
ТАНЫ ГЭРЛЭЛТ АЗГҮЙТЭХ 7 ШИНЖ ТЭМДЭГ
1. Хэрвээ та өөрийн сонгосон залуугаа гэрлэлтийн дараа өөрчлөгдөнө гэж бодож байгаа бол таны гэрлэлт удахгүйн тэмдэг. Энэ бол ихэнх хүмүүсийн гаргадаг алдаа. "Боломж, бололцоотой" хэмээн хэн нэгэнтэй гэрлэж, хожим тэд тэр боломж, бололцоогоо ашиглахгүй, гаргаж чадахгүй тохиолдолд та сэтгэл хангалуун бус байна. Хэрвээ та энэ хүнтэйгээ одоо ч бүрэн дүүрэн сэтгэл хангалуун бус байгаа бол хэзээ ч сэтгэл хангалуун байхгүй. Иймд гэрлэх талаар бодоод ч хэрэггүй.
2. Та тухайн хүнийхээ зан аашинд бус бие биендээ татагдах мэдрэмжид тулгуурлаж байгаа бол таны гэрлэлт азгүйдэх магадлал өндөр байдаг. Мэдээж бие биендээ татагдах тэр мэдрэмж нь харилцаанд гал халуун, дурласан мэдрэмж уур амьсгалыг авчирдаг. Гэвч халуун дурлал нь аяндаа унтрах үед та сонгосон хүн тань тантай таарахгүй ааш зантай, жишээ нь харамч, үглээ, ууртай, г.м, болохыг олж мэдэн түүний аашийг тэвчихгүй гэдгийг ухаардаг. Ийм түүний ааш занд гэрлэхээсээ өмнө олж мэдэх, ойлгох, мэдрэх шаардлагатай.
3. Хэрэв таны хайртай хүн танд юу хамгаас илүү хэрэгтэй байгааг мэдрэхгүй бол гэрлэлт бас л азгүйдэх замдаа ордог. Эрэгтэй эмэгтэй хүмүүс харилцан адилгүй сэтгэлийн хэрэгцээтэй байдаг. Ихэнхдээ бид бие биенийхээ хэрэгцээг мэддэггүй. Жишээ нь эмэгтэй хүнд нөхрийнхөө хувьд хорвоо ертөнц дээр хамгийн сайхан, чухал, зайлшгүй бөгөөд ганцхан эмэгтэй нь байхыг хүсдэг бол эрэгтэйчүүд эхнэр нь түүнд итгэдэг, хүндэлдэг, хэрэгцээтэй байна гэдгээ мэдрэх дуртай байдаг. Хэрвээ та хоёр бие биендээ хангалттай анхаарал тавьж чаддаггүй бол аль аль нь муу хань болно гэсэн үг.
4. Хэрвээ та хоёр амьдралд өөр өөр зорилготой бол гэрлэлтийн талаар бодоод ч хэрэггүй. Амжилттай гэрлэлтэд зан ааш таарч тохирох, хайр дурлалаас гадна амьдралыг үзэх үзэл, аливаа нэг нэгдмэл зорилго, сонирхол байх хэрэгтэй байдаг. Хэрэв тэр талаараа та 2 тэс өөр хүмүүс бол гэрлэлтээ хойшлуулсан дээр болов уу.
5. Орондоо адил хэмжээний таашаал авч чаддаггүй бол та гэрлэх гэж яараад хэрэггүй. Нилээд хэдэн жилийн өмнө бол сексийн чадвар, туршлагагүйгээр гэр бүл болдог байсан. Энэ нь нэг талаасаа сайн ч гэлээ, бие биендээ таашаал өгөх ойлголт дутуу дулимаг, гэрлэсэн хойноо орондоо таарч тохирохгүйгээ мэддэг байсан нь харамсалтай. Харин одоо бол секс хувьсгал гарч гэрлэхээсээ өмнө хэдэн ч удаа хэнтэй ч хамаагүй "тестлэх" боломж бүрдсэн. Иймд сексийн талаар таарамжгүй байх нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаануудын нэг гэдгийг сана.
6. Ханийнхаа хажууд байхдаа амар амгалан, сэтгэлийн тайтгарал амсдаггүй бол таны гэрлэлт амжилтгүй болох магадлал тун өндөр. Та гэрлэсэн хүнтэйгээ насанд туршдаа хамт амьдарна гэж нэгэн гэр бүл үүсгэдэг учраас энэхүү мэдрэмж танд одоо төрөхгүй бол дахиад нэг сайн бодоод үз дээ. Хайртай хүнийхээ хажууд байхад чөлөөтэй тайван, аз жаргал, амар амгалан мэдрэгддэг байх ёстой. Хэрэв та түүнээс болон түүнтэй холбоотой аливаа нэг юмнаас айж эмээж байгаа бол гэр бүлийн аз жаргалыг амсахгүй л болов уу.
7. Хэрэв та гэрлэлтээр өөрт тань байдаг аливаа нэг асуудлыг шийдэх эсвэл ганцаардлаас зугтаж гэрлэж байгаа бол энэ хамгийн буруу шийдвэр. Хэрвээ та одоо өөрийгөө азгүй, ганцаардмал гэж мэдэрч байгаа бол гэрлэлтийн дараа ч энэ мэдрэмж алга болохгүй. Хурим хийх нь аливаа нэг асуудлыг шийдэх шийдэл, өвчин анагаах эм биз гэдгийг санаарай. Харин ч эсрэгээр гэрлэлт асуудал, толгойн өвчин нэмж бий болгодог.
http://www.ameno.ru/private_life/sexandlove/71345.html