Tuesday, August 26, 2008

Сонин боловч Үнэн Мэдээ 2

Tuesday, August 26, 2008
Даллас хотын нэгэн бизнесмен дэндүү завгүй эцэг эхчүүдэд зориулан нэгэн төхөөрөмж зохион бүтээсэн бөгөөд энэ нь тэд нарт автомашиндаа нялх хүүхэд авч явж буй талаар нь байнга сануулж байх үүргэтэй гэнэ. Жил тутам АНУ-д хэт халуунд машиндаа жоохон хүүхдээ мартан, орхиж бууснаас нас барсан тохиолдол хэд хэд гардаг байна. Дохиоллын системээ суурилуулах завтай л бол энэхүү төхөөрөмж нь хүүхдээ орхиж буусан тохиолдолд анхааруулах дохио дууграх юм байна. NBC телевизэд сурвалжлага өгсөн нэгэн ээж хэлэхдээ: “Ээж байхад завгүй, уймрах үе зөндөө, ийм үед энэ төхөөрөмж маш хэрэгтэй юм” гэжээ. [WOAI-TV-NBC, 7-30-08]



Энэ 7 дугаар сарын ёслол дээр Миннеаполис хотын Цагдаагийн дарга Тим Долан өнгөрөгч 12 сард гэмт этгээдүүдийн галт зэвсэг байж болзошгүй гэсэн байрлуу шөнө дунд хийсэн дайралтад оролцсон Тусгай Албаны цагдаа нарыг магтсан байна. Гэвч энэхүү байр нь буруу байр байсан бөгөөд айж балмагдсан оршин суугчид буцаан гал нээсэн байна. “Энэ үед ухрах нь хамгийн энгийн алхам байсан ч манай баг амархан бууж өгөөгүй” гэж Долан хэлжээ. Энэхүү байшин буун суманд сийчүүлсэн ч хэн нэгэн гэмтэж бэртээгүй байна. Хэргийн дараа Цагдагийн дарга уучлалт гуйсан ч, “маш хурдан буруу эргэж болох нөхцөл байдал байсан ч, манай мэргэжилийн хүмүүсийн ачаар ийм юм болсонгүй ” гэж мэдэгдэж байжээ. [WCCO-TV (Миннеаполис), 7-29-08]

Яагаад ч юм манай УБ-д болсон 7-р сарын 1-ний үйл явдалыг өөрийн эрхгүй санагдуулж байна шүү!




Юта мужийн Орем хотын цагдаа нар 21 настай бүлэглэлийн гишүүнийг 3 настай охиноос хулгайлж авсан гурван дугуйт ундаг дугуйгаар зугтааж байхад нь барьжээ. [Салтлэйк Трибюн, 7-1-08]





Үндэсний Пост сонины өнгөрөгч 7 сард мэдээлснээр Канадын Кюбек мужийн Монтреал хотын сэтгэцийн эмгэг судлаач Жоэл Голд мөн Иан Голд нарын баталж буйгаар тэдгээрийн өвчтөнүүдийн дунд өөрийгөө ТВ-ийн реалити шоунд оролцож эсвэл кинонд тоглож байгаа мэтээр итгэх хүртэлээ өвчилсөн хүмүүс хэд хэд байгааг олж тогтоожээ. Капграс төөрөгдөл хэмээх өвчний үед өвчтөн гэр бүлийн хүмүүс, хамаатнуудыг нь адил төстэй жүжигчидээр сольсон хэмээн боддог бол Голдуудын өвчтөнүүд бүх хөдөлгөөнийг нь дэлхий даяр үзүүлж буй гэж итгэж байгаа бөгөөд энэхүү өвчнийг Труман шоу төөрөгдөл хэмээн 1998 онд Жим Керригийн голд дүрд нь тоглосон “Труман шоу” киногоор нэрийджээ. [Үндэсний Пост сонин (Торонто), 7-19-08]


Monday, August 25, 2008

Анхны удаа 4 медал

Monday, August 25, 2008
Монгол Улс анх удаагаа Олимпийн дэвжээнээс 2 алт, 2 мөнгөн медал авлаа! Уухай! Өчигдөр өдөжингөө л "Монгол Монгол" гэж хашгирсан, машинаасаа цээжээ гаргаж орилсон хүмүүсээр УБ-н гудамж дүүрэн байсан. Би ч бас хөөрөөд орилмоор л болж байна билээ. 2.8 сая Монголчуудаас 4 медалтан төрнө гэдэг их хэрэг. Зарим хүмүүсийн дургуйцэл хүрж л байх шиг сонсогдсон. "Өөрсдөө авсан юм шиг ингэж галзуурах гэж" гээд л... Яадгийм бээээ! Өдөр болгон ийм юм тохиохгүй шүү дээ! Ядуурал, үгүйрэл, үнийн хөөрөгдөлд боогдож байгаа, сэтгэл санааны хүнд дарамтанд байгаа хүмүүс яагаад баярлаж болохгүй гэж. Бут авна ааа :)




Monday, August 18, 2008

Сонин хүмүүс 1

Monday, August 18, 2008
Өөртөө хэт их итгэлтэй хүмүүс нэг сонин. Муухай, муу гэсэн үг биш л дээ, гэхдээ миний хувьд хэт их өөртөө итгэх нь синдром мэт санагддагаа нуух юун. Өөртөө итгэлтэй байх хь яах аргагүй чухал, хэрэгцээтэй зан чанар, гэвч аливаа юм хэтрэхлээрээ аймар болдог талтай. Бүх зүйл таалагдах эсвэл үл таалагдах зан чанар сайн уу, муу юу? Хэт их итгэхлээрээ бусдыгаа, эргэн тойрноо харах, мэдрэх чанар нь буурдаг юм шигээ. Мэдрэх хэрэгтэй зүйлсээ мартаад, умартаад эхлэхлээрээ хүнээ байдаг байхаа. Бас нэг ажигласан зүйл нь бол хэт их итгэлтэй хүмүүс хүмүүнлэг байдлаа алдаж, эд хөрөнгө, мөнгө, эд агуурст шунах нь ихэсдэг мэт санагдсан юм. За ингээд өөрөө angel царайлаад хүн муулах гэсэнгүй, жирийн л нэг өөрийн бодол, ажиглалт зэргээс үүдсэн бодлоо бичив. Мөн надад дутагдаад байдаг тэр өөртөө итгэх итгэл нь ихэдсэн хүмүүст бас атаархаж явдагаа нуух юун.


Friday, August 15, 2008

Анхны Алтан Медал буюу 8 сарын 14

Friday, August 15, 2008
2008 оны 8 дугаар сарын 14 Монгол улсын түүхнээ нэгэн том үйл явдал болсноор тэмдэглэгдэн үлдэхнээ. Энэ нь Монгол улсын түүхэнд анх удаа Олимпийн Алтан медал авсан явдал байлаа. Н. Түвшинбаяр Жудо бөхийн 100 кг барилдаанд түрүүлж алтан медал хүзүүндээ зүүжээ. Энэхүү барилдааныг ард түмэн амьсгаа даран үзсэн агаад хожил тодорхой болсон мөчөөс эхлэн уухай хашгиран баярлаж эхэллээ. Хаа сайгүй баярлаж хөөрсөн хүмүүсээр дүүрсэн Улаанбаатар хот өрөө ч инээж хөөрж байна уу гэлтэй өнгөлөг үдшийг өнгөрөөлөө. Сүхбаатарын талбай дээр цугларсан олны дунд баярлаж согтсон төрийн 3-н өндөрлөг байсан нь жигтэй ч гэлээ, нийт ард түмний баяр гэдгийг илтгэсэн гэлтэй. Юутай ч өнөөдөр, маргааш баярлаж, хөөрсөн хүмүүсээр дүүрэн өдрүүд байхнээ.

Нилээд олон компани Олимпийн аврагадаа орон сууц, машин, бэлэг сэлт амласны сацуу, Монгол Улсын Ерөнхийлөгч МУ-ын гавЪяат тамирчин, Хөдөлмөрийн Баатар цолоор шагнажээ.

Хүн бүрийн сэтгэл тэнэгэр, санаа уужим, баяр хөөрөөр бялхсан энэ өдрийн мэндийг дэвшүүлье!

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;