Monday, August 4, 2008

Наадмын дараа намар...

Monday, August 4, 2008
"Наадмын дараа намар" гэж монголчууд ярьдаг. Үнэн ч юм шиг. Гадаа хэдийн бороо хур орлооч гэлээ өвс ногоо нэг л гандангуй. Ингээд намрын сураг сонсогдоод ирэхлээр нэг л гуниг ч нөмрөх шиг санагдах юм. Удахгуй уйлагнасан бороотой өдрүүд ирнэ. Навчис шарлаж, модод нүцгэрэн хоцрох тэр үед гунигаар дүүрэн байдаг нь ямар учир вэ? Дахиад хавар, зун болохгүй юм шиг л зүрх шимширэхийг нь яана гээч.
Намар цагийг хайраа алдсан, гээсэн хүний зүрх сэтгэлтэй зүйрлэмээр. Уйлаад л, гунихраад л... Дахин хүнд дурлахгүй, хайрлахгүй, хайрлуулахгүй юм шиг.
За ингээд юу юугүй намар болгочихдог хайраа алдчихсан хүүхэн юмаа гэж олон хүн хэлэх л байхдаа. Үгүй шүү. Одоогоор хайраар бялхаад байгаа юмгүй ч гэлээ, хайр дурлал намайг одоохондоо эргүүлээгүй, би ч хайгаагүй байгаа шүү. Зүгээр л миний синдром хөдлөөд гиюүрч суугаа нь энэ.
Цаг хугацаа харвасан сум шиг явж байхад нэг л мэдхэнээ намар болчихсон байх вий хэ хэ. Гэхдээ өнөөдөр гадаа халуун, нар шарсан сайхан өдөр болж байна. Хүмүүсийн толгойд намар гэж бодогдоо ч үгүй байгаа даа. Би л харин цаг хугацааг товчилж намар болгож байна. Сэрүүхэн сайхан ч юм уу? Та бүхний зуны амралт дуусаад ажилдаа орход хэцүү байгаа биз? Дахиад жаахан амрах юмсан гэсэн бодол төрж байна уу? Даан ч зун дууслаа гэж... хэхэ.

Та бүхний сэтгэлийг тань гунигт бодлоор ээрүүлж мөн хүндэтгэсэн МТ :)


Friday, August 1, 2008

Би түүнтэй байхад

Friday, August 1, 2008
Би түүнтэй байхад
Бэтгэрж санасан сэтгэл минь дэвтдэг
Би түүнийг үгүйд
Бачуурж санаашран гиюүрдэг

Би түүнгүйгээр нэг ч алхам хийдэггүй
Тэгсэн хэрнээ би үзэн яддаг
Тэгсэн хэрнээ би хайрладаг
Би түүнтэй байхад жаргалтай бас зовлонтой

Харанхуй шөнө тэр нар болж гийдэг
Нүдийг минь сохортол гэрэлтдэг
Өдөр болхоор сар болж манддаг
Нарны гэрэлд тэр нь жулддаг

Инээж, уйлуулж намайг зовоодог
Илэн таалж, урж тасдаж цочоодог
Гэхдээ би түүнийх
Гэхдээ тэр минийх
Бусад нь надад хамаагүй

Thursday, July 31, 2008

Эд нар юу дуулаад байнаа!!

Thursday, July 31, 2008


Аяалгуу сайхан Монгол хэлийг ингэж муухай болгох гэж хэ хэ хэ. Энэ ямар дуу дуулаад байгаам бэ? Ёстой сонсож байгаагүй юм байна. Арай өөрсдөө зохиож дуулаад байгаам биш бээз!

Monday, July 28, 2008

Сонин боловч Үнэн Мэдээ 1

Monday, July 28, 2008
Өнгөрсөн 6 сард Аризона мужийн Меса хотын цагдаад эр эм 2 хүн хэрэлдэж, эд зүйл эвдэж байна гэсэн нэгэн дуудлага иржээ. Цагдаа болон сүүлдээ тусгайгийнхан оролцсон энэхүү үйл явдал хэрхэн төгссөн талаар та тааварлаж байна уу? Тэгвэл цагдаа нар гэрт дайран орход 21 настай залуу өөрөө өөртэйгөө хэрүүл хийж, нэг бол эр хүний бүдүүн дуугаар, нэг бол эмэгтэй хүний шингэн хоолойгоор орилж хашгирж байсанд цагдаагийнхан алмайран зогссон гэнэ. Тэр залууд эмнэлгийн тусламж үзүүлжээ.

(Аризона Репаблик сонин, 2008 оны 7 сарын 1)



Европын Холбоо жимс, хүнсий ногоо зархад маш хатуу хяналт тавьдаг байна. Жишээ нь 250 төрлийн алиманд 35 хуудас, өргөст хэмх шулуун, банана муруйсан байх ёстой гэсэн дүрмүүд байдаг байна. 6-р сард Английн худалдаачин Тим Доун 5,000 ш кивиг нь зархыг зөвшөөрөөгүй талаар гомдол мэдүүлжээ. Учир нь түүнд байсан энэхүү кивинүүд нь байх ёстой хэмжээнээс 1 мм, жингээс 7 грамаар дутуу байсан ба эднийг үнэгүй өгөхийг хүртэл хоригложээ, учир нь үнэгүй өгөх нь зах зээлийн үнийг хэлбэлзүүлэх аюултай гэж үзсэн байна. Вашингтон Постын мэдээлж байгаагар Европын Холбооны "стандартууд улам бүр сайжирч" байгаа ба сонгинод зориулсан 10 хуудас дүрэм мөн түүний 19 удаагийн нэмэл өөрчлөлт байдаг бол Нидерландын Вант Улсын Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамнаас үүнд дахин 29 хуудас 43 зураг бүхий нэмэлт өөрчлөлтийг өргөн барьжээ.

(Вашингтон Пост сонин 2008-07-08, Дэйли Мэйл сонин (Лондон) 2008-06-27)


Англи Улсын Норфхамтон Дэд Шүүхээс гудамжны эсрэг талд байрлах байшин уруу нэгэн хоригдолыг шилжүүлэхийн тулд хамгийн ойр байх (91.7 км) шоронгоос машин дуудсан байна. Хулгайн хэргээр ял сонссон Марк Байлей-г гудамжинд алхах үед нь хүмүүс үзэн ядах, доромжилох, хийсэн хэргийх нь төлөө ичээх зэрэг "хүний эрхэнд халдсан" үйлдлүүд гархаас сэргийлж ийнхүү машинаар зөөсөн байна.

(
Дэйли Телеграф сонин (Лондон) 2008-06-06)



*** МОНГОЛД ИЙМ БАЙДАГ БОЛООСОЙ ТЭ ХЭ ХЭ ХЭ***
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;