Wednesday, October 1, 2008

Дарангуйлагч

Wednesday, October 1, 2008
Энэ бол хэн нэгэн төрийн албан тушаалтан, дарга, босс биш, жирийн нэг залуу. Магнай гэх энэ залуу урьд нь амьдрал зохиож явсан нэгэн. Хөөрхөн хоёр охинтой эцэг хүн. Өөрийгөө сайн эцэг, сайхан залуу, бусдаас онцгой гэж боддог.
Дарангуйлагч гэсэн нэрэндээ жулдсан ч байж болох авч Тунгаагийн хувьд дарангуйлагч болж хувирсан аж. Өдөр шөнөгүй залгана, уулзья гэх мэтээр яршиг болсоор хэд хонолоо. Танилцсан түүх гэвэл их амархан. Найз бүсгүй нь түүнд танилцуулсан, ингээд л түүх эхэлсэн. Магнай хэмээх энэ залуу Тунгаад эхэндээ таалагдасан ч гэлээ, дурлаагүй. Шулуухан, шудрага гэмээр зан төлөв нь таалагдаж татагдсан аж. Гэвч өдөр хоног өнгөрөх тусам Магнайгийн жинхэнэ нүүр төрх нь илэрж, Тунгаагийн дургүй нь хүрж эхэлжээ.

Тэрээр Тунгаад байнга л юм заана, - Чи юу мэддэг юм, юу ч мэдэхгүй байж, гэх зэргээр дарамтлана. Тунгаагийн хувьд нас тогтож амьдралд төдийлэн их суралцаж амжаагүй ч гэлээ ингэж хэлүүлэхээс дургүй нь хүрнэ. “Өөрөө хэн болоод юу үзчихээд ингэж надад дээрэлхүү хандаж байнаа” гэхээс уур нь хүрж үзэн ядах сэтгэл нь улам тодорсоор. Харамсалтай нь Магнай Тунгаад татагдаж байгаа хэрнээ ийнхүү муухай аашлаж байгаагаа үл ойлгоно. Өөртөө хэт итгэсэн, бусадыг үл ойшоосон зан нь өөрт нь туслах биш, лай болж байгаагаа үл анзааран Тунгааг эргүүлдсээр.
Нэг л өдөр Тунгаагийн тэвчээр барагдаж, түүнээс хол байх хүсэлтээ тэрэнд хэлж орхижээ.
Магнайгийн хувьд урьд нь иймэрхүү татгалзсан хариу авж үзээгүй. Сууж байсан эхнэр нь ч ингэж түүнийг үл тоомсорлож байсангүй. Магнайгийн цээжинд уур омог шатаж, “Больвол тэр л биз, би энэ хүүхнийг гуйна гэж юу байхав ” хэмээн бодож Тунгаагийн хэлсэнийг тоосонгүй.
Тунгаа харьцаагаа таслаад хэд хоножээ. Үнэхээр таслачихна гэж санагүй явсан Магнайгийн хувьд том цохилт болжээ. Огт уулзахгүй, залгах ч үгүй байгаа Тунгаад гомдох ч шиг, уур ч хүрэх шиг. Хэд хоног тэвчиж, тэгээд яалт ч үгүй өөрөө залгажээ. Харин Тунгаа утсаа авсангүй. Тэр өдөр ч, дараа дараагийн хэд хоногт утас нь нэг бол салгасан, эсвэл дуудсан авч хариулахгүй байж.
Гайхаж цөхрөлөө барсан Магнайд нэгэн мэргэн санаа төрөв. Гуйгаад болохгүй бол гуядаад гэдэг шиг, Тунгаагийн өөрт нь “сайн найзууд хэвээрээ үлдэж болох юм” гэсэн нь санаанд нь буулаа. Ингээд мессэж бичиж, “Найз нь чиний хэлсэнийг сайн ойлгож байна. Би бодож байгаад охидууд дээрээ буцаж очихоор шийдлээ. Харин хоёулаа сайхан найзууд явья” гэж Тунгааруу явуулжээ. Хариу байдаггүй. Хэд хонолоо.
Магнай хааяа нэг Тунгааруу залгана, харин хариу үл ирнэ. Ингэж байтал Тунгаа нэг л өдөр утсаа авдаг юм байна. Магнай баярлаад, “Хайзууд байя, хааяа нэг ярьж, уулзаж байя л даа” гэх мэт баахан юм ярьчихав. Гэтэл Тунгаа түүнд үл ойшоосон хэвээр хандсаар л, “Үгүй ээ, чамтай ярих юм алга. Уулзах ч хэрэггүй” гэж хариулжээ. Үүгээр Магнай бууж өгсөнгүй. Нөгөө л дээрэнгүй аашаараа “Чи хүнийг таниагүй байж ингэж битгий дугаарлаж харьц. Чи юу ч мэдэхгүй байна. Чи юун сүртэй юм” гэх мэтээр Тунгааг дарамтласаар. Ингэж дарамталсаар тэрээр Тунгааг өөрийн болгон гэж авна гэж бодож байгаа юм байх даа?


0 санал:

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;