Monday, April 9, 2012

"Би ихэнх эмэгтэйчүүдийн адил байхыг хүсдэг..."

Monday, April 9, 2012
“Би гял цал сэтгүүлийн хавтсан дээр нийтлэгдсэн бүсгүйчүүд шиг харагдахыг хэзээ ч хүсдэггүй. Би ихэнх эмэгтэйчүүдийн адил байхыг хүсдэг бөгөөд үүгээрээ ч бахархдаг” гэж Адель хэлжээ. Бүдүүн, тарган гэгдэх бүсгүйчүүдийн төлөөлөл болж чангаар "үгүй ээ, яагаад бид та нар шиг байх ёстой юм бэ" гэж зоригтой хэлж чадах хүн Адель. Тэрээр Арманид бүдүүн, тарган гэж хэлүүлсэн хэрнээ огтхон ч тоогоогүй бөх зүрэхтэн. 
Таргалалт. Энэ зовлонг би тойроогүй, туулаад үзээд явж байгаа бүсгүй. Энэ дэлхий нийтийн чимээгүй тахлуудын нэг гэдэгтэй ч санал нийлдэг. Таргалалт ихсэх тусам тухай хүнд, нийгэмд, эрүүл мэндийн салбарт улам хүнд хэцүү болдог гэдэгтэй ч санал нийлдэг. Таргалаттай хэн нэгэн биш би өөрөө л тэмцэх ёстой ч гэдэгээ сайн мэднэ. Зүгээр л сэтгэлийн хат, дэмжлэг дутаад байдаг юм.
Таргалалт маш олон шалтгаантай. Зүгээр л их идээд, залхуураад байхаар таргалаад байна гэж өнгөцхөн дүгнэсэн нэг нь хэлэх л байх. Гэхдээ хүн бүрт өөрийн шалтаг шалтгаан байгаа. Заримд нь энэ нь өвчин болсон байдаг бол заримд нь хөдөлгөөн дутсанаас, стресс ихдсэнээс, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа доголдсоноос, дотор эрхтэний эмгэг өвчиллөөс, жирэмслэлтээс, төрөлтөөс гээд түм буман шалтгаанууд байдаг аж. 
Биднийг бага байхад бүдүүн хүүхдүүд маш ховор байсан. Байсан хэдийг нь бид шоолдог л байсан. "Бүдүүнээ" гэж ирээд л. Хүүхдийг багаас нь тэгж дарамтлахад ямар их сэтгэлийн шарх авдаг байсан бол гэж бодохлээр одоо бие арзайх юм. Тэр хүүхэд том болсон хойноо өөртөө итгэл муутай хүн болсон байх вий.
 Миний хэлэх гэсэн санаа: таны эргэн тойронд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай таргалалттай хүн байж л таараа. Та тэр хүндээ зүгээр "бүдүүнээ тураач" гэж хэлэхийн оронд нэг удаа ч гэсэн яагаад таргалсан бэ гэдэг шалтгааныг олоход нь туслаад ярилцаад үзээч. Тэр бол таны хийж байгаа маш том буян юм. Учир нь тарган хүн тэнэг л биш бол тарган, бусдаас өөр байна гэдгээ мэдэрдэг, бусдаас ирэх дарамт шахалтаас шалтгаалаж сэтгэлийн дарамттай байдаг, шалтганаа сайн мэдэхгүй яваа нь ч их бий. Иймд нэмж шархлуулаж байхаар үнэхээр тураасай, эрүүл байгаасай гэж хүсэж байгаа бол та түүний төлөө цаг зав гаргаад ярилцаад үз.
Тарган байх нь сайн гоё гэх гэсэнгүй, харин нэгэнт таргалсан нэгнийгээ адлаж шоолож байхаар түшээд ав аа гэсэн санааг илэрхийлэв. 
Харин надтай адил зовлон нэгтнүүддээ уриалахад, заавал хэн нэгэн эсвэл ямар нэг эм тан таныг тураана гэж хүлээх, эсвэл би тарган гэж гутрахын оронд өөртэйгөө зовлон нэгтэнтэйгээ нийлэж нэгдээд фитнесс, бассейн, ёог энэ тэр гээд юманд цуг явах, цагаа үр дүнтэй өнгөрөөх, сэтгэл санаагаа өөдрөг байлгах, гутралаас гарах талаар бодсон нь дээр санагдсанаа хуваалцья.
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;