Wednesday, May 21, 2008

Архичин болох уу?

Wednesday, May 21, 2008
Өчигдөр орой 2 кружка пиво уугаад согтолтын байдалд оров ш дээ. Хүн хөгширнөө гэж, хүүхэд нохойн доог болно гэж үнэн үг шүү. Архи пиво уудаг байсан ёстой хүүхэд настай минь цуг оджээ хөөрхий хэ хэ. Гэхдээ архи уугаад жаргаж яваа юм шиг харагдах хүмүүст атаархах сэтгэл төрнөм. Түрхэн зууртаа ч атугай бүх зүйлээ умартаж наргиж цэнгэж чадаж байхад, би гэж хүн ууж чадахгүйдээ, санаа байв ч сачий нь хүрэхгүйдээ бухимдаж 2 пивондоо халаад явж байхдаа таарсан гэж харааж байхав дэ кэ кэ.

Зурхай гэж нэг сайхан юм бий, тэр зурхай гээчийг нь хаа сайгүй бичдэг. Олон газраас уншихад намайг архи, мансууруулах бодисонд орох өндөр хандлагатай гэж бичсэн байдаг юм. Тэглээ гээд би архичин болох уу эсвэр хар тамхичин юм уу? Сэтгэл санаа тогтворгүй үед ч бас уумаар ч юм шиг болох юм. Гэхдээ ээж гэж нэг эрхэм цол хэргэмийг аваад зүүчихсэн чинь бас болдоггүй юм байнаа. Юм бүрт л хариуцлагатай хандаад, кэцүү кэцүү. Хүүхэд нүдэнд үзэгдээд, утсаар загнаад байж суулгахгүй. Тэгээд ер нь тав тухтай ууяа ч гэсэн ууж чадахгүй хий л бухимдаад, горьгүй ээ. Архи уулгаж сургана гэдэг дамжаанд явмаар ч юм шиг.

Хааяа нэг сэтгэл онгойтол яримаар санагдаад, яг ярья гэхээр бас хэнд итгэж ярих вэ гэж тээнгэлзээд л. Согтуу баймаар ч юм шиг. Над шиг ингэж согтоё гэж боддог хүн байдаг болов уу?

Хүүхэд маань үүнийг уншвал ээжээсээ ичэж үхэх байхдаа. Хөгширж үхэх гэж байж хүн онигоонд хийлээ гээд хүүхэддээ загнуулад явж байх юм болов уу даа :) Гэхдээ би архичин болохгүй гэж хэлэхгүй ч гэлээ, тийм болохгүйн төлөө явна гэж амлахгүй ч гэлээ, ... ... ... амьдралаа боднооооо хэ хэ.

Ямар нэг сургааль айлдах гэсэнгүй, миний бодрол байлаа гэж...

Thursday, May 15, 2008

Арай ч дээээээээ

Thursday, May 15, 2008
Даваа гаригт болсон хүчтэй газар хөдлөлтөөс болж Хятад улсад олон хүн амь насаа алдаж, гэр оронгүй хүнд байдалд ороод байгааг мэдээллийн суваг бүрээр мэдээлж байгаа. Хүн бүрт өрөвдөх сэтгэл төрж л байгаа. Гэтэл News.mn дээр ийм мэдээлэл гарсан байх юм.

"Дэлхийн улс орнууд БНХАУ-д туслахаа илэрхийлж байна. Япон улс гэхэд таван сая ам.долларыг амлаад байна. Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 50,000 ам.долларыг бэлэн мөнгөөр нь өгөхөөр шийдвэрлэсэн байна."
(http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=15513#0.9566629951588618)

Ёстой онигоотой юм. Бэлэн мөнгөөр энэ өчүүхэн юмыг яаж өгнө гэж хэлж чадаж байнаа. Ядаж эм, хүнс, эмч явуулж болно доо. Гэтэл үгүй ээ, заавал бэлнээр нь гэж байна шүү. Манай орон ядуу л даа, гэхдээ хоёрын хооронд ийм юм өгнө гэж байхаар өгөхгүй байсан нь дээр баймаар.


Панкипсин гэж түлэгдэлт, шарханд сайн нөлөөлдөг, эдгэрэлтийг нь хурдасгадаг гэдэг алдарт эмийг ядаж тэр 50,000 ам.доллартаа явуулал даа. Панкипсины ид шидийг дараах орнуудад мэдрэж л байсан.



1987
- Чернобылийн атомийн цахилгаан станцын осолд нэрвэгдэгсдэд
1988 - Армяны газар хөдлөлтийн үед
1989 - Афганистанд НҮБ-ын тусламжаар
1989 - Зөвлөлт Башкирт, Уфа-Челябинскийн төмөр замын осолд өртөгсдөд
1989 - Румынд МУЗН-ийн шугамаар
1995 - Сахалинскийн газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд
1997 - Эрхүүгийн онгоцны осолд нэрвэгдэгсдэд
2002 - Афганистанд Монголын ЗГ-ын тусламжаар
2004 - БНАСУ-д Монголын ЗГ-ын тусламжаар

Төрийн тэргүүнд маань ийм тэнэг хүмүүс сууж байгаа юм уу гэж дуу алдуултал шийдвэр гаргаж байх юм. Ум маани бад ми хум!

Tuesday, May 13, 2008

Шинэ Мэдээ

Tuesday, May 13, 2008
Эрэгтэй хүний цамц үйлдвэрлэгч Этон компани энэ жил 80 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа гэнэ шүү. Энэ үйл явдалд зориулж Этон компани та бүхэнд энэхүү содон бэлгийг бариж байна. Энэхүү цамц Эгипетын 100% ноосон дээд зэрэглэлийн даавуугаар хийснээс гадна, товч бүрт нь алмааз эрдэнэ шигтэгсэн гэнэ. Үнэ нь £23,000 (буюу 52,210,000 ₮). Бараг нэг өрөө байрний үнэтэй энэ цамцаар гангархыг хүсвэл ... Надад захиалгаа өгч болно. Гол нь би мөнгийг чинь аваад Хүүхэд Асран Хүмүүжүүлэх Төвд хандивлах болно. Яагад гэвэл Монголын үй олон хүүхэд өлсөж цангаж байхад та энэ цамцыг өмсөх эрхгүй. Энэ бол миний хууль :)

За дараагийн сэдэв рүү оръё. Энэ бол хүүхнүүдэд зориулсан мэдээ.

Та машин бариж яавхад тань өсгийтэй гутал чинь саад болж байна уу? Тэгвэл Их Британийн Шэйлас Уеелс даатгалын компанийн хийсэн судалгаагаар эмэгтэй жолооч нарын хийсэн арван аваар осол тутмын нэг нь урт өсгийтэй гуталаас болдог гэсэн тооцоо гаржээ. Ийм дизайнерууд дараах шийдэлийг санал болгож байна. Хувирагч гутал хүүхнүүдээ! Бид нарт энэ л дутаад байсан, ашгүй дээ тийм ээ! Дуртай үедээ өндөр өсгий, хэрэгцээтэй үед нам өсгий. Үйлдвэрлэж эхлэх л юм бол би хамгийн түрүүнд авнаа!

Monday, May 12, 2008

Just Friends буюу найз

Monday, May 12, 2008
Жирийн найзууд байх хэр амархан бэ? Тэнэг асуулт байна уу? Тэгвэл та энэ асуулт асуухаас өөр аргагүй байдалд орж үзсэн үү? Би л лав орж үзсээн. Мэдээж эмэгтэй хүнтэй ийм байдалд орж үзээгүй гэдгийг болгооно уу кэкэ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс найзууд байж болох уу? Би болно гэж боддог, гэхдээ нэг НО бий. Тэр нь юу вэ гэхээр, аль аль нь бие биенийгээ эр эм гэдэг утгаар нь огт сонирхохгүй байх. Ийм тохиолдолд сайн найзууд байж бололгүй яахав. Хэн нэгэн нь л нөгөөхдөө сэтгэл гаргаад санаашраад эхэлбэл тэр friendship будаа гэсэн үг. Тэрийг маш хатуу аргаар мэдэж авлаа. Мөн тэнэг хүн шүү хэхэ. За ингээд, дараа дараагийнхаа харилцаанд энэ мэдэж авсан шинэ мэдлэгээ хэрэгжүүлнэ л гэж бодож байгаа, гэтэл амьдрал тун тоглоомтой юм болхоор, айгүй л бол тун хачин юмтай учруулах вий кэкэ. За ингээд богинохон ч гэсэн бодрол минь дууслаа.
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;