
Тэр л өдөр саяхан мэт санагдаж байна. Чиний үгүйд би ихийг бодсон, чамайг мөч бүхэнд үгүйлсэн. Гадуур гиюүрэн алхахдаа хажууд байна гэж төсөөлсөн. Бороо орох бүрд чамайг явсан өглөөг санасан. Чиний үгүйд би хатсан цэцэг, навчгүй мод, наргүй тэнгэр мэт байсан. Би ганцаараа бол усгүй гол, дусалгүй бороо, салхигүй шуурга гэдгээ ухаарсан. Чи надад амь амьдрал бэлэглэгч учраас би чамд хайртай. Чихэнд чинь шивнэх зориг хүрдэггүй ч, хорвоо ертөнцөд чамд хайртайгаа би чимээгүй зарласан.
Маргааш чи минь ирнэ. Хажууд байгаагүй үед чинь бодсон бодол, хүссэн сэтгэл, ассан дурлалаа нуух цаг минь ойртож байна. Би чамаас бүхнээ нууна. Хайр сэтгэл, энхрийлэл, сангалзасан үеэ бас нууна. Чамайг эргэж ирхэд чинь би хуучин хэвээрээ, үл тоомсорлосон бүсгүй болон хувирна. Чиний үгүйд би ...
1 санал:
wow
ДУРЛАЧИХЖЭЭ
АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ
Post a Comment