Wednesday, January 28, 2009

Чиний үгүйд

Wednesday, January 28, 2009
Чамайг явдаг тэр өглөө хаврын анхны бороо яг л кинон дээр гардаг шиг цонх тогшоод, зөөлөн шивэрч байсан. Чи минь өглөө эрт босч хувцасаа бэлдээд, цайгаа уучихаад намайгаа зөөлхөн үнсээд "Чамайгаа санах байхдаа" гэж хэлж билээ. Ажил ихтэй, намайг санах завгүй байхыг чинь мэдэж байсан хэрнээ л тэр үгэнд чинь баярлаж билээ. Чиний зөөлхөн уруулын амтыг мартахгүй гэсэндээ чанга тэврэн үнсүүлэн зогсохдоо ингээд л бүр явчихаж байгаа юм шиг санаж нүднээс нулимс дуслаж билээ.
Тэр л өдөр саяхан мэт санагдаж байна. Чиний үгүйд
би ихийг бодсон, чамайг мөч бүхэнд үгүйлсэн. Гадуур гиюүрэн алхахдаа хажууд байна гэж төсөөлсөн. Бороо орох бүрд чамайг явсан өглөөг санасан. Чиний үгүйд би хатсан цэцэг, навчгүй мод, наргүй тэнгэр мэт байсан. Би ганцаараа бол усгүй гол, дусалгүй бороо, салхигүй шуурга гэдгээ ухаарсан. Чи надад амь амьдрал бэлэглэгч учраас би чамд хайртай. Чихэнд чинь шивнэх зориг хүрдэггүй ч, хорвоо ертөнцөд чамд хайртайгаа би чимээгүй зарласан.
Маргааш чи минь ирнэ. Хажууд байгаагүй үед чинь бодсон бодол, хүссэн сэтгэл, ассан дурлалаа нуух цаг минь ойртож байна. Би чамаас бүхнээ нууна. Хайр сэтгэл, энхрийлэл, сангалзасан үеэ бас нууна. Чамайг эргэж ирхэд чинь би хуучин хэвээрээ, үл тоомсорлосон бүсгүй болон хувирна. Чиний үгүйд би ...

Saturday, January 10, 2009

Хөөрхөн залуу гэнээ

Saturday, January 10, 2009
Саяхан нэгэн инээдтэй ч гэмээр, өрөвдөмөөр ч гэмээр юм уу явдал болоод... Яахуу мессенжер-р нэгэн хүн танилцья гэж орж ирлээ. Би огт хараагүй, мэдэхгүй ай-д байна. "За," гээд анкет бөглөж байлаа, тэгсэн "чи ямар бүсгүй вэ" л гэнэ. Тэгэхлээр нь "би жирийн нэгэн, илүү дутуу гайхуулаад байхааргүй бүсгүй" гэсэн, тэр залуу "би тун дажгүй, царайлаг залуу ш дээ" л гэж байна. Тэгснээ "зургаа үзүүлээч" гэнээ. Тэгхээр нь миний гэдэн хөдлөөд, "чиний зургийг эхлэж үзэж байж болноо" гэсэн, "за үзүүлье" л гэж байна. Бурхан минь ямар ч мундаг өөртөө итгэлтэй юм. За тэгээд надаа зургаа үзүүлвээ. Хүн өөрийг мэдэрч болно, эрдэж болно, гэхдээ л бас... айн хэ хэ хэ. Тийм хүн өөрийгөө царайлаг дажгүй залуу гэж хэлэхлээр миний голоод байсан залуучууд юу болох вэ айн хэ хэ. Би гэтэл тийм ч айхтар царай хардаггүй гэж өөрийгөө бодоод байдаг... Аяа яа яа... Одоо үед нөгөө "бурхангүй газар буг галзуурна" гэдэг билүү, тэр нь л болоод байх шиг. Ихэнх эрчүүд нь гадаадад гараад, эр хүйсний дутагдалийн байдалтай болонгуут, хүнд тоогддоггүй байсан хэдэн юм нь хаданд гарчээ. Өөрийгөө царайлаг гээд байгаа хүмүүсийн зургийг нь та нар олж үзээрэй. Би л лав, ямар ч стандарт тавиад царайлаг, дажгүй гэж л лав хэлэхгүй дэг. Охид, бүсгүйчүүд минь ээ, бид нар дордлоо, доошиллоо гэхэд ийм хүмүүсийг өөрсдөд нь лаг гэж итгүүлэх шаардлагагүй л баймаар юм. Царай муутай дээрээс нь монгол эрчүүд бас дээрэнгүй, задгай цамаан болжээ. Эхнэртэй байж явалддаггүй эр хүн гэж л лав энэ Монголд тун бага болсон бололтой. Юм үзэж, нүд тайлаагүй, эрдэм номгүй, залхуу хойрог, архичин, шоучин, хүүхэмсэг энэ үлдэгдэл залуучуудыг бид авч суугаад тэжээх шаардлага байна уу даа?!
Гайгүй сайхан дээр нь яадгийм, алалцаад ав л даа, чадахгүй бол гадаад хэл сурж гадаад хүн сонирх, бүүр болохгүй бол лесби бол л доо хэ хэ. Ямар ч л байсан, ийм инээдтэй өрөвдөм амьтадыг тэжээх хэрэггүй л болов уу.. Тэрний дэргэд нохой авч тэжээсэн нь үнэнч байна даа. Гэхдээ энэ бол миний л бодол... Мэдээж сайхан, чадалтай залуучууд зөндөө байгаа, гол нь "эрдэмтэй хүн даруу" гэж тэд нар ингэж өөрсдийгөө дөвийлгөж, сайхан муухайгаа хэлэлцдэггүйд л хамаг учир оршином... Төлөв төвшин, эрдэм номтой, ухаалаг залуус олон болох болтугай! хэ хэ хэ. Гүүд найт.

Wednesday, December 31, 2008

Шинэ Жилийн Мэнд!

Wednesday, December 31, 2008

Friday, December 26, 2008

Дуучин болвоо...

Friday, December 26, 2008
Миний хувьд дуучин биш, сайн дуулдаггүй ч гэсэн дуулах дуртай. Их сургуульд байхдаа найз охинтойгоо мөн ч их караокэ ордог байж билээ. Бид 2 сүүлдээ бүүр "архичин" шиг хүнээс мөнгө зээлэн зээлэн караокэ орж өдөр бүр дуулдаг "караокэчин" болчихсон, сайхан дурсамж. Сүүлийн хэдэн жилд бол хааяа нэг ажлынхан болон найзуудаараа караокэ ордог, мэдээж олуулаа юм хойно ганцаараа дуулаад байж болдоггүй. Тэгээд л 1-2 дуу л дуулдаг. Хоолойны бэлтгэл ажил хийгдээгүй болхоор мэдээж гарахгүй хөгийн юм дуулна хэ хэ хэ.
Харин сая шинэ жилийн бэлтгэл ажил гээд манай ажлынхан попури гээч юмыг нь бичүүлэв. Анхны удаа студид бичлэг хийлгүүлсэн болхоор хоолой чичрээд, их хачин байсан шүү. Харин одоо зориг ороод, 2-3 дуу үнэ багатай студид бичүүлэх саналыг ажлын сайн дурын уран сайханчиддаа тавиад дэмжлэг авчихаад сууж байна. Тэгхээр бид хэд нийлж байгаад дотоодын буюу хувийн хэрэгцээнд, өөрсдөө л сонсох нэг дууны CD-тэй тун удахгүй болох байх гэж найднам. Бас л сайхан дурсамж үлдэх байхдаа. Хөгширсөн хойноо хуучирсан CD тоглуулагчаа асааж аваад л, CD-гээ тавиад ач зээ нартаа "За энэ эмээ нь дуулж байгаам... Хүний залуу нас аа гэж...сайхаааааан" гэж ирээд л дурсах байхдаа хэ хэ хэ.

Харин та бүхнээс хүсэх зүйл бол Англи, Монгол хэл дэр нээг их хоолой шаардаад байдаггүй гоё дууны нэр, санаануудыг хэлж өгөөч, плийз? Баярлалаа!

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;