Monday, June 30, 2008

Зээлийн Түүх буюу Кредит

Monday, June 30, 2008
Кредит буюу зээлийн түүх хөгжингүй орнуудад хүн бүрт нээгдээд нилээд олон арван жилийг ардаа орхисон бол энэ санааг Монгол улсад хэрэгжүүлэх гэсээр 6-7 жил болж байна. Уг санаа нь явсаар л, аажим аажимаар жинхэнэ утгаараа хүнд хүртэхүйц хэмжээнд очих гэж гэлдэрж л явна. "Банкууд мэдээлэл солилцох гэрээ байгууллаа" гэсэн мэдээ Оллоо дээр тавигдсанийг хараад өөрийн эрхгүй сонирхож үзлээ.

ХААН, Монгол шуудан, Хас банкны удирдлагууд Монгол банктай хамтран ажиллах, зээлдэгчийн мэдээлэл солилцох гэрээ байгууллаа. Арилжааны банкууд одоо орон нутагт салбар нэгжээ байгуулж, зээлийн vйлчилгээ vзvvлж эхэлснээр иргэд банк, санхvvгийн vйлчилгээг хvртэх нь нэмэгдэж, єрх болон бизнесийн vйл ажиллагааг санхvvжvvлэх, олон банкны єрсєлдєєний vр дvнд зээлийн хvv буурах зэрэг олон сайн тал ажиглагдаж байгаа ч зээлийн зvй бус давхардал ихээр үүсэх болжээ. Єнгєрсєн нэг жилийн хугацаанд Монголбанкны мэргэжилтнvvдийн хийсэн шалгалтаар арилжааны банкууд зээлийн эрсдэлд орох нь ємнєх жилvvдээс ихэссэн тул ийм гэрээ хийхэд хvрсэн байна. Уг гэрээнд банкуудын єрсєлдєєнийг зєв урсгалаар явуулах зорилгоор зээлийн зvй бус давхардлыг арилгах, зээлдэгчийн талаархи мэдээллийг харилцан солилцох, хамтран ажиллах талаар тусгажээ.
Өнөөдрийн Тойм (Дугаар 143/2430)

Бусад арилжааны банкнууд нь яасан юм бол? Эрсдэл хүлээдэггүй юм уу, эсвэл зээл олгодоггүй юм уу? Европ, Америкийн зуу зуун жилийн түүхтэй эдийн засагт бол энэхүү кредитийн мэдээллийг Төв банк биш тодорхой тусгай зөвшөөрөл бүхий хувийн байгууллага хариуцаж хийдэг. Учир нь энэхүү зээлийн мэдээлэлд хүний нууцад хамаарагдах бүхий л мэдээлэл багтдаг болхоор тэр. Төр хүний хувийн нууцад хамаагүй нэвтрэх эрхгүй байтал, манай Монгол Банк зээлийн түүхийг нь цуглуулаад л сууж байх юм. Бас одоо арилжааны банкнуудтай хуваалцана гэж байна. Тэгхээр таныг юу хийдэг, хаана амьдардаг, ямар хувцас өмсөж, юу иддэг гэхээс эхлүүлээд, гурван үеийн намтар, хэнтэй сууж, хэнтэй сүүлэрснийг чинь хүртэл хэн дуртай нь мэддэг болохнээ. Ганц аврал нь та банкнаас зээл авж байгаагүй бол мэдээлэл тань хадаглагдагүй байж болох талтай. Хэрэв энэ кредит түүхийн мэдээлэл замраагүй, удирдлаггүй, хамгаалалтгүй байх аваас та бидэнд хүнээс юм нууна гэдэг ойлголт үгүй болохнээ. Бүх зүйлийг хэн нэгэнд хэдэн бор төгрөг өгөөд л мэдчихнэ.


Та санхүүгийнхаа мэдээллийг хүн бүрт тараагаад яваад байх уу?

1 санал:

Anonymous said...

Интересно написано....но многое остается непонятнымb

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;