Sunday, January 23, 2011

Burhan gomdono doo

Sunday, January 23, 2011
Ta buhen Bolovsrol suvag deer yag odoo garch bga Hair Salon gdg nevtruuleg uzej bn u. Bi suwag solig bgad taarchlaa. Joohn uzsen estoi soliormoor umaa ha ha.
Heden zagwar omsogch nar toglojee. Za enuugeer neg um heleh gd bh shig baina. Zagwar umsogch taizan deeree zagwara umsood gunhalzaj baih n hamgiin goyo um baina, harin jujigleh awyasgui humuus hichneen goyi bietei tsarailag bgad jujigleh n unen teneg gedgiig uneheer batalj bh shig.
Ene jujig shig umiig n hen nairuulj hen iim avyasgui nohduudeer duurgedeg bainaa. Zugeer l goyo huuhen oruulchihwal nevtruuleg n amjilttai bolno gej bodson baihaa, yoyotoi bhaa. Harin ene saihan huuhnuud nugoo blond joke gdg shig hoorhon ch uhaan muutai huuhnuud bolj jujigledeg n estoi zuudee yarih gd hulgaigaa yariv gdg n bolj bh shig bn ha ha. Ta nar neg uzeerei. Estoi yamar ch hoshin shogoos iluu amidraliin comedy garj bn tsaana chin Bolovsrol suvag deer kkkk.


- Posted using BlogPress from my iPhone

Monday, January 10, 2011

Дахиад тикет

Monday, January 10, 2011
Дахиад л торгуулчихдаг байгаа. Ядаргаа юм аа. Яалт ч үгүй үнэхээр дүрэм зөрчсөн болхоор торгуулахаас өөр арга байсангүй... гэхдээ л харамсалтай юмаа. Хайран 5,000 төг. Манайх нэг их мундаг замын системтэй, олон замтай юм шиг, дандаа нэг зүгрүү явуулах гээд заасан тэмдэгээ болимоор юмаа, тэрийг нь дандаа зөрчиж би торгуулхаа болимоор юмаа. За бүгдэнд шинэ оны мэнд шүү!!! :)

Нээрээ замын хөдөлгөөний дүрэмийг Монгол, Англи, Оросоор нь орчуулаад http://www.traffic-institute.mn/ сайт дээр тавьцан байна лээ шүү, сонирховол.

Tuesday, December 14, 2010

Aнхны тикет буюу торгуулсан нь

Tuesday, December 14, 2010
За та бүхэн бүгд сонссон, харсан биз дээ, тэр шинэ камераар хянаж замын хөдөлгөөний зөрчил илрүүлж байгаа талаар. Зарим нь ч уже амтыг нь амссан байх тээ хэ хэ хэ. Би ч гэсэн хэд хоногийн өмнө амслаа шүү дээ. Энхтайвны өргөн чөлөөнөөс Чингис ЗБ уруу эргэдэг уулзвар дээр гэрлэн дохио зөрчсөн гэсэн гэмд буруутгагддаг байгаа хэ хэ. Шар байхад нь амжина гээд гарчихсан чинь цагдаа дүү зогсоодийм даа. Ингээд анхныхаа тикет буюу торгуулийн хуудсаа авч үздийм байжээ.
Би уул нь энэ системийг тун зөв юм болсон гэж үзэж байгаа. Үүнийг нэвтэрснээс хойш жолооч нар цагдаа байсан байгаагүй дүрэмээ сайн баримталдаг болсон байх гэж бодох юм. Гэхдээ нэг зүйл хэлхэд, хэзээ ногоон нь шар болж асдаг нь мэдэгдэхгүй гэрлэн дохио байхад над шиг жолооч бол сандарч тэвдээд нөгөө цагаан зураасыг нь өнгөрөөд зогсчих юм. Уул нь барууны хөгжилтэй орнуудад энэ хяналтын системийг нэлээд эрт нэвтрүүлсэн, гэхдээ гэрлэн дохиогоо ч гэсэн хэн хэндээ ойлгомжтойгоор зохицуулсан байдаг. Жишээ нь ногоон гэрэл шар болхоосоо өмнө 1-2 удаа анивчдаг. Энэ нь "за шар боллоо шүү, чи амжихгүй шүү, зогссон нь дээр" гэж жолооч нарт анхааруулж өгдөг. Монгол улсад гэрлэн дохиогоо ийм байдлаар зохицуулахад болохгүй юм үгүй байлтай. Хөөрхий хэдэн яарсан тэвдсэн жолооч нараасаа байнга мөнгө саах гээгүй л юм бол гэрлэн дохиогоо жоохон ухаантай болгож өгөөч зам зохицуулагч нараа.

Wednesday, December 8, 2010

12 сарын 8

Wednesday, December 8, 2010
За ингээд 12 сар гарчихлээр чинь нөгөө шинэ жил гэдэг настр нь ороод л, тун гоё доо. Би шинэ жилд бүхнээс илүү дуртай. Болдогсон бол бүтэн жил 365 хоног шинэ жил болдог болоосой хэ хэ хэ. Би жоохон байхдаа ёлкоо хураах дургүй 2 сар хүртэл байлгах гээд л тоосонд даруулаад байдаг сонин хүүхэд байж дээ. Биднийг жоохон байхад засдаг байсан ёлк одоо бодоход яасан ч царай муутай байсийн, бас тоглоом саа гээд их л ядуухан байж. Тэгсэн хэрнээ юунаас ч илүү аз жаргалыг мэдрүүлдэг байж билээ. Одоо ч тэгээд ₮500,000-1 сая хүртэл үнэтэй гацуур байх л юм. Гэхдээ хэзээ ч миний багадаа засдаг байсан хуучин гацуурыг минь гүйцэхгүй юмаа.

Нэг жил ингээд л өнгөрчих юм. Гоц гойд юм хийж бүтээх гээл байж байтал хэ хэ хэ. Тэгээд л яагаад ч юм шинэ он гарахлээр бүх юм шинэ болох юм шиг, бүх юм сайхан болчих юм шиг санагдаад л...

Жил бүрийн энэ л үед Би Чамд Хайртай гараад л тээ... Бид нар наснаасаа илүү үзчээд л дахин дахин үзэж дахин Үрлээгийн төлөө эмзэглээл, уйлах гээл хэ хэ. Харин энэ жил БЧХ-2 гарч нерв барах байхдаа :)

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;