Thursday, April 30, 2009

Бороо Гоулд уу Мөнгөн бороо юу

Thursday, April 30, 2009
За алдарт Бороо Гоулд ХХК-ийн ажилчид тэмцэж байна, суулт зарлалаа гээд л сонин, ТВ, радио бүх сувгаар мэдээлж байна. Би нарийн нандин учрыг нь мэдэхгүй, ойлгохгүй байж болно л доо. Гэхдээ ажиллаад, тухай бүрд нь цалингаа авч явчхаад одоо ажилласан жил тутамдаа 10,000 ам. доллар нэмж нэхнэ гэхээр жоохон буухгүй л байна даа. "15 жил уурхайгаа ажиллуулж олборлолт хийнэ гэж ЗГ-тай тохироо хийчхээд 5 жилд хамаг баялгийг минь аваад явчихлаа, одоо бид ажилгүй болж байна, Монголын баялгийг монголчуудад..." гэх шалтгаан, уриа лоозонтой жагсаж агсах ажилчдыг нь хараад миний нүд орой дээр гарах гээд байх юм, яах уу?

Нэгдүгээрт, тэгж татварын хөнгөлөлт өгсөн МУ-н ЗГ тэнэг байна. Хэрэв гэрээгээ зөрчиж татварын таатай үедээ хамаг ажлаа хийгээд ашгаа аваад байгаа бол ЗГ нь шүүхэд хандах бус уу? Тэр ажилчдад тэр нь ямар хамаа байна? Төрийн төлөө оготно боож үхэх гээд байгаа юм уу, эсвэл цаанаа эдийн засгийн асар нарийн сонирхол яваад байгаа юм уу гэж хардахаар.

Ямар ч эрүүл ухаантай бизнесмен хэн нэгэнтэй 15 жил ажиллана гэж хөдөлмөрийн гэрээ хийдэггүй л байлтай, ялангуяа олон жил зах зээлд ажиллаж байгаа барууны мэргэжилтнүүд арай тэгж тэнэгтээгүй нь ойлгомжтой. Тэхээр мэдээж гэнэт халагдсаны төлбөр гэж МУ-ийн Хөдөлмөрийн хуулийн дагуу олгогдох 1-3 сарын цалингийн хэмжээтэй тэнцэх мөнгийг ажилчид нэхэмжлэх бүрэн эрхтэй. Гэтэл ажилласан жил болгондоо нэмэгдэл 10,000 ам. доллар гэж нэхээд байх юм. Яасан гэж тэр юм болоо?

Анх ажилд орохдоо хүнд хүчир ажил хийдэг хүнд салбар гэдгийг мэдсээр байж ажилд орсон биз дээ. 15 жил ажиллана гэж найдаж байсан нь талаар болж 5 жил ажиллачхаад халагдсандаа сэтгэл гонсгор байгаа нь ойлгомжтой. Гэхдээ Бороо Гоулд чинь дахин нэг орд аваад нэрээ өөрчлөөд ажиллах юм гээ биз дээ. Үнэхээр сайн ажиллаад байгаа бол тэр хүнийг авч үлдэж дараагийн орд дээрээ ажиллуулахыг л бодно шүү дээ.

Манай монгол ажилчид өөрсдөө хайхрамжгүй, сэтгэлгүй ажилладаг, байнга ажил тасалж архи уудаг байж хүн хэдэн төгрөг хийлээ гэсэн сургаар тэднээс яажшуухан авах вэ л гэсэн бодол төрөх юм, ичээсэй! Гадаад дотоод мэргэжилтэн ажилтнуудыг ялгаварлаж байна л гэнэ. Энэ чинь аль ч улсад байдаг зүйл, ойлгож ядаад байх юмгүй шүү дээ. Үнэхээр чадалтай тэдний хэмжээнд хүрнэ гэж байгаа бол энэ босоод багаа ажилчид нь гадаадад мэргэжилтнээр ажиллаад өндөр цалин ав л даа, хэн ч тэрийг нь боогдуулаагүй шүү дээ. Бүх зүйл нээлттэй.

Энэ бүх зүйлийг би ямар нэг юмыг ойлгохгүй болохоор ингэж сэтгэж байж болох, гэхдээ тэдний өөрсдийн ярьж хэлж байгаагаас бол тэдэнд гэнэт халагдсаны тэтгэмж гэгчээс өөр юм нэхэх, өгөх ямар ч үндэслэл харагдахгүй байна.Үнэндээ толгойлж байгаа хэдэн хүн болиосой! Үнэнчээр ажиллаж байсан хэдэн ажилчидынх нь нэр хүнд хэцүү, өрөвдмөөр юм даа.

0 санал:

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;