Monday, December 22, 2008

Хайр нь яачихваа

Monday, December 22, 2008
Хүлээгээд байхад ирдэггүй удаад, хүн хүлээлгээд байдаг яасан үнэтэй хайр вэ? Хувь хүнээс нь шалтгаалж алаг үзээд байна уу гүй юу, хайр гуай, айн? хэ хэ хэ. Хайр, чи өөрөө муухай. Өөрийгөө надаас, бас тэрнээс харамлаад бид хоёрыг учруулахгүй юм. Тэр ч бас л хайр чамайг зүхээд надтай учрах гээд яаран, тэсэн ядан суугаа даа. Гэтэл чи зөрүүд зан гаргаад хувиаа хичээгээд зүгээр л суугаад байх юм. Бид хоёрыг учруулчихаад дараа нь амралдаа. Хайр чи бүхний эхлэл мөртөлөө бас бүхний төгсгөл байж чаддаг агуу чадалтай ч гэлээ өөрийгөө ингэж тоож, хамраа сөхөж болохгүй шүү дээ. Өөрийгээ чи харамгүй тараа л даа. Чамаар дутсан хүмүүс энэ хорвоогоор дүүрэн, чамайг Өвлийн өвгөн аав, Шинэ Жилээс илүүгээр хүсэн хүлээж, жоохон хүүхдүүд шиг л мөрөөдөж сууна. Одоо яг Шинэ Жил болж байхад сүр хүчээ үзүүлээд, гайхамшиг байдаг гэдгийг баталж өгөөч Хайр гуай :) Тэгсэн цагт таньд мөргье, сүр хүчинд чинь бишрэе. Будрах хаялах цастай цуг ирээрэй. Жавар хургасан өдрүүдийн уртад зүрх сэтгэлийг минь дулаацуулах л гэж чи ирээрэй, чамайг урья!


Monday, December 1, 2008

Ажил гэж алмас, би гэж ягчис

Monday, December 1, 2008
Яааа, блог гээч юмаа тоохоо болиод их удаж байх шиг байнаа хэ хэ. Гомдож байгаа даа. Ажил гэж aймар, би гэж завгүй хүүхэн болж байнаа. Ажил солигдоод, эвгүйтээд явчих чинь кэ кэ кэ, гэхдээ муу зүгрүү биш ээ. Ирээдүйдээ бүр сайн болно ш дээ. Зүгээр л өөртөө болон үр хүүхэддээ нэг хэсэгтээ цаг зав гаргаж чадахгүйдээ л санаа зовох юм. За яахав, сингл мом-ийн зовлон юм уу даа. Ингэд амьдралын бор хоногууд хажуугаар элсэн манхан адил аажуухан урсан өнгөрөөд, би гэж хүн жилээр биш сараар ч хөгшрөөд байгаа юм уу, залуужаад байгаа юм уу, мэдкүээ кэкэ. Ямар ч л байсан оргил өөд тэмүүлсэн хэвээр шүү. Гол нь оргил дээр гарсан чинь 40 гарчихсан орь ганцаар зогсож байх вий гэхээс л айдас нөмрөх юм. Тэр үед хүүхэд айгүй л бол тусдаа гарчихна, би одоо тэгээд хөгшин аав ээжийгээ хараад үлдэх юм уу хаашаа юм бэ, шал дургуй хүрчлээ кэ кэ. Ер нь одооноос Б планаа бодож, төлөвлөж байнаа. Тусдаа өөртөө нууцаар мөнгө хадгалаад аялал хийж, Дисней ланд орж өөрийгөө зугаацуулдаг юм уу хаашаа ч юм. Хүний амьдрал ч гэж нээрээ хурдан юмаа. За за, "эмээ зан" гаргахаа больё. Гоё охин зан гаргахаас ха ха ха. Чийрс ёо! (Cheers yo!)


Friday, November 14, 2008

Май гоод... бас ийм юм байх гэж

Friday, November 14, 2008
Үүнийг хараад ёстой л май гоод гэж дуу алдав ш дээ. Эмчилгээний зориулалттай аппарат шүршүүр авч зориулалтыг нь сайн уншаад ч, яах гэж ийм сүртэй, үнэтэй аппарат (8,000 ам.доллар) бүтээснийг ойлгосонгүй. Усаа хамах, цэвэрлэх гээд 100-н ажил өөртөө нэмэх юм. Хүн төрөлхтний өөрийн хөдөлмөрөө хөнгөвчилөх гэж бүтээсэн зарим бүтээлүүдийн талаар өөрийн эрхгүй бодлоо.
Хөдөлмөрөө хөнгөвчилж байна гээд улам залхуу, тэнэг болсон хүмүүн төрөлхтөн нөгөө "Терминатор" кинон дээр гардаг шиг компьютер, сайбер оюун ухаанд дарлуулах цаг удахгүй ирэхвий ч гэж дэмий балай юм бодож суух юм.
Тооны машин бүтээгдэж нийтийн хэрэглээ болсоноос хойш тооны хүрдээ цээжилдэг хүн ховордсон гэхэд хилсдэхгүй. Би ч гэсэн цаг тухайн үедээ хүрд үхтэлээ л цээжилсэн, одоо санаж байгаа нь тун бага болжээ. Юм л бол тооны машин, компьютерээ ашиглах гэх юм. Миний цээжилдэг тархины хэсэг бол бүүр унтарсан. Хүний нэр, утас цээжлэх ч шаардлага алга доо, гар утасны мемори гэж гоё юм байхад. Эгчийг нь жоохон байхад (кэ кэ ) шүлэг, томьёо гээд л цээжилж, дүн авдаг, мартаж болохгүй зүйлс их байлаа гэж. Харин одоо ч интернет, утас, бяцхан тархи гээл зөндөө гоё туслагчтай, цээжилэх хэрэг ч алга дөө. За тэгээд цааш нь ярьвал, автомат аяга угаагч гэж нэгэн хөдөлмөр хөнгөлөгч байнаа. Цуглуулж байгаад л нийтэд нь нэг сайхан угаагаад, уул нь дажгүй, гэхдээ нөгөө хүн нь юу хийх үү? Бодвол ТВ-гээ л хараад суух байх даа тэ :) Том том гадаад хэлний толь бичгүүдийг одоо харахлээр уур ч хүрэх шиг. Үүнийг нэг софт болгоод үгээ бичингүүт нь орчуулга, утгыг нь найдвартай олоод өгчихдөг програм зохиочихгүй юм байхдаа гэж харааж суух үед, урьд нь яаж болоод байдаг байснаа мартсан байлаа гэж.
Хөдөлмөр хөнгөвчилхөөр бүтээгдсэн гэхдээ нэг их сүртэй ашиг өгдөггүй, дээрхи зурган дээрхи шүршүүр шиг юмыг бүтээж мөнгө, цаг заваа үрж, оюун ухаанаа чилээх ч гэж дээ. Хүмүүн төрөлхтөн болон би хаашаа явж байгаа юм болдоо? Хэдэн сарын дараа ингэж бичсэнээ айгүй л бол санахгүй дээ, харж байгаарай кэ кэ :)

Tuesday, November 11, 2008

Дэлгэрэнгүй...

Tuesday, November 11, 2008
Би саяхан нэг Монголын "болоошдээ" жагсаалт ухааны юм бичээд байсан даа. Түүнд орсон нэг зүйл нь Монгол улс өөрсдөө троллейбус угсарж, үйлчилгээнд гаргасан явдал гэж ирээд л бичсэн. Харин тодорхой мэдээлэл тавиагүй. Гэтэл энэ блогт тун дэлгэрэнгүй бичсэн байна.

Та бүхэн орж үзээрэй! Монгол уран гартнууддаа туслаад, УБ хотдоо ч гэсэн нэмэр болчих юмсан.

http://sanakae.blogspot.com/2008/07/blog-post_24.html

Баярлалаа!
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;