Өчигдөр баяр болох гэж байгаа мөн бас бус шалтгаанаар дэлгүүр хэслээ. Наран-ийн төв дэлгүүрт орвол алдарт ESPRIT брэнд 10-50% хямдрал зарлажээ. За ашгүй гээд найздаа тэндээс бэлэг авч өгнө гээд орлоо. Анх нээгдэхдээ давж дийлшгүй үнэтэй байсан одоо яагаа бол гэж бодон явж орлоо. Харсан цамц, футболка гэх мэт жижиг бараанууд хямдарсан байх.
Гэтэл хараад байтал яг үнэн хэрэгтээ яасан байсан гэж бодож байна? Хямдарсан барааныхаа шошгон дээр хуучин үнэ дээр нь шинэ үнэ наагаад тэгээд хажууханд нь хямдарсан хувиа наачихжээ. Ёстой л нөгөө Монгол сэтгэлгээ гээч нь байхдаа. Нэг тийм шошгоноос нь үнийг нь хуулж аваад харлаа. Хуучин үнэ нь 39,900 байсныг 44,900₮ болгон тавиад хажууд нь 30% хямдрах юм наажээ. Жинхэнэ үзүүлж байгаа хямдрал ойролцоогоор 20% гэсэн үг. Нарангийн маркетинг, борлуулатийн менежерүүд гэж усан тэнэг хүмүүс байдаг гэж үү. Хүн тэрнийг нь мэдэхгүй гэж тооцоолсон уу, мэдсэн ч яахав дээ. гэж бодсон уу. Ха ха ха. Ёстой хөх инээд хүрсэн гэж. Мэдээж худалдагчаас асуувал "Мээдкү" гээд тэнэг царайлаад зогсоно гэдэг ойлгомжтой. Дургүй хүрсэндээ өөртөө таалагдсан футболкаа л авчихлаа. Тэртээ тэргүй хямдрал гэж инээдтэй юм байсан байгаагүй ялгаагүй байсан.
Жинхэнэ хямдрал гэдгийг тэр барууны орнуудад нь очуулж үзүүлэх юмсан даа. Зөвхөн Наран ч биш, Номин, БСБ гээл бүх газар очиход сүрхий том том хямдрал гэж зарлачихад үнэн хэрэгдээрээ нэмж тавьсан үнэнээсээ эд тэдэн хувь гээд зогсож байх нь үнэн хөөрхийлөлтэй. Эвий миний Монголын ард түмэн... Эсвэл өдийг хуртэл "ингэж арай ч хууран мэхлэхгүй байлгүй" гэж гэнэнээр итгэсээр ирсэн нь миний буруу байж дээ...