Wednesday, December 7, 2011

80-аад оныхон гэж...

Wednesday, December 7, 2011
Бид наяад оныхон. МАХ, ТАЛХ гэсэн бичиг хажуу талдаа томоор бичсэн ачааны машин ирэхийг цонхоороо харчихаад дэлгүүр лүү чавхаддаг, усны цүдгэрийн урдуур харайж сэрүүцсэн наяад оныхон.

Mesenger, Twitter бай­гаа­­гүй ч таалагдсан охиндоо бичсэн захиаг минь хүргэж өгөх найзууд байсан, хүссэн үедээ гадаад улс руу аялж чаддаггүй ч эх орныхоо цэв цэнхэр агаараар цээж дүүрэн амьсгалсан,... Facebook-дээ мянган найзгүй ч хөршийнхөө нэрийг мэддэг байсан наяад оныхон.

Чипс, шоколадтай зайрмагны амтыг мэдрээгүй ч, хатсан яавлаг, цагаан самрыг хамгийн амттай гэж боддог, 99 суваггүй, нэвтрүүлгийг зогсоож, ухраадаггүй ч телевизийн хөтөлбөрийг бичиж аваад үзэх киногоо отдог, гадаа тоглож, радио­гийн нэвтрүүлгээр хичээлдээ явах цагаа тоолсон, FM-ээс кас­се­тан дээр дуу хуулж, хальсыг нь хуруугаараа эргүүлсэн, “Өглөөний санамж”-аар өглөөг эхлүүлж, “Улаан шугам” руу захиа бичсэн наяад оныхон.

Багшдаа зодуулсан ч аав, ээжээсээ тас нууж, атмааны отдог газраас зам бууруулж найз охидоо гэрт нь хүргэсэн баатрууд. Цүнхийг нь барьж, гараас нь хөтөлчихөөд улайдаг ичимхийчүүд.

LV, Zara төсөөлөөгүй, эгчийнхээ хувцсыг хурдхан багадаасай л гэж хүлээсэн тэвчээртэнгүүд. Автобусанд ороод сандал руу зүтгээгүй ч ядарсандаа болоод уначихалгүй очих газраа хүрдэг л байсан, ном уншаад нүдээ нухалж, уйлснаа нуудаг зөөлхөн сэтгэлтнүүд.

Чийгтэй байшинд дэлгэцний ард хэдэн цагаар шигдэж, нэгнээ буудаж суугаагүй, крантны ус ууж, цав цагаахан цас идэж, охидын нүүрийг угаасан ч өвчин тусч хэвтээгүй өлчирүүд.

Шуудай нүүрсийг өргөж дий­лэх­гүй уначихаад уйлж суусан ах, хонины хоёрдугаар мах авах гээд очерт зогссон эгч нар. Танихгүй ч гэсэн ахмад хүнд загнуулж гэмшиж зогссон дэггүйчүүд. Уух гэж биш бүжиглэх гэж цугласан нөхөд, хөлдүү төмөр долоож хэлээ нааж явсан гэнэнчүүд. Найзындаа очин модыг нь хагалж, усыг зөөсөн найзууд. Нэмж нэг л зүйлийг хэлэхэд, нээрээ аав, ээжүүд маань ажил ихтэй ч үлгэр ярьж, бүүвэйн дуу аялдаг байсан, бид наяад оныхон.

А.Шархүү

Tuesday, October 11, 2011

Буцах нүүдэл буюу "re-immigrants"

Tuesday, October 11, 2011
Шувууд хүйтрэхээр хүний нутаг руу нисэн одож дулаарахлээр нутагтаа ирж үр хүүхдээ өсгөөд дахиад л явдаг да. Одоо үед Монголчууд яг л тийм болж дээ.
10-аад жил АНУ, Европ-р хэрэн хэсүүчилж, ажил амьдралаа залгуулах нэг нь залгуулж, сурч боловсрох нэг нь боловсроод одоо эх орон руугаа нүүдэллэж байна. Нилээд том ч нүүдэл нааш айсуй.
Гадаад ертөнцөд байдал бишгүйдэж, АНУ болон Европын холбоонд 2009 оны санхүүгийн хямралын ул мөр мэдрэгдсэн хэвээр, түүгээр ч барахгүй хямралын шинэ давалгаа болох магадлал өндөр байгаа ба "аж төрөх улам хэцүү болж, ажил ч олдохоо байлаа" гэсэн сураг гараад удаж буй.
Нэг бодлын элэг нэгтнээ ирж байгаад нь баярлавч нөгөө талаас харахаар муу муухай үед нь хаяж явчихаад, сайн сайхан болсон үед нь эргэж ирж байгаа нь ёстой хуншгүй ч юм шиг. Тэднийг гадаад оронд "жаргаж" байхад нь энд эдийн засаг, нийгмээ төлөвшүүлэх гэж зүтгэж байсан маш олон хүн зовж л байсан. Миний хувьд тодорхой хэмжээнд нүүдэллэн явсан ч, хэзээ ч олон жилээр орхиж үзээгүй үүрээ сайжруулах тал дээр 0.0001%-н хувь нэмэр бас оруулсан л байж таараа өнгөрсөн хэдэн жилд. Гэтэл бидний бэлдсэн, бий болгосон нийгэм дээр "жаргагчид" зүгээр л хүрч ирээд том том ярьхад дургүй хүрээд байх юм. Адилхан гар бие оролцож энэ нийгэмээ улам сайжруулаач ээ, шинээр нүүн ирэгсэд "гадаадын иргэд ээ". Эх орон чинь л юм бол. Дэмий тэнэж тэнэж ирчихээд, одоо байгааг нь шүүмжилж муулаад, өөрсдөө юу ч хийгээгүй юм байж. Ичиж амьдраач re-immigrants-уудаа!!!

Friday, October 7, 2011

Үзээрэй

Friday, October 7, 2011
www.youtube.com/watch?v=D1R-jKKp3NA

Wednesday, September 21, 2011

Wednesday, September 21, 2011
Ер нь блог мог уншиж байгаа сонирхож байгаа хүн байгаа юм уу? Бүгд л Фэйсбүүк-рүү хошуурчээ. Үүний нэг нь би байлаа гэж хэ хэ.
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;