Friday, August 8, 2008

Хөгжилтэй мөч

Friday, August 8, 2008


Зайрмагны үйлдвэр



Марио Раппэр


Намайг яаж ч чадахгүй




Ёо ёо



Tuesday, August 5, 2008

Урьд шөнийн зүүд

Tuesday, August 5, 2008
Урьд шөнө би зүүдэллээ. Аймшгийн, хар дарсан биш ч гэлээ муухай зүүд. Дарамттай. Миний амьдралд болж бүтэхгүй байгаа бүхнээ нэг дор зүүдлэх юм. Энэ юуных вэ та минь ээ? Болоод бүтээд байна гэж өөрийгөө хуураад байна уу эсвэл болж бүтэхгүй юмаа бас санаж яв гэж мессеж илгээж байгаа юм болов уу? Бөөн асуулт толгойд эргэлдээд л. Энэ бол зүүд л дээ, гэхдээ яах аргагүй байгаа юмыг л зүүдэлсэн. Ингээд өдөржин дарамттай, муухай ааштай байгаа дээрээ бүүр ч муухай аашилна. Миний эргэн тойрон юу болоод байнаа, яанаа... Би гэж бөөн стресс нэг нөхөр гүйгээд л, ажиллад л, амьдраад л байдаг. Болж бүтэж байгаа нь бас цөөхөн ч юм уу...
Ядаж байхад бас зүүд н хүртэл дарамтлаад уналаа. Авраарай! :)

Monday, August 4, 2008

Наадмын дараа намар...

Monday, August 4, 2008
"Наадмын дараа намар" гэж монголчууд ярьдаг. Үнэн ч юм шиг. Гадаа хэдийн бороо хур орлооч гэлээ өвс ногоо нэг л гандангуй. Ингээд намрын сураг сонсогдоод ирэхлээр нэг л гуниг ч нөмрөх шиг санагдах юм. Удахгуй уйлагнасан бороотой өдрүүд ирнэ. Навчис шарлаж, модод нүцгэрэн хоцрох тэр үед гунигаар дүүрэн байдаг нь ямар учир вэ? Дахиад хавар, зун болохгүй юм шиг л зүрх шимширэхийг нь яана гээч.
Намар цагийг хайраа алдсан, гээсэн хүний зүрх сэтгэлтэй зүйрлэмээр. Уйлаад л, гунихраад л... Дахин хүнд дурлахгүй, хайрлахгүй, хайрлуулахгүй юм шиг.
За ингээд юу юугүй намар болгочихдог хайраа алдчихсан хүүхэн юмаа гэж олон хүн хэлэх л байхдаа. Үгүй шүү. Одоогоор хайраар бялхаад байгаа юмгүй ч гэлээ, хайр дурлал намайг одоохондоо эргүүлээгүй, би ч хайгаагүй байгаа шүү. Зүгээр л миний синдром хөдлөөд гиюүрч суугаа нь энэ.
Цаг хугацаа харвасан сум шиг явж байхад нэг л мэдхэнээ намар болчихсон байх вий хэ хэ. Гэхдээ өнөөдөр гадаа халуун, нар шарсан сайхан өдөр болж байна. Хүмүүсийн толгойд намар гэж бодогдоо ч үгүй байгаа даа. Би л харин цаг хугацааг товчилж намар болгож байна. Сэрүүхэн сайхан ч юм уу? Та бүхний зуны амралт дуусаад ажилдаа орход хэцүү байгаа биз? Дахиад жаахан амрах юмсан гэсэн бодол төрж байна уу? Даан ч зун дууслаа гэж... хэхэ.

Та бүхний сэтгэлийг тань гунигт бодлоор ээрүүлж мөн хүндэтгэсэн МТ :)


Friday, August 1, 2008

Би түүнтэй байхад

Friday, August 1, 2008
Би түүнтэй байхад
Бэтгэрж санасан сэтгэл минь дэвтдэг
Би түүнийг үгүйд
Бачуурж санаашран гиюүрдэг

Би түүнгүйгээр нэг ч алхам хийдэггүй
Тэгсэн хэрнээ би үзэн яддаг
Тэгсэн хэрнээ би хайрладаг
Би түүнтэй байхад жаргалтай бас зовлонтой

Харанхуй шөнө тэр нар болж гийдэг
Нүдийг минь сохортол гэрэлтдэг
Өдөр болхоор сар болж манддаг
Нарны гэрэлд тэр нь жулддаг

Инээж, уйлуулж намайг зовоодог
Илэн таалж, урж тасдаж цочоодог
Гэхдээ би түүнийх
Гэхдээ тэр минийх
Бусад нь надад хамаагүй
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;