Thursday, May 28, 2009

Сонин хачин төхөөрөмжүүд

Thursday, May 28, 2009
Маш хурдацтайгаар мэдээлэл дамжин цацагдаж, хөгжлийн хурд гэрлийн хурдыг давах болсон 21-р зуун гарснаар хүмүүн бидний сэтгэхүй хурдтайгаар хөгжиж, орчин тойрныхоо эд юмсыг өөр хэлбэрт оруулах, шинэчлэх, шинээр төхөөрөмж бүтээх зэрэг оюуны хөдөлмөрийг илүү ихээр эрхэлсээр иржээ. Үүнд дараах шинэ, шинэчилсэн, өөрчилсөн хэлбэр бүхий бидний өдөр тутмын хэрэглэгддэг төхөөрөмжүүд баталгаа болж байгаа юм.

Нүдэн Цаг


Майк Мак Дизайн хэмээх уран бүтээлчийн бүтээл болох энэ сонин цаг нь 2008 оны бүтээл бөгөөд зүүн нүд нь цаг, баруун нүд нь минут заадаг юм байна. Жишээ нь энэ зурган дээр 15:50 (эсвэл 3:50) болж байна. Хөөрхөн ч юм шиг. Дасах гэж нилээд зовох юм шиг санагдаж байна. Ингээд 1 нь хамгийн муу, шинэлэг бус, 10 нь хамгийн саак гэсэн үнэлгээгээр дүгнэхэд 8 оноо тавихаар байна.



FIT-PC-2
Хамгийн жижиг гэж хэлж болох компьютерыг зохион бүтээжээ. СD-ээс томгүй энэ төхөөрөмжид сэнс огт хэрэггүй бөгөөд хөнгөн цагаанаар хийгдсэн учир халдаггүй мөн дуу чимээ маш бага гэнэ. 1.6ГигаГц-ийн процессортой ба 1Гига РАМ-тай, SATA хардтай, бас LAN-гийн оролттой юм байна. Тог маш бага зарцуулдаг. 160 GB хардтай нь 399 ам.доллараар үнэлэгдэж байгаа юм байна. Нийт жин нь 380 орчим грам юм байхаа, итгэхэд ч бэрх л юм байна. За үнэхээр энэ нь ажилладаг, хэрэгцээнд хангалттай л юм бол 10-н оноо өглөө!


Spalding iHoop Speaker
Сагсны, гольфийн, хөл бөмбөг гээд бөмбөгтэй бүхий л спортын төрлийн бөмбөгийг үйлдвэрлэгч Спалдинг компани нь яригч бүхий сагсны шийт бүтээжээ. Би өөрөө сагс сонирхоод гүйгээд байдаггүй болохоор энэ нь хир хэрэгтэй эдийг мэдэхгүй юм. Гэхдээ өөрийнхөө мэдлэгт тааруулаад үзэхэд боломжийн санагдлаа. Заал авч байх үедээ дуу сонсоод зүгээр шүү дээ тэ. Гол нь энэ mp3, iphone гээд бүхий л хөгжим тоглуулагчтай харьцаж, холбогдож болдог давуу талтай юм. За ингээд би 9 оноо өглөө. Хир хэрэгцээтэй байх юм мэдэхгүй юм даа.

Дижитал жааз бүхий үзэгний сав


За бас нэг хэрэгтэй юм байна. Надад бол тун таалагдсан. Магадгүй жааз нь жижигхэн, бусдаар бол тун хэрэгцээтэй. Миний тавих оноо 10! Ийм бэлэг бол хүнд тун зүгээр байх шүү тийм ээ? Үнэ нь 22.99 ам.доллар.



Хоол болгогч таваг

За мань мэт шиг залхуу хүнд зүгээр ч эд юм уу гэж бодогдохоор нэгэн төхөөрөмжийг бүтээжээ. Энэ нь 12 волтийн тог-нд залгаад өөр дээрээ хоол болгогч таваг. Мэдээж хоол болгоныг хийхгүй, бас тогоочдоо тус болдоггүй л байх. Гэхдээ өндөг зэргийг шууд шараад идвэл, эсвэл хоол шууд өөр дээр нь халаавал зүгээр ч юм уу. За мэдэхгүй ээ. Сайн ч юм шиг, муу ч юм шиг эд байна. Тавьсан оноо 7!



Цохиж болдог сэрүүлэг

Өглөө сэрэхэд ямар хэцүү байдаг билээ? Бас ядаж байхад сэрүүлэг муухай хангинаад л, ёстой цохиод хаячихмаар санагддаг даа тэ. За тэгвэл тэр чинь боломжтой болж гэнэ шүү. Дуугарахаар нь цохиж унтраадаг сэрүүлгийг Матиас Ланж хэмээх дизайнер зохион бүтээжээ. Тун дажгүй. Үйлдвэрлэгдээд өндөр үнэтэй биз бол авч хэд балбах юмсан хэ хэ. За 10 оноо тавилаа.

Гэрэлтдэг хувцас

За манайхан шиг шоудах дуртай хүмүүст бөөн аз болж дээ. Одоо орой үдэш гэртээ тогтож чадахгүй залуу халуу насандаа яваа, мөн шөнө ажилтай бүсгүйчүүдэд зориулж нэгэн буянтан ийм юм бүтээжээ. Ямар байна, таалагдаж байна уу? Мэдээж хэрэг. Гоо сайхан биеэ хувцсан доор нууж явдаг үе өнгөрчээ залуусаа. Бие чинь тэр чигээрээ анхаарлын төвд орох нь байна шүү дээ. Удахгүй диско баарнуудаар ийм хувцастай хүүхнүүд дүүрэхвий хэ хэ. За миний хувьд бол хархад сайхан, өмсөхгүй юм гэдэг үүднээсээ 8 оноо тавилаа.



За дээрх төхөөрөмж, шинэ санаа, шинэ бүтээлүүдийг ер нь бол би өөрөө зохиогоогүй, бодоогүй, интернэт ухан байж олсон мэдээллээ хуваалцаж буй нь энэ шүү :)
Амжилт хүсье!




Tuesday, May 19, 2009

Та тэр үед ямар байсан бэ?

Tuesday, May 19, 2009
Өнөөдөр нэгэн орос кино үзлээ. Нэлээд сүүлд хийгдсэн болов уу, нэр нь "Все Умрут, А Я Останусь" гэдэг юм байна. Өсвөр насныхан буюу 10-ан жилийн ахлах ангийн 3 охины үерхэл, адал явдал, амьдралыг харуулжээ. Энэ киног үзээд өөрийн эрхгүй хуучин сайхан муухал дурсамжууд санагдлаа. Миний өсвөр нас нэг иймэрхүү л байсан даа гэж... Хүүхдүүдтэй нийлж саак харагдах гэж тамхи татаж, бусдаас хоцрохгүй гэсэндээ сахилгагүйтдэг, буруу хүмүүстэй нийлдэг, аятайхан хувцас хунар өмсөх гэж бас хирэндээ хичээдэг байж дээ. Энэ киног одоо үзэхлээр үнэхээр аймшигтай, гэхдээ л бидний үе бас л өсвөр насандаа ийм л байсан. Тэр үе насандаа дэндсэн хүүхдийн бус тоглоом гэж. Манай ээж аав намайг л гэж бодож чангалдаг байсан байхдаа. Энэ кино дээр гардаг шиг зоддоггүй байсан, гэвч гарч орохыг минь нилээд хорьдог, түүнд нь би дургүйцэн “хувьсгалч” царайлж гэрээсээ оргож зугтаж байсан, одоо бодох нээ үхэх гэж байгаа юм шиг тэгж зүтгэдэг нь их л учиртай байж дээ хэ хэ хэ. Үнэхээр л тэр үед бусдаас онцгойрч торойж үлдэх тэнэг санагдаад л, гэрийнхэнтэйгээ хэрэлдэн барин найз, ангийнхантайгаа явдаг байж. Бас гол дүрийн нэг охин амиа хорлох гэж завдаж байсан шиг болчимгүй үйлдэл хийж тэнэгтэж байлаа, бас л эцэг эхтэйгээ хэл амаа ололцоогүй, үеийнхнээсээ тасрахаас, ганцаардахаас айсан айдсаар дүүрэн байсандаа л тэгсэн хэрэг.

Хамгийн гол хэлэх гэсэн санаа маань, та бүхэн үр хүүхэдтэй, эсвэл болох гэж байгаа эцэг эхчүүд л байж таарна. Энэ киног үзээд та нарын үе ямар байлаа, та өсвөр насандаа ямар байлаа, эцэг эхүүд чинь тэр үед ямар алдаа гаргаж байсныг санаарай! Тэгээд өөрсдийн үр хүүхдэдээ тэр алдааг бүү давтаарай гэж сануулж, сэрэмжлүүлэх байлаа. :)

Киногоо эндээс үзээрэй!

Friday, May 15, 2009

Энэ юуны учир вэ?

Friday, May 15, 2009
Одоогийн залуус яачихваа? Юм болгоноос ашиг хонжоо хараад байх юм. Мэдээж бүгд тийм биз байх л даа, гэхдээ л надтай таарсан ихэнх нь тийм шүү. Энэ хүүхнээс юу салгачихья даа гэсэн янзтай юмнуудыг бүр харахаас дургүй хүрээд. Тэрийг нь би мэдрээд байхад амьхандаа бас далдална, үнэн инээдтэй хэ хэ. Ёой, болимоор юмаа. Өөрийгөө яая даа гэж байгаа хүнээс юуг нь авах гэдэг байнаа. Өөрсдөө ажил хийгээд хүн шиг яваачээ залуусаа.

Monday, May 11, 2009

Алдаагүй бичих амархан

Monday, May 11, 2009
Би Монгол хэлийг 3-р ангиасаа үзэж байлаа. Анхлан А заалгасан хэл маань Орос хэл. Эхлээд заалгасандаа ч тэр үү, Oросоор сайн ойлгодог, бичдэг уншдаг болчхоод сүүлд нь төрөлх хэлээ үзээд ойлгохгүй, буруу дуудаж, уншиж, цээж бичлэг дээрээ муу авангаа алдаад явах ч бас эвгүй шүү хэ хэ. Гэхдээ яахав сурсан л юм даа. Гэхдээ би 10-н жилдээ 4-с дээш дүн Монгол хэл дээр авч байгаагүй санагдана. Багаасаа гадаад хэл үзчихээд, Монгол хэлэндээ ч олигтой зүгшрээгүй байж дахин нэг хэл, Англи хэлийг бас судлав шүү дээ. За ингээд л Монгол хэл ёстой нөгөө будаа гээч нь болж байгаа юм даа. Одоо бол алдаагүй бичнэ гэж байхгүй. Харин нэгэн сайхан зүйл болсон нь Опен Оффис хэмээс Микрософтын Оффис програмын багцтай төстэй програмууд бүхий нэгэн цогц миний аминд ордог болов. Микрософтын Оффис-оос ялгагдах гол онцлог нь Монгол хэлний үгийн алдааг олдог нэмэлттэй, тун дажгүй. Үүнийг мэдсэнээс хойш би Монгол хэлээр бараг алдаагүй бичдэг болсон. Учир нь тэр миний алдаануудыг засчихдагт л хамаг учир оршино. Бас цэс нь Монгол хэл дээр байдаг тул заавал Англи хэл гэж шаардахгүй тун амар болсон байна билээ. Миний хувьд үүнийг ашиглаж алдаагаа засдаг болсноос хойш жирийн үед ч гэсэн алдаа бага гардаг болсон мэт санагдах юм. Сайн биз гэж үү?

Ингээд та бүхэн миний адил Монголоор бичихдээ бөөн алдаа байдаг бол үүнийг авч ашиглаарай гэж зөвлөх, рекламдах байна. Хамгийн гол нь энэ програм ҮНЭГҮЙ :)

Үзэж танилцаад, татах сайт нь:
http://mn.openoffice.org/

Thursday, May 7, 2009

Билгүүн хүүд туслая (www.sainuils.mn)

Thursday, May 7, 2009

Wednesday, May 6, 2009

Номин ба ваучерын урамшуулал

Wednesday, May 6, 2009
Номингийн сүлжээ дэлгүүрүүд олон өнгийн ваучер бүхий урамшуулал зарлажээ. Өнгө бүр нь тус тусдаа тодорхой бараануудыг 50% -аар хямдруулан авч болох юм гэнэ. За би бодож үзлээ. 100,000₮-ас дээш худалдан авалт (хүнс орохгүй гэнэ шүү) бүр улаан ваучер өгнө гэнэ. Тэр улаан ваучераар нь 50% хямдруулаад авчхаар хэрэгтэй юм байна уу гэж харлаа, алгаа. За тэгээд боломжийн юмыг ямар ваучераар авч болох нь вэ гэж үзсэн чинь 1 сая гаран төгрөг үрэн байж Ягаан ваучер гэгчийг нь аваад, боломжийн үнэтэй гэсэн барааг хямдруулан авах нээ. Том хэмжээний үнэтэй 2-3 бараа авах гэж байгаа хүнд л зүгээр байх. Ер нь хир баргийн хүн хөргөгч угаалгын машин цуг авдаггүй гэж бодохоор энэ урамшуулал нь үнэндээ утгагүй, хүмүүст өгөөжтэй юм 1 ч алгаа. Хэзээ манай Монголд урамшуулал нь үнэхээр хүнийг урамшуулдаг, хямдрал нь жинхэнэ хямдрал болох юм бол доо...
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;