Thursday, September 25, 2008

Хөгжмийн ертөнц ба Монгол од

Thursday, September 25, 2008
Хүүхэд залуучууд хөгжим гэдэг аугаа зүйлийг амтархан, шимтэн сонсож, тэрнээс бодол, ухаарал, үлгэр дууриалал авж байдаг гэхэд хэлсдэхгүй биз ээ. Хүн бүрийн мэдэж байгаагаар АНУ, Европ зэрэг улс гүрнүүд буюу "баруун" гээч нь энэ салбартаа ямагт тэргүүлж явдаг ба хөгжмийн шинэ хэлбэр, донж маягийг үүсгэн хөгжүүлж байдаг. Мэдээж Монгол залуучууд маань юу гэж дутахав, дууриана, хөгжүүлнэ, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхана. Дууриаж, хуулбарлаж болно, гэхдээ сайн сайханыг нь бус муу муухайг нь ихэнхдээ Монголынхоо ирээдүй болсон залуусдаа хүргээд байгаад нь сэтгэл зовнин үүнийг мутарлан сууна.

Эмэгтэй дуучид хамтлагууд нь шалиг завхай байдалыг, эрчүүд нь гормон ууж, цаг завгүй "төмөр өргөж" байж босгодог хэвийн бус булчинлаг бие хааг рекламдаж байгаа аятай. Мэдээж сайхан бие гоо үзэсгэлэнг үнэлэлгүй яахав. Гэхдээ энэ нь хүн бүрт заягаад байдаггүй. Бурхан бүх зүйлийг нь тэгш заяасан хүн гэж тун ховор болов уу. Секси дүр төрхийг авьяас уран бүтээлээсээ дээгүүр тавих, косметик мэс засалыг, хүдэр чийрэг бие хааг хиймлээр бий болгох нь хэвийн үзэгдэл болгоход тэд нар уриалан дуудаад байна уу даа.

Царайлаг нэгэнд нь авьяас дутуу гэх. За ингээд та бүхэн өөрсдөө одоо байгаа Монгол "од"-уудыг үнэлнэ биз дээ.


Том жижиг гэлтгүй хамаг юмаа дэлгэж суухад, зарим нь архи тамхи рекламдаж зогсох юм.





Wednesday, September 24, 2008

Нохойгоо дээдэлдэг Монголчууд

Wednesday, September 24, 2008
Хотны байтугай золбин нохойг өрөвдөж хайрлаж, хооллодог ардын маань уламжлал алга болж. Хүн бурхан болход буяныг дэлгэрүүлнэ хэмээн хүүхэд нохойг сайн хооллоо гэдэг билээ. Ер нь миний мэдэхийн буддын шашинд нохойг хүн төрөлтөй хамгийн ойр гэж их хүндэлдэг. Нохой хойд насандаа хүн болж төрдөг гэж Монголчууд үздэг, тиймдээ ч Солонгос, Хятадууд шиг нохойгоо гаргаж идээд байдаггүй.
Гэтэл сүүлийн үед зам дээр дайруулсан нохой элбэг болжээ. Энэ зунжингаа зуслан явдаг зам дээр хэдэн ч нохой ум маани болсоныг харавдаа. Өнөөдөр өглөө л гэхэд нэг том шар нохой Баянгол ЗБ-ын урьдах зам дээр дайруулаад үхсэн байх юм. Машинууд тойрж өнгөрөөд л. Миний нүд хальтраад харж ч чадсангүй. Айсан, балмагдсан. Мэддэг бүх мааниа уншаад л гарсан. Ум маани бад ми хум! Харин дайрсан хөгийн новш нь хараал тусаж үхэх байх даа. Санаандгүй дайрсан ч бай, ядаж замын хажууд гаргад тавьчихаж болно шүү дээ. Бүр сайхан сэтгэлтэй, буруугаа мэдэрж байгаа бол нэг газар булаад оршуулчихаж болно шүү дээ. Тэр чигээрээ зугтаагаад явчихсан байгаам даа. Маааниий мааааниий...

Үүгээр хэн нэгнийг буруутгах гэсэнгүй ээ, өдөр тутам болж байгаа үйлдлийг л тэмдэглэсэн билээ.

Thursday, September 18, 2008

Ц.Хулан : Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн

Thursday, September 18, 2008
Хүнийх болоод явчих нь бас л амархан байна даа
Энэ сарны дор яг л энэ газраа
Эргээд уулзах нь худлаа л байх даа
Бурхадын уран зураг мэт гоё цагаан үүл
Бусдын нутагт очоод бороо болоод асгана даа
Элсэн дээр тогтсон хос мөрний хонхорхойд
Эндхийн бороо орж дусаал тогтооно доо

Хэд гурван гүрвэл үүгээр гүйлдэж
Хээрийн соньхон худагнаас цангаа тайлна даа
Хармагийн бутны жимс ганц нэгээр унахдаа
Хайртай чиний минь цамцан дээр улаан толбоор үлдэнэ дээ

Одлог тэнгэрийн дор нойргүй хонож
Онцгой долоон бурханыг үдшийн үдэш зүсэлж
Үүр цайхыг үзэн бороонд норж явсан чинь
Үлгэр шиг санагдах цаг тийм ч холгүй байна даа...

Амраг минь
Алсаас чамдаа хундага өргөе
Хуучин уулздаг цэцэрлэгтээ ирье
Хуурай газрыг нортол уйлъя
Хулан гэдэг цэцэг эндээс лав ургана
Тэр цэцгийг чи минь тасдаж аваад
Энгэртээ зүүж гэртээ хариарай
Эхнэр чинь асуувал битгий хэлээрэй
Элгэндээ чимээгүй тэвэрч
Цэцгийн зулай дээр үнсээрэй...

Гуйж мөргөөд ч болов бурхан танаас хүсье
Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн
Гудамжинд өдрөөр эсвэл шөнө дөлөөр...
Гудайх оддын дор өвс ногоон дээр...
Хоёулханаа орон дотроо...
Хотол үймсэн европын гудамжнаа
Хонгор найз элбэгтэй Парижийн буудалд
Алтан говийн элсэн дээр
Америкийн шигүү хороололд...
Дэлхийн хаана ч гэсэн
Дээр доороо орон үнсэлдэж л буй
Лал, Христос, Буддын уншлага дор
Ламбада бүжгийн янаг аялгуун дор
Шалба норсон борооны бүлээн цутгалан дор
Шаахай болоод даашинзгүй, уруулын будаггүй
Үнсэлдэхсэн ...

Олдошгүй үхэшгүй хайртай амрагаа
Ороонго мод адил тэврээд
Родены баримал мэт хоёулаа
Мөнхийн мөнхөд үлдэхсэн

Thursday, September 11, 2008

Орой бүр хийдэг ажил

Thursday, September 11, 2008
Орой бүр хийдэг ажил гэхээр юу санагдаж байна? Хэ хэ. Биш биш, секс биш за :) За миний хувьд л лав биш. Би орой болгон хүүхдээ өвөртлөөд тас үсэрдэг. Орой найзуудтайгаа өдрийнхээ сонин сайханг мессежээр бичиж байгаад л тасардаг даа. Уйтгартай байгаа биз? Гэхдээ өөр аргагүйдээ ч юм уу, эсвэл хийх юмгүйдээ тэгдэг болов уу. Хүүхэд хэдий том ч гэлээ, гэрийхэнтэйгээ амьдардаг ч гэлээ, хүүхэд харах хүн олддоггүй гэж хэлхэд болно. Ийм байж яаж ч найз залуутай болхов дээ гэж хүмүүс надаа хэлдэг юм. Найз залуудаа зав гаргаж, цуг байж чадахгүйгээс хойш... Гунигтай юм... Уйллаа... Хүүхэд хардаг хүн авж үзсэн, гэрийхэн үглээ, ажилгүй дэмий байна гэж дарамтлаад. Хурдан тусдаа гарах юмсан. За гүүд найт! :)



 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;