Tuesday, February 24, 2009

ESPRIT буюу Монгол сэтгэлгээ

Tuesday, February 24, 2009
Өчигдөр баяр болох гэж байгаа мөн бас бус шалтгаанаар дэлгүүр хэслээ. Наран-ийн төв дэлгүүрт орвол алдарт ESPRIT брэнд 10-50% хямдрал зарлажээ. За ашгүй гээд найздаа тэндээс бэлэг авч өгнө гээд орлоо. Анх нээгдэхдээ давж дийлшгүй үнэтэй байсан одоо яагаа бол гэж бодон явж орлоо. Харсан цамц, футболка гэх мэт жижиг бараанууд хямдарсан байх.
Гэтэл хараад байтал яг үнэн хэрэгтээ яасан байсан гэж бодож байна? Хямдарсан барааныхаа шошгон дээр хуучин үнэ дээр нь шинэ үнэ наагаад тэгээд хажууханд нь хямдарсан хувиа наачихжээ. Ёстой л нөгөө Монгол сэтгэлгээ гээч нь байхдаа. Нэг тийм шошгоноос нь үнийг нь хуулж аваад харлаа. Хуучин үнэ нь 39,900 байсныг 44,900₮ болгон тавиад хажууд нь 30% хямдрах юм наажээ. Жинхэнэ үзүүлж байгаа хямдрал ойролцоогоор 20% гэсэн үг. Нарангийн маркетинг, борлуулатийн менежерүүд гэж усан тэнэг хүмүүс байдаг гэж үү. Хүн тэрнийг нь мэдэхгүй гэж тооцоолсон уу, мэдсэн ч яахав дээ. гэж бодсон уу. Ха ха ха. Ёстой хөх инээд хүрсэн гэж. Мэдээж худалдагчаас асуувал "Мээдкү" гээд тэнэг царайлаад зогсоно гэдэг ойлгомжтой. Дургүй хүрсэндээ өөртөө таалагдсан футболкаа л авчихлаа. Тэртээ тэргүй хямдрал гэж инээдтэй юм байсан байгаагүй ялгаагүй байсан.
Жинхэнэ хямдрал гэдгийг тэр барууны орнуудад нь очуулж үзүүлэх юмсан даа. Зөвхөн Наран ч биш, Номин, БСБ гээл бүх газар очиход сүрхий том том хямдрал гэж зарлачихад үнэн хэрэгдээрээ нэмж тавьсан үнэнээсээ эд тэдэн хувь гээд зогсож байх нь үнэн хөөрхийлөлтэй. Эвий миний Монголын ард түмэн... Эсвэл өдийг хуртэл "ингэж арай ч хууран мэхлэхгүй байлгүй" гэж гэнэнээр итгэсээр ирсэн нь миний буруу байж дээ...

Thursday, February 19, 2009

Эвий муу блог мину

Thursday, February 19, 2009
Энэ муу блог гээч амьтаныг сүүлийн үед бүүр гаргуунд нь гаргажээ. Ажил - гэр - ажил гэсэн жим гаргасаар нилээд хэдэн сар боллоо. Сүүлийн үед бүр найз нөхөдтэйгөө ч уулзалдахаа байгаад зожгирч гүйцлээ, яанаа та минь ээ? Ингэж ажлын морь ч болох гэж дэ, ажил амралтаа зохицуулаж чадахгүй байгаа нь миний буруу юу, ажлаар булаад байгаа даргадаа гомдох уу хэ хэ хэ.
Санхүүгийн ажил хийдэг болсноосоо хойш нилээд их эргүүтэж байнаа би. Угийн яг санхүүч, ня-бо гэдэг мэргэжлийг нь эзэмшээгүй юм болхоороо нилээд будилж балайрна. Мэдэх мэдэхгүй юм их гарч заримдаа шантрах үе ч гарах юм. Гэхдээ сайн хамт олонтой тулдаа асууж, гуйж, загнаж байгаад тухай үед нь ойлгохчоо аядах юм. Мэдээж анх ажил авч байснаа бодход яахав санхүү гэдэг юм юу билээ гэдэг л болж, гэхдээ мэдээж ёстой болоогүй, шал түүхий, ногооноороо байна даа. Санхүү мэргэжилтэй найз нөхөд, хамт олны буяанд болж л байна. Гэхдээ хэзээ нэг "Аа тийм тийм, энэ чинь тэгдэг юм" гээд ам бардам сууж байх юм бол доо. Мөрөөдхөд мөнгө төлөхгүй гэж... За нэг хагас дутуу мэддэг юмаа хийх гэж ядсан хүн нэг ширхэг сууж байна даа. Та бүхнийхээ ажил мөн амжилт хүсье!
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;