal, tsag agaart tohirson helberiig songoh n zov um baina gej buuj baigaa l daa. Japan, USA-d udor n -15, shuni n -35'C, esvel odor shunogui - 35-s deesh baih uur amisgaltai gazar mal belcheerluuleh gej baidaggui bolov uu gej bodoh um. Cheers!
Post a Comment