Wednesday, March 24, 2010

Талархал (Далдын хүчинд талархах нь) -1

Wednesday, March 24, 2010
Та бүхэнд бага ч болов хэрэг болох болов уу гээд Др. Жон Демартинийн энэхүү номын тодорхой хэсгийг орчуулан тавьж байна.

Өөрийн амьдралд хайр, сэтгэл хангалуун байдлыг мэдрэх гол түлхүүр

Др. Жон Демартини
“Аз жаргалтай” амьдрахад юу хэрэгтэй вэ? Зуун өөр хүмүүсээс асуухад танд зуун өөр өөр хариулт хэлнэ. Зарим нь аз жаргал нь сэтгэл хангалуун харилцан холбоо (гэр бүл) гэх бол зарим нь их мөнгө хожих нь аз жаргалтай амьдруулна гэж итгэдэг.

Гэхдээ би танд “аз жаргалтай” амьдралын мөрөөдөл нь өнөөгийн сэтгэл зүйн болон нийгмийн маш том төөрөгдөл гэж хэлбэл та юу гэх вэ? Их мөнгө хожих, эсвэл сэтгэл хангалуун харилцан холбоо нь таныг үргэлжийн мөнхөд сэтгэл хангалуун байлгахгүй, харин ч зарим үед эсрэг урвал үзүүлэх магадлалтай байдаг. Энэ нь танд томоохон цохилт болж магадгүй ээ!

Илбийн хүчээр та хэзээ нэгэн цагт аз жаргалтай амьдарна гэж итгэл найдвар тавьж байгаа бол “Зовлон Зочид Буудалд” өөрийгөө бүх л насаараа буусан гэж ойлгож болно. Аз жаргалтай амьдрал гэдэг бол зүгээр л уран зөгнөл юм. Энэ бол үлгэр ба үүнээс үүдэж сэтгэлийн дарамт, амиа хорлох, харуусал, мухардал, бухимдал, гомдол, ба гутрал гэх мэт нийгэм дэх гол гол сэтгэл зовнил, түгшүүрийн хэлбэрүүд үүссэн байдаг.

Мөнхийн аз жаргал гэдэг нь бидний үнэн мөн чанартай тэмцэлдэж байдаг. Амьдралын гол утга учир нь зөвхөн аз жаргалын хойноос хөөцөлдөх бус хайрлах, аз жаргал ба гуниг, эсрэг тэсрэг байдал, түшиг тулгуур ба чадал сорьсон олон янзын туршлага шалгуурыг багтаасан амьдралын дардан бүс замуудтай тулгарч түүндээ талархаж явах явдал юм.

Амьдралын урт удаан замд аялахдаа та байгалиас заяасан уруудаж өгсөх амьдралын мөчлөгүүдийг туулдаг. Гэхдээ үүний гол нууц нь өгсөх үедээ хэт өндөр нисэхгүй, уруудах үедээ хэт доош оролгүй үлдэхэд л байдаг. Харин таны гол зорилго нь амьдрал танд оноож байгаа бүхий л туршлагыг (сайхан ч бай, гунигтай ч бай) үнэлж эдгээрийн угийн байх тэнцвэржилтээс сурч улам хөгжих юм.

Хэдий мөнхийн аз жаргалтай амьдралд хүрэхгүй ч гэлээ амьдралын бүхий л хэсэгт та юу ч тохиолдсон сэтгэл хангалуун, гүн талархалтай хандаж сурах боломжтой. Амьдралын долоон орон зайд “талархах хандлага”-г бий болгож, төгөлдөржүүлэх аргыг би та бүхэнд толилуулж байна.

(Үргэлжлэл бий)

Tuesday, March 9, 2010

Долгион ах аа больё

Tuesday, March 9, 2010
Universe Best Songs 2010 нэрийн дор явагдаж буй 2 дахь удаагийн тэмцээний шалгаруулалтын 1-р хэсгийг өчигдөр цэнхэр дэлгэцээрээ харж суулаа.
Уул нь залуучуудыг дэмжсэн, авьяасыг нь илрүүлэх ийм тэмцээн тун дутагдаж байсан нь одоо нөхөгдөж байгаад UBS телевизийнхэнд болон зохион байгуулагчдад нь тун талархаж явдгаа юуны түрүүнд илэрхийлэх нь зөв болов уу. Оролцож байгаа хүмүүсийн хувьд харилцан адилгүй нас, хүйс, хэлний мэдлэг, авьяасаараа ялгарч тодрох нь мэдээжийн хэрэг. Үзэхэд хөгжилтэй нэгэн байхад энэ яах гэж энд орж байгаа юм бол доо гэж өрөвдөх нэгэн байх.
Мэдээж оролцогчид олон янз, харин шүүгчид энэ жил "Медремж байхкүү" алдарт хэллэгийн эзэн Рагү, "За яах вэ тэнцлээ" гэж адис хайрлах Долгион ах, "Ерөнхийдөө болж байна өө" гэж дэмжин өхөөрдөм царай гаргах Ариунаа гавьяат гээд хэвээрээ байна.

Харин өчигдрийн дугаарт нэгэн сонин зүйл ажигласнаа энэ тэмдэглэх гэсэн юм. Хоёр хөөрхөн хүүхэд орж байна. Үерхдэг бололтой охин банди 2 хөтлөлцөн орж ирээд эвлэгхэн дуэт хийчихдэг юм байна. Рагү нь алга, Ариунаа эгч "өө хөөрхөн болж байна, таалагдлаа, сайн байна" гэж байна. Харин Долгион ахын хэлсэн үгс үнэхээр намайг цочирдуулав. "Та 2 үерхдэг юм уу," "Есүсийг шүтдэг үү тээ" гэх тэнэг асуултаар нөгөө 2 оролцогчийг булдаг юм даа. Бурхан минь! Долгион ах минь! Танд тэр 2-н үерхдэг байна уу, үгүй байна уу, шашин шүтлэг нь ямар хамаатай юм бэ! Нөгөө хоёр нь хөөрхий бүлтэлзээд "тийм ээ, бид 2 сүмд явдаг" гэж хариулахад Долгион "аан" гэж муухай мушилзах юм. Есүс шүтдэг болохоор Долгион ахад таалагдахгүй байна гэнэ шүү. Үндсэн хуулийг тэнэг том зөрчсөн Долгион ах аа та тэр 2 хүүхдээс, үзэгчдээс уучлалт гуйгаач! Барууны хууль дүрмээ ягштал биелүүлдэг улсад бол одоо таныг наад наадмын чинь шүүгчийн ажлаас аль хэдийн аваад хаячихсан байгаа даа. Нас, хүйс, шашин шүтлэгээр ялгаварлахгүй ёстой биш үү? Та бол зөвхөн дуулах авьяасыг нь л үнэлэх ёстой юм биш үү? Мянга мянган үзэгчдийн өмнө гарч сурсан та хэлж буй үгээ мэдэж хэлж баймаар юм аа! Долгион ах аа больё!
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;