Monday, June 23, 2008

Манай орц 1

Monday, June 23, 2008
Манайх олон орон сууцны адил орцондоо жижүүртэй. 10-аад жилийн туршид нилээд хэдэн жижүүрийн нүүр үзсэн орц. Одоо байдаг жижүүр маань 40 орчим насны эмэгтэй. Хоёр хүүхэдтэй. Том нь 12-13 орчим насны банди, бага нь 5-6 настай охин. Охины нэрийг Хулан гэдэг. Тэр маш ажилсаг, ээждээ өглөө болгон орц цэвэрлэхэд тусладаг, гадаа цас орохлээр шүүрдчихсэн зогсож байдаг. Өглөө бүр ажилдаа явахдаа би түүнтэй дайралддаг. Аав нь байдаг үгүйг сайн мэдэхгүй ч байдлаас ажиглахад, байхгүй, эсвэл архичин. Гэвч тийм жаахан байж их хэжгүүхэн, инээгээд, хааяа нэг тоглочихсон гүйж явдаг юм. Харин ээж нь бол надтай л адилхан амьдрал үзэж яваа нэгэн, гэхдээ мэдээж бид 2-ын хооронд маш их ялгаа бий л дээ. Мэдээж тэр хүнд амьдрах орон, ажиллах газар үгүйдээ л орц манаж, цэвэрлэж яваа залуу хүн. Гэхдээ л, заримдаа арай дэндүүлхэд нь миний зүрх шимшхрэх юм. Хааяа жижүүр эгч архи ууна. Тэр хавийн юм уу, эсвэл бойфрэнд нь юм уу хар юм ирж умгархан өрөөнд нь хонуут өнжүүт архидана. Тэр үед тэр бяцхан охин хаана хондог бол гэж бодхоос л... Арай дэндүү. Мэдээж миний амьдрал биш, гэхдээ тэр охины ирээдүй нүдэнд минь харагдаж, биендээ ахадсан зовлонг үүрж яваад нь, үүрүүлж байгаад нь амьдралд цухалдаж, уур хүрэх юм. Арчаагүй, хүүхдээ гэдэггүй ээжийн буруу юу, угаасаа л хатуу байдаг амьдрал уу? Тэр хөөрхөн охины ирээдүйг нь бодвол архиддаг ээжээс нь салгаад сайн хүмүүсээр өсгүүлвэл сайн гэж ахархан толгойд минь орж ирэх юм. Гэтэл ээжтэйгээ байгаадаа хязгааргүй баярлаж байгааг нь харахлээр, салгаж амьдын тамд унагах хэрэг юу билээ ч гэж бодогдох юм. Энэ хорвоо яасан утгагүй, ухаангүй байх юм дээ!

0 санал:

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;